"BTS"-ийн рекорд эвдэгч Жонгүг

"BTS"-ийн рекорд эвдэгч Жонгүг

"BTS"-ийн рекорд эвдэгч Жонгүг

"BTS" хамтлагийн дуучин Жонгүгийн "Seven" сингл нь "Spotify" дээр хамгийн богино хугацаанд нэг тэрбум хандалтыг авсан дууны рекордыг эвдэж, дуучин Майли Сайрусын "Flowers" дууг ардаа орхилоо. Хамтлагийн бусад гишүүдээсээ илүү ихээр олны анхаарлыг татах болсон Жонгүгийг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна. 


Өмнөд Солонгосын Бусан хотод 1997 оны есдүгээр сарын 1-нд төрсөн бөгөөд дээрээ нэг ахтай. Тэрбээр төрсөн хотдоо бага, дунд сургуулиа дүүргэснийхээ дараа Сөүл хотод шилжин суралцжээ. Жонгүк 2011 онд  Дэгү хотод болсон Өмнөд Солонгосын авьяасын  шоуны "Superstar K"  шоуны шалгаруулалтад оролцсон байна. Хэдийгээр тэрбээр шоунд тэнцээгүй боловч долоон энтертайнмент компаниас санал хүлээж авчээ.

Жонгүг  "BTS"  хамтлагийн ахлагч "RM"-ийн тоглолтыг үзсэнийхээ дараа "Big Hit" энтертайнментэд дадлагажигч болохоор сонгосон аж.

Хамтлагтаа дебют хийхийн тулд тэрбээр бүжгийн ур чадвараа сайжруулах зорилгоор 2012 оны зун Лос-Анжелес хотод очин "Movement Lifestyle" студийн сургалтад хамрагдсан. Улмаар тухайн оны зургадугаар сард нь Жо Квоны "I’m Da One" дууны клипэнд анх удаа гарч, дебют хийхээсээ өмнө "Glam"- д туслах бүжигчнээр ажилласан байдаг. Тэрбээр Жастин Бибер, Жастин Тимберлейк, Ашер зэрэг дуучдаас урам зориг авдаг хэмээн хэвлэлд ярьсан байдаг.

Жонгүг  2013 оны зургадугаар сарын 12-нд "2 Sool 4 Skool" дуугаар "BTS" хамтлагийн гишүүнээр дебют хийжээ. Тэрбээр дуулахаас гадна хамтлагийнхаа хоёр дууг продюсерлосон. Мөн 2016 онд "Begin", 2018 онд "Euphoria" болон 2020 онд "My Time" зэрэг гурван синглээ цацсан нь Өмнөд Солонгосын "Gaon Digital Chart"-д багтжээ. Тэрбээр "Dreamers" синглээ 2022 оны Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолд дуулсан.

Ийнхүү хамтлагт шахуу цагийн хуваарийн дагуу ажиллахынхаа хажуугаар  2017 онд Сөүл хотын урлагийн дунд сургуулийг дүүргэж, 2016 оны намар Өмнөд Солонгосын элсэлтийн ерөнхий шалгалтыг өгсөн байна. Ингээд 2022 оны гуравдугаар сард Глобал Кибер их сургуулийн Өргөн нэвтрүүлэг, энтертайнментийн тэнхимд эрдмийн зэрэг хамгаалсан. Суралцаж байх хугацаандаа сургуулийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртсэн байна. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2018 оны аравдугаар сард Жонгүг хамтлагийнхантайгаа хамт тавдугаар зэргийн Хвагван Соёлын гавъяаны одонгоор шагнагджээ.

Мөн "BTS" хамтлаг нь 2021 онд Ерөнхийлөгчийн хойч үе, соёлын асуудал эрхэлсэн тусгай элчээр томилогдсон бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг дэх "Өмнөд Солонгосын дипломат хүчин чармайлт, дэлхийн нэр хүндийг өргөжүүлэхэд" туслах үүрэг хүлээжээ.

 "Gallup Korea" байгууллагаас 2019 онд явуулсан судалгаагаар Жонгүг Өмнөд Солонгосын тухайн оны хамгийн хайртай алдартнуудын гуравдугаарт жагссан байна. Түүний сурталчилсан дарс, уран зохиол, гутал зэрэг ямар ч бараа богино хугацаанд зарагдаж дуусдаг учраас "Худалдааны хаан" хочийг телевизийн салбарынхан түүнд өгчээ. Жонгүгийн нөлөөг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн тохиолдол ч гарч байв. Тухайлбал, Өмнөд Солонгосын "Шударга ёс" намаас 2021 оны зургадугаар сард түүний зургийг ашиглан тус улсад шивээсийг хуульчлахыг лоббидсон нь ард түмний зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулжээ.

 Тэрбээр 2018 оноос хойш хамтлагийнхаа гишүүдийн хамтаар Сөүл хотын Ганнам дүүрэгт амьдарч байгаа.

Гэхдээ 2019 онд Ёнгсан дүүрэгт 4 тэрбум воноор орон сууц худалдаж авч, 2020 оны арванхоёрдугаар сард ахдаа бэлэглэсэн гэх мэдээлэл гарсан. 2021 оны зургадугаар сарын байдлаар түүний хувийн цэвэр орлого нь 20 сая ам.долларт хүрчээ. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард бага орлоготой өрхийн өвчтөнгүүдийн зардлыг даах хөтөлбөрийн хүрээнд Сөүлийн үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлэгт 1 тэрбум вон хандивлажээ. Эцэг нь христ, эх нь буддын шашинтай боловч Жонгүг тухайлсан нэг шашныг шүтдэггүй.

Жонгүг хэд хэдэн удаа осолд өртөж байжээ. Тухайлбал, 2017 онд Чили улсад хамтлагийнхаа тоглолтын үеэр унаж байсан бөгөөд 2018 онд аялан тоглолтынхоо үеэр өсгийндөө гэмтэл авсан байдаг. Хэдий гэмтсэн ч Европын аялал тоглолтдоо оролцож дуусгасан. Дараа нь 2019 оны арваннэгдүгээр сард такситай явж байгаад зам тээврийн осолд орсон бөгөөд ноцтой гэмтэл аваагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-02 213.87.138.14

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Хятад залуу 2023-11-02 103.10.21.9

үмхий солонгос юу од болсон юм

Avatar

Hen negen 2023-11-02 220.72.215.137

cham metiin hujaagiin shees ataarhaad uheh n argaguildee haha

Avatar

ZOCHIN 2023-11-02 92.88.170.118

BTS gededg xamtlag Umnud Solongos ulsiig delxii dayar taniulj mash ux xurungu oruulaltiig ulsdaa oruulj irj baigaa mundag zaluuchuud baina daa
JUNGKOOK bol ted nariin sod od ni yum bilee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж