Йемений Хусит бүлэглэл Мягмар гаригт дайны байдалд шилжсэнээ зарлаж, Израиль руу баллистик пуужин харважээ. Хусит бүлгийнхэн гурван нисгэгчгүй нисэх онгоц болон пуужин харвасан бөгөөд Палестины ялалтад туслахын төлөө үүнээс илүүг ч хийх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор Израиль улс Лхагва гаригт Улаан тэнгист байлдааны хөлөг онгоцуудаа байршууллаа. Улаан тэнгисийг дайны шинэ фронт гэж Израиль үзээд буй. Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургаас харахад Улаан тэнгисийн Эйлат боомтын ойролцоо Са’ар зэрэглэлийн жижиг байлдааны онгоцууд эргүүл хийж байна.
Израилийн хүчин агаарын заналхийллийг сөрөхийн тулд “Arrow” пуужингийн довтолгооноос хамгаалах системийг анх удаа ашиглажээ.
Хуситын халдлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Израилийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Тзачи Ханэгби хэлсэн байна. Мөн түүнээс Израиль ямар хариу арга хэмжээ авахыг асуухад тодорхой хариулт өгөөгүй.
Хусит нь Израиль, АНУ-ын эсрэг Ирантай эвссэн бүлэглэл юм. Тус бүлэглэлд Ливаны Хезболла болон Ирак дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчин багтдаг.
Дашрамд дурдахад, Улаан тэнгисийн бүс нутаг дахь Египетийн хоёр хотод аравдугаар сарын 27-нд нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас дэлбэрэлт болсон. Уг халдлагын ард Хусит бүлгийнхэн байгаа Израилийн тал мэдэгджээ. Мөн халдлагын анхны зорилго нь Израиль байсан гэв.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ