“Бизнесийнхэнд дунд, доод шатныхан тээг болж байна"

“Бизнесийнхэнд дунд, доод шатныхан тээг болж байна"

“Бизнесийнхэнд дунд, доод шатныхан тээг болж байна"

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хоёулаа ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлье. НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх асуудал олон нийтийн, тэр тусмаа бизнесийн салбарынхан дунд анхаарал татаж байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх тал дээр танхимын ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ. Ер нь  НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь ард иргэд, ажил олгогчдод бодит дэмжлэг болж чадах уу?

-МХАҮТ-ын  байр суурь бол бизнес эрхлэгчид жигд татвар төлдөг байх ёстой.  Түүнээс зарим хэсэг нь НӨАТ төлөөд, зарим нь төлөхгүй байдал ажиллагддаг. Уг нь НӨАТ-ын татвар бол эцсийн хэрэглэгчээс авч буй татвар. Аж ахуй нэгж биш эцсийн хэрэглэгч төлдөг. Аж ахуй нэгжүүдийн хувьд хэрвээ авч буй бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, үзүүлж буй компанид НӨАТ төлдөггүй бол тэр хэмжээгээр буцаагаад бизнесийн зардал нэмэгддэг. Тэр утгаараа жигд төлдөг байгаасай. Ямар нэгэн байдлаар зарим хэсэг нь төлдөггүй давуу эрх эдлэх ёсгүй гэж бодож байна.

 НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх эсэх асуудлыг  төрийн байгууллагууд, төсвийн нарийн тоогоо мэддэг хүмүүс судалгаатай шийдсэн дээр биз дээ.

Далд эдийн засгийг ил болгох, НӨАТ-ыг жигд төлөх зөндөө олон арга хэрэгсэл байгаа. Бид хэдээс илүү яг тоо харж байгаа Сангийн яам, УИХ  зөвшилцөөд “Энэ шийдэл нь хамгийн зөв” гэвэл бидний хувьд дэмжихэд бэлэн байгаа. Бидний баримтлаж байгаа байр сууриа дахиад хэлэхэд бизнес эрхлэгчид том жижиг гэлтгүй жигд төлдөг байх нь зөв.

-Хувийн хэвшлийнхний зүгээс НӨАТ-ын буцаан олголт төдийлөн дэмжлэг болж чадахгүй. Харин Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ дарамтыг багасгах ёстой гэж байр сууриа илэрхийлж байна. НДШ бизнес эрхлэгчдэд хэр дарамт болж байна гэж та үздэг вэ?

-Монголын бизнесүүд нийтээрээ ашиг орлогодоо хүрэх, бизнесийн ашигт ажиллагааны хангалттай түвшинд хүрээгүй, үйл ажиллагаа нь тогтвортой биш улирлын шинжтэй байдаг. Энэ нь НДШ төлөхөд хүндрэлтэй байдгаас гадна шууд татвар биш зүйлүүд компанийн зардал шиг тусаад байгаа. Мэдээж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэрэгцээ шаардлага ажилтан, ажил олгогч хэн хэнд нь бий. Нөгөө талаасаа, нийгмийн даатгал төлөөд авч буй үйлчилгээ ямар байна вэ гэдэг бас нэг чухал асуулт юм. Жишээ нь НӨАТ дээр ч Нийгмийн даатгал дээр татварын ойлголтууд яг нэг хэюийн байна.

Товчхондоо, бидний төлсөн татварыг бодлого боловсруулагчид зөв зохистой зарцуулж байна уу, буцаад татвар төлөгчид хүндрэл, авлигагүйгээр үйлчилгээ авч чадаж байна уу гэдэг л гол асуудал юм. Нийгмийн даатгалын  зарим нэг харилцаанд мөнгөө авахад маш төвөгтэй байдаг.

Эрүүл мэндийн даатгал дээр ч гэсэн иргэд хангалттай үйлчилгээ авч чадахгүй байна. Өнөөдрийн хувьд хэн өндөр цалин авна тэр хэрээр татвар төлдөг. Харамсалтай нь, төлсөн татварынхаа хэрээр эрүүл мэндийн, боловсролын, нийгмийн үйлчилгээ авч чадахгүй байгаа учраас иргэд татвар төлөх дургүй байна.  НДШ-ийг бууруулах чиглэлээр  МХАҮТ ямар нэгэн судалгаа хийгээгүй байгаа. Төсвийн татварын орлогын 4/1 нь НДШ байгаа. Татварын дарамтыг яаж багасгах вэ гэдгийг тооцоо, судалгаатай авч үзэх нь зөв болов уу.

"СОНГУУЛИЙН ӨМНӨ ТӨСӨВ НЭМЭГДДЭГ НЬ ТОГТСОН ОЙЛГОЛТ" 

-Эрх баригчид төр-хувийн түншлэлийг хөгжүүлнэ гэж нэг амаараа хэлдэг. Нөгөө амаараа хувийн хэвшлийн хөрөнгийг булааж,дээрэмдэх шийдвэр гаргадаг. Хувийн хэвшлийнхэн үгээ хэлэхээс айдаг болсон. Үүний шалтгааныг та юу гэж харж байна?

-Хувийн хэвшлээ дэмжих хуулиуд батлагдаад байгаа. Жишээ нь, Зөвшөөрлийн тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль гэж баталсан. Ер нь аль болохоор төрөөс хамаардаг зөвшөөрөл лиценз, ямар нэгэн байдлаар үйл ажиллагааг саатуулдаг, гацаадаг байдлыг багасгах хуулиуд батлагдагдаж байна. Эндээс  харахад төр хувийн хэвшлээ дэмжих бодлого гаргахыг илүү  хичээж байгаа нь харагдаж байх. Гэхдээ гол зүйл нь бид хүлээлтдээ менеж  хийх ёстой санагдсан. Яагаад гэхээр “дээр” сайд, улстөрчид нь бодлогын шийдвэр гаргалаа гэхэд институци нь үүнийг нь бодлого болгож хэрэгжүүлж ёстой юм.

Үүнд хугацаа орохоос гадна зарим нэг төрийн албаны зөвлөлийн дүрэм журам хуулийг өөрчлөхгүй бол өөрчлөлт гарахгүй ч байх мэднэ. Учир нь, зарим нэг дунд, доод шатанд шийдвэр гаргадаггүй, шийдвэр гаргахаас айдаг, эсвэл өөр байдлаар хувийн ашиг сонжоо үүсгэх, хүнд суртал гаргах нь дээрээсээ илүү байдаг.

Үүнийг зүйрлэж хэлэхэд, толгой ажиллаад, гар хөл хөдлөхгүйтэй адилхан шүү дээ. Энэ мэтчилэн асуудал байгаа учраас аль болохоор төрд "юм" шийдүүлнэ гэж очдог асуудлаа багасгах ёстой. Төрөөс шийдүүлэх зүйлсээ илүү нээлттэй болгоод, шийдүүлэх зүйлсээ багасгаад зайлшгүй шаардлагатайг нь хувийн хэвшил нь төлөөллийн байгууллагаар хамтарч хийдэг байвал илүү маневртай санагддаг.

-Та МХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж байр суурийг сонссон байх. Тэд юу хүсч, юунд бухимдаж байна?

-Ихэнх аж ахуй нэгжүүдэд санхүүжилт их өндөр зардалтай тусч байгаа. Ер нь бизнес хийгээд л байдаг зээлийн хүү төлсөөр байгаад таарлаа гэдэг. Санхүүжилтийн олдоц болон эх үүсвэрийн зардал өндөр байгаа нь бизнесүүдийн ашигт ажиллагаа, тогтвортой байдалд нөлөөлж байна. Хоёрдугаарт, дэд бүтцийн зардлууд байна. Манай дэд бүтцийн хүчин чадал нь хязгаарлагдмал. Тэлье гэхээр дэд бүтэц дээрээ очоод тулдаг. Тэр асуудлыг шийдье гэхээр хөрөнгө оруулалтын юм уу, эдийн засгийн өгөөж нь удааширдаг асуудлууд байгаа. Гуравдугаарт, хүний нөөцтэй холбоотой тогтвор суурьшилтай ажиллах хүчин ховордож байна. Өөр нэг зүйл нь инфляци чимээгүй татвар маягтай байгааг шүүмжилдэг.

Инфляци өндөр байхаар тэр нь буцаад бизнест зардал болоод байгааг хэлж байна лээ.

-Ирэх 2024 оны төсвийн төсөлтэй та танилцав уу. Эдийн засагчдын зүгээс бизнес эрхлэгчдэд халгаатай төсөв оруулж ирснийг шүүмжлэх болсон. Ер нь инфляцийг нэг оронтой тоонд оруулна гэдэгт хэр итгэл үнэмшилтэй байна вэ. Бизнес эрхлэгчид яагаад өөрсдөө үүнийгээ хэлэхгүй байна вэ? 

-Өнгөрснөө дүгнэж харахад жилээс жилд бусад жилтэй харьцуулахад сонгуулийн өмнө төсөв нэмэгддэг. Энэ бол тогтсон ойлголт болчихсон. Аж ахуй нэгжүүд түүнд нь тааруулаад хүлээлтээ буулгадаг. Төртэй шууд ажил үйлчилгээ явуулдаггүй л бол хөрөнгө оруулалт болон ирэх хүлээлтүүдийг өмнөх жилүүдтэй харьцуулахад сонгуулийн циклийг дагаад хүлээлтээ буулгадаг дүр зураг харагдаж байна лээ.

Инфляцийг нэг оронтой тоонд барих эсэх нь төсвийн зарлагын бүтцээс болох байх.

Би түрүүн хэлсэнчлэн дэд бүтцийн зардлууд өндөр байна. Тэрэнтэй холбоотой хөрөнгө оруулалтыг Засгаас хийвэл бизнесийн хувьд дэмтэй байна гэсэн. Яах вэ, тэр чиглэлийн хөрөнгө оруулалт байвал шууд буцаад инфляцид нөлөөлөхгүй бол гайгүй байж магадгүй. Ер нь төсөв тэлж байгаа юм чинь тодорхой хэмжээнд инфляцийн асуудал яригдах байх. Нөгөө талаас инфляци гэхээр Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого барина гэдэг. Тэгэхээр зээлийн олдоц хэцүүдэх дүр зурагтай байна. Тиймээс ирэх жил инфляци буурахгүй байх магадлалтай харагдаад байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2023-11-02 102.89.32.216

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Нэргүй 2023-11-02 202.126.90.137

Үндэсний Компаниуд компани шиг байсансан бол юу гэж Гадаадруу ажил хайхавдээ. Монгол залуус өнөөдөр Улс төржихөөс илүү олигтой компанид л ажиллах хүсэлтэй шдээ.

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Гаднаа Гяланцаг Дотроон Хог 2023-11-02 202.126.90.112

Дээдэх нь Суудлаа олоогүй цагт Доодос нь Гүйдэлээ олохгүй л дээ. Монголд Бизнэс, Хувийн хэвшил ч гэж Төртэйгээ өвөр түрийндээ орчихсон Бохир Бизнэс, Бохир улс төр л бна даа. Бизниснийхэн Өнгөн дээрээ Дандаа Гоё Чка юмс ярьж Худлаа Чка царайлцгаана, даанч дотроо Хог.

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.118.98

SEKSY XALYYTSTAL TANILTSI80955877

Avatar

эрдэнээ 2023-11-02 66.181.184.73

энэ яасан бөөрөнхий ярьдаг хүн вэ, ийм хүн бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж худлаа юм байнаа, сахил хүртээд шал дордов гэдэг болж дээ бизнес үүд

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.187.48

ugaasaa aimar buurunhii gar shde

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.118.98

SEKSEER UILCHLEED XNGAAD80955877

Avatar

Нэргүй 2023-11-02 103.212.118.98

DYYDLGN SEKSEER TACHAANGUI80955877

Avatar

Толл 2023-11-02 59.153.113.85

Түрүүчийн хулгайч нараас дээрдэхгүй дүр эсгэсэн таг бөөрөнхий Дүүрэн хулгайчтайгаа адилхан н**ш

Avatar

Нэргүй 2023-11-02 66.181.160.104

НЭГ НЬ НӨАТ ТӨЛӨӨД БАЙДАГ НЭГ ХЭСЭГ НЬ НӨАТ ТӨЛДӨГГҮЙ ИНГЭЖ ОЛОН ЖИЛ ЯВЖ БАЙГАА ШҮҮ. ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД ЯАХААРАА НӨАТ ТӨЛДӨГГҮЙ ЮМ БЭ

Avatar

Зочин 2023-11-02 66.181.182.38

Бүгд л төлж байгаа санагддаг

Avatar

иргэн 2023-11-02 59.153.115.229

эмнэлгээс авсан 1 сая төгрөгийн ибаримтаа бүртгүүлэхэд НӨАТ 2 хувь орж ирээгүй юм даа.

Avatar

Нэргүй 2023-11-02 202.126.89.78

Дэлгэрцэцэгийг бас зохицуулж байсан ах байнашд Дарга нарын НУА нарыг зохицуулнаа бас кк

Avatar

Зочин 2023-11-02 202.126.89.78

Bloomberg нэвтрүүлэг хийгээд л Мөнгөтэй айлын бэр хааяа хүний нөхөртэй явалдаад Эфиртээ иргээд ирчнэ тэ Ай мөнгө сайхан

Avatar

Гоё юмаа easy money 2023-11-02 202.126.89.78

Unitelээр амьдралын бэлэг гэж байлууу?

Avatar

Кк 2023-11-02 202.126.88.136

Монголдд тансаг амьдраяаа гэвэл тэгэж амьдарч байнашд

Avatar

Нэргүй 2023-11-02 202.126.88.136

Та зохицуулж байсан биздээ

Avatar

Нэргүй 2023-11-02 202.21.107.36

Гаунзнууд яагаад нөат эбаоимт өгддөггүй юм бэ

Avatar

Кк 2023-11-02 202.126.89.78

Том байгаач гуйлгачидтай барьцаад наасан кк

Avatar

иргэн 2023-11-02 59.153.115.229

Хотын төвийн цайны газрын өдрийн 200 хоолыг 10000 төгрөгөөр үржүүлээд боддоо. Тэгээд гарсан хариугаа 26 хоногт үржүүлээд үз дээ. Тэгээд 12 сардаа үржүүлчих. 624 саяын борлуулалтыг гуйлгачид гэх үү

Avatar

Зочин 2023-11-02 202.126.90.29

Пэээ хаанаа өдөрт 200 хоол борлуулаад байгаан Чи ер нь бизнесс хийж үзээгүй буруу аргаар амьдардаг юм бишүүү ямарч тооцоололгүй наасан кк

Avatar

Нэргүй 2023-11-02 202.21.108.14

Mash muu khunee songojee

Avatar

Зосин 2023-11-02 192.82.92.42

Яасан мэдлэггуй, бееренхий, зориггуй этгээд бэ?!

Avatar

Монгол Компаниуд нин 2023-11-02 203.98.76.4

1990-2000 онд Монгол Компаниуд БҮТЭН ЗЭРЛЭГ мэнэжмэнттэй буюу бүх Хууль зөрчдөг, цалингаа тавьдаггүй, "Байр Машин өгөх" нэрээр ажилчидаа залилдаг байсан бол 2000 оноос хойш Монгол Компаниуд ХАГАС ЗЭРЛЭГ мэнэжмэнттэй болж Хууль журам хальт мульт мөрддөг, тохиролцосон цалингаа талыг нь ч болов олгодог болоод байнаа. Тгэд болоогүй бүгд Дэлхий ОЛон улсын стандарт өнгөн дээрээ ярьж хэлж эхэлж байгаа ч дотроо хог хэвээр байсаарл байгаа. Гэвч жахн ч болов ахиц дэвшил юмдааа.

Avatar

Нэргүй 2023-11-02 203.98.76.4

Гэрэл гэгээ нэмэдгдээсэй. Улс Төр + Бизнэс БОХИР БИЗНЭС бүү байгаасай. Компаниуд Төрийн Ордоноо тойроод л Оффислоод байдаг.

Avatar

Нэргүй 2023-11-02 216.38.195.74

TEJEEGCHEE ALDSANI ?

Avatar

Нэргүй 2023-11-02 202.126.89.186

Дүүрэн гээд дөрвөн жил юуч хийгээгүй үнэн хогийн Амартүвшингийн өрөөсөн дугуйгаас салаагүй цагт чамд бизнес эрхлэгчид итгэхгүй бас л нэг амбиц хөөсөн гар гэж дүгнэнэ

Avatar

Нэргүй 2023-11-02 139.5.217.97

Үнэн. Жигд төлдөггүйггэс болж иргэд ч буцаалтаа гүйцэд авахгүй байна гэсэн үг. Жигд буюу бүгд төлдөг болгоод НӨАТ 7% болоход улсад орох татвар ч сууриараа ихсэнэ. ААН-үүдэд зардлаа зөв тусгана, иргэдэд эцсийн үнэ хямдраад өрсөлдөөн шударга болохоор эдийн засгч эрүүлжинэ. Сангийн сайд энийгээ хийхгүй иргэдэд өгөх төсөв байхгүй гээд дэмийрээд байдаг нь хачин.

Avatar

Кк 2023-11-02 202.126.89.78

Том байгаач гуйлгачидтай барьцаад наасан кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж