Үндэсний үйлдвэрлэгчдээ шахаж гаднынхныг шүтэх болсон шалтгаан

Үндэсний үйлдвэрлэгчдээ шахаж гаднынхныг шүтэх болсон шалтгаан

Үндэсний үйлдвэрлэгчдээ шахаж гаднынхныг шүтэх болсон шалтгаан

Монгол Улсад нийтийн тээврийн салбар анх 1925 онд “Монгол тээх” нэртэйгээр байгуулагдсанаас  хойш  тус салбар үндсэндээ  ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар  хөгжиж иржээ.  Өөрөөр хэлбэл, 1929 онд  БНМАУ,  ЗХУ-ын  Засгийн газар хоорондын  хэлэлцээрээр “Монгол транс” байгуулагдаж   ачааны гурван  автомашиныг тоноглон “Улаанбаатар-Амгаланбаатар” гэх маршрутаар хүн тээвэрлэж ирсэн түүхтэй. Харин 1956  онд  ЗХУ  “ЗИС-155” маркийн 10 автобусыг бэлэглэснээр шугамын үйлчилгээ бий болж  1970 он гэхэд “ сунадаг улаан”  гэгдэх том оврын  100 автобусны гараашийг  барьж ашиглалтад оруулж байжээ. Гэвч  1990-ээд  оноос ЗХУ, Чехословак улсаас автобус  импортлох ажил үндсэндээ зогсож бараг  2000-аад  он хүртэл хуучин автобуснуудаа засаж сэлбэн  хойд урд  хормойгоо нөхөж үйлчилсээр иржээ. 1990-ээд оны сүүлчээс БНСУ-ын "ДЭҮ" үйлдвэрийн автобусыг туршилтын  журмаар цөөн тоогоор оруулж ирсэн байдаг. Үндсэндээ  2000 оноос хойш  Монгол Улсын Засгийн газар   БНСУ, БНХАУ-аас  автобус импортолж  төрийн өмчит болон хувийн хэвшлийн автобус компаниудын парк шинэчлэлтийг хийдэг болсон. Гэхдээ автобуснууд  мэдээж  цоо шинэ биш,  тухайн улсдаа доод тал нь 10-аад жил явсан, элдэв  “но”-той байдаг ч  өөрсдөө үйлдвэрлэгч биш болохоор яалтай ч билээ.  Нийтийн тээврийн салбарыг зөв голдирлоор нь  хөгжүүлэх төрийн бодлого алдагдсанаас өнгөрсөн жилүүдэд  тэнд  авлига  хэрхэн цэцэглэн хөгжиж  ирснийг бид  “ногоон автобус”-ны  хэргээс  л бодитой харлаа. Тухайлбал, Солонгосоос  автобус импортлох  хүрээнд “Тэнүүн-Огоо” гэх  ганцхан  компани л  олон жил  дундын зуучлагчийн үүрэгтэй оролцож  ирсэн нь  авлигачдыг төрүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Тэгвэл  дотооодын үйлдвэрлэгчдээ  дэмждэггүйн шалтгааны нэг нь дээрх ашиг сонирхолтой холбоотой байх магадлалтай.

Дотооддоо  “Эко”  автобус  үйлдвэрлэх хүсэл  эрмэлзэл  бүхий  техник сэтгэлгээ сайтай, мэргэшсэн  монгол инженер  залуучууд нэгдэн  ажиллах  хүчнээ бүрдүүлж  2013 онд “Экобус” ХХК байгуулжээ. Энэ  компани  2000м2 талбай бүхий үйлдвэрлэлийн байртай байсан бөгөөд  эхний ээлжид  “Экобус-800” нэртэй  41 суудалтай, тохилог автобус хоёрыг угсарч үйлдвэрлэжээ.  Уг автобус нь  "Евро-4" стандартын хөдөлгүүртэй, агаарын бохирдлыг бууруулах  хэрэглээнд бүрэн нийцсэн, одоогийн  DAEWOO автобуснаас 2.3-18.0 дахин бага хорт бодис ялгаруулдаг,  дотоод бүтцийн хувьд  порталь буюу дугуйн тэнхлэгээс доош байрласан тэнхлэгтэй,  цонх цантдаггүй, хүндийн төв нь доор байрлалтай,  хоёр  гишгүүр бүхий шаттай, шал нь газраас 57 см дээш байрлалтай, хийн нумтай  зэрэг нь тогтворжилт сайтай, явдал нь  зөөлөн, бууж суухад амар, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиромжтой гэж  тухайн үедээ үнэлэгдэж байв.  Мөн хөдөлгүүр нь азотын ислийг хоргүй болгож агаарын ихэнхийг бүрдүүлдэг азот N2,  УС H2O болгох сонгомол үйлчилгээтэй  катализатортой байж.  Тус компани “Экобус -800”  автобусыг жилд 120 ширхэг  угсарч  үйлдвэрлэх тооцоотой  байсан ч  гаднаас оруулж ирэх сэлбэг, эд ангид төлөх  гаалийн болон  НӨАТ-ын зэрэг санхүүгийн бэрхшээлээс болоод  ердөө 20 ширхгийг  угсарч үйлдвэрлэн зах зээлд нийлүүлээд  үйлдвэрлэлээ зогсоожээ. Учир нь  2014 онд  “Экобус” үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд  нь оролцсон  Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд  ёстой амаа олохгүй магтацгааж  байсан ч  тэндээс гараад  л  мартсан уу, эсвэл дэмжихийг хүсээгүй юу, ямартаа ч  тус компанид  дэмжлэг үзүүлээгүй байна.  Төрөөс тэр үед  тус компанид  гаднаас сэлбэг, хэрэгслээ оруулж ирэхэд нь  гаалийн болон НӨАТ-ын  хөнгөлөлт үзүүлэхэд  л  жилдээ 120 ширхгийг үйлдвэрлээд  зах зээлд  өнөөгийнхөөс  хамаагүй  хямдаар нийлүүлээд явах боломж байсныг тус компанид ажиллаж байсан хүмүүс ярьж байв. Магадгүй тэдгээр залуус авлига, ашиг сонирхлоос хол байсан нь  үйлдвэрлэлээ  зогсооход хүргэсэн болов уу.
Гэхдээ  тэр инженер залуусыг  “Номин холдинг”  ХХК  анхнаас нь  дэмжиж “Экобус” ХХК  байгуулж  20 автобусыг  угсарч үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх хүртэл нь  бодитой хөрөнгө оруулалт хийж ирснийг энд онцлох хэрэгтэй болов уу.  2014 онд “Экобус”  ХХК-ийн  нээлтэд оролцсон  Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж ,  “Номин холдинг”  ХХК-ийн зөвлөх, Монгол Улсын худалдааны Гавьяат ажилтан А.Шагдарсүрэн нарын хэлсэн үгийг  дор онцлов.
Ц.Элбэгдорж: 
– Би энэ үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд ирье гэж эртнээс бодож байсан. Монголчууд юм хийж, бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж байж л хөгжинө. Бүхнийг гаднаас авдаг сэтгэхүйгээ халах ёстой. Дэлхийд нэр хүндтэй болсон автомашины компаниуд эхлээд жижиг гараашид  2-3 хүнтэй эхлээд  улмаар дэлхийн брэнд хүртлээ явсан байдаг. Өнөөдөр энэ түвшинд  автобусыг  угсарч үйлдвэрлэсэн  байдлаас харахад  цаашид  монголдоо үргэлжлүүлэн  үйлдвэрлэх боломжтой  гэж харж байна.  Автобус  угсарна гэдэг нь маш олон ажлын байр бий болгож байгаа. Бидэнд мотороос бусдыг нь дотоодод үйлдвэрлэх боломж бий. Нэмүү өртөг шингэсэн автобус,  машиныг гаднаас биш эх орондоо үйлдвэрлэх  боломжийг  Монголын төр бодлогоор дэмжих ёстой.  Би энэ талаар Засгийн газрын гишүүдтэй ярилцаж байсан. Өнөөдөр Солонгосоос оруулж ирж буй нийтийн тээврийн  автобуснуудыг татвараас чөлөөлж байгаа шүү дээ. Тэгвэл  Монголдоо угсарч үйлдвэрлэж буй автобусны  шаардлагатай  сэлбэг хэрэгслийг гаднаас оруулахад  татвараас  яагаад чөлөөлж болохгүй гэж.  Татвараас чөлөөлснөөр автобусны  үнэ ч  өрсөлдөх  чадвартай болно. Монголчууд  “Монел” гэдэг өөрийн  хийсэн  компьютертэй.  Тиймээс  төрийн зүгээс Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь, Засгийн газар нь, УИХ нь, ард нийтээрээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой.
А.Шагдарсүрэн: 
“Номин холдинг” группийн “Экобус” ХХК-ийн нээлтэд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид өө.  Та бүхэндээ энэ бэлгэт сайн өдрийн мэндийг дэвшүүлье.
-Монгол  малынхаа ноос ноолуур, хөөврөөр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, дэлхийн стандартад нийцсэн орон сууц, барилга байгууламж барих, томоохон худалдаа үйлчилгээний төв нээх, шилдэг брэндийн бараагаар хэрэглэгчдээ хангах асуудал өнөөдөр Номинчуудын  хувьд шинэлэг зүйл биш болсон.  Өөрөөр хэлбэл бид бизнесийн үйл ажиллагааныхаа эхний шатанд электрон бараа импортлон  монгол түмнийхээ ахуйн хэрэгцээнд хувьсгал гаргаж байсан  бол өнөөдөр  Монгол  Улсынхаа автомашин үйлдвэрлэлийн анхны  суурийг тавилцаж байгаагаа дуулгахад таатай байна. “Номин холдинг” группийн  “Экобус”  ХХК өнөөдөр том оврын нийтийн тээврийн зориулалттай “Экобус-800”  маркийн  хоёр ширхэг автобусыг амжилттай угсарч  үйлдвэрлэлд туршин баталгаажуулж чадлаа. Энэхүү үйлдвэр нь жилдээ 120 автобус  үйлдвэрлэх хүчин чадалтай юм.  “Экобус” үйлдвэрийг  ашиглалтад оруулснаар Монгол Улсын авто тээврийн тухай хууль, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний цогц бодлого, Шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны зорилт зэрэг  төр, засгийнхаа бодлогыг хэрэгжүүлэхэд номинчууд бид жинтэй хувь нэмэр оруулах болно. Монгол инженерүүдийн оюун ухаанаар хамгийн сүүлийн үеийн техник технологийн дэвшлийг ашиглан угсарч буй энэ автобус нь  шинжээчдийн дүгнэлтээр Монгол орны уур амьсгалд  тохирсон, агаарт ялгаруулах утааны хорт бодисын агууламж нь  одоо манайд  явж буй автобуснуудаас  хамаагүй  бага гэж тогтоогдсон нь сайшаалтай.  “Экобус” автобусыг үйлдвэрлэхэд хүчин чармайлт гаргасан инженер техникийн ажилтнууддаа,  мөн бие сэтгэлээрээ дэмжиж гүн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст хамт олныхоо өмнөөс   талархлаа илэрхийлье”  гэжээ.
Энэ бол  2014 оны  нэгдүгээр сарын 16-ны өдөр байв.  “Экобус”  ХХК-ийнхан  2014 ондоо  багтааж  20 автобусыг  үйлдвэрлэсэн бөгөөд   автобусны суудлын тоо нь 28, зорчигчийн багтаамж нь 70 бөгөөд хөдөлгүүр нь Евро-4,  SCR-Selective catalytic  reduction төхөөрөмжтэй, хурдны хайрцаг нь механик,  таван шатлал бүхий хурдны хайрцагтай, хийн нумтай, нэмэлт цахилгаан тоормостой , хурд хязгаарлагчтай, давхар вакум цонхтой,  шал нь намхан, тэргэнцэртэй иргэдэд зориулсан төхөөрөмжтэй зэрэг олон давуу талтай  байжээ.  Экобусынхан   автобусаа нийслэлчүүдийн  хэрэгцээнд нийлүүлэх гэж  жил шахам  хүлээсний эцэст   2015 оны арваннэгдүгээр сарын 20-нд  автобусны ашиглалтын заавар, баталгааны  хуудас, техникийн үйлчилгээний  аргачлалын  хамт  “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТГ-тай  хүлээн авах, хүлээлгэн өгөх гэрээ хийх комиссын акт үйлдэн хүлээлгэн өгчээ.  Харин үнийн хувьд өнөөдрийн дуулиант ногоон автобусны үнээс  нэг дахин хямд байсан юм билээ.
Мөн Экобусынхан  12 хүний суудалтай, Евро-4 хөдөлгүүртэй, таван  шатлал бүхий механик хурдны хайрцагтай, ашиглалтын зардал бага, эко дунд оврын автобусыг 2016 онд үйлдвэрлэсэн. Энэ  автобус жил бүр наадмын талбай болон Хүй долоон худагт иргэдэд үйлчилдгийг иргэд мэдэх биз ээ.
Ийнхүү нээлтэд нь  оролцон  Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ хэмээн амлаж байсан Ерөнхийлөгч, тэр үеийн Засгийн  газрын гишүүдийн  “хулхи” ажиллагаанаас  болж үйлдвэрлэлээ зогсооход хүрсэн  “Экобус”  ХХК-ийн  харамсмаар гэмээр түүх энэ.
Учир нь энэ бол хүнд аж  үйлдвэрийн салбар юм.  Алдаа оноо байсан ч засаад  дэмжээд  явсан бол  өдийд  нийтийн тээврийн  хувьд  асуудалгүй  байхаас гадна  Монгол Улс   дотооддоо үйлдвэрлэсэн  үндэсний брэнд автобустай  хэмээн монголчуудын нэр хүнд өсөх байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Экобус" ХХК-ийн хамт олон  2014 он

 

 

 

 

 

 

 

 

 

 

12 хүний суудалтай бэсрэг автобус жил бүр наадамчдад үйлчилдэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

1970 онд Автобус баазад зориулан барьсан 100 автобусны гарааш. Харамсалтай нь 2021 онд уг гараашийг нурааж газрыг нь хувийн хэвшилд өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-01 202.179.11.230

Ed nariig l demjih yostoi. Getel daga nar mungu hulgailah gej dandaa Hyatadaas avch baina. Mongold heregtei zuiliig odoogiin darga nar hezee ch demjihgui ni.

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.188.70

mongolchuud avtobus ugsrah bolooguiee. ehleed ayataihan jorlon uildverledeg bolchih. hooloo ayataihan hiigeed surchih.

Avatar

Нэргүй 2023-11-01 84.225.169.25

Хол очиж х** жорлон толгойтоо.

Avatar

Нэргүй 2023-11-01 213.87.131.161

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Г 2023-11-01 103.212.117.155

нийслэлийн тээвэрт ямар ч автобус шинэ, хуучин ялгаагүй 2 жилийн дараа сэг болно!!! 1. засварлах боловсон хүчин бхгүй,2. сэлбэг импортлогч, 3. жолоочийн ур чадвар 0% ,4. соёлгүй бүдүүлэг зорчигчид, 5. ашиггүй татаасаар явдаг бизнес учир хяналт чангарвал хувийн хэвшил хаяж гарах өндөр магадлалтай,7. өвөл ихэнх автобус гэмтдэг учир Монголын өвөл давах чадвартай ( Nissan diesel г санаж байвал түүнтэй дүйцэх) автобус л жоохон явах байхдаа

Avatar

Эмээ 2023-11-01 202.21.108.19

Би монгол хүн. Үндэсний үйлдвэрлэгчийн юм зөгийн балнаас бусдыг авдаггүй. Монгол ногоо гэхээр цул бордооны хятад үрийн, хатаагаагүй хураасан ялзарсанболоод явчихна. Монгол гээд үнэ нь өндөр. Хадгалалтын горим барьдаггүй. Хэрэглээ хангадаггүй.

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.183.49

Тэр үеийн Ерөнхийлөгчийн дэмжиж хэрэгжүүлэх гэсэн санаа бүхниыг МАН-н Засгийн Газар хориг тавин зогсоо гоод МАН-ын шүдлнн дарга нар хээл хахуулиа цэцэглүүл сэн дээ ! 2014- 2023 оны 9 жилийн 7 жилд нь МАН засаг барьсан бнаа !

Avatar

Иргүн 2023-11-01 202.179.26.20

Энэ доор сэтгэгдэл бичсэн зарим хүмүүс зүгээр л хар атаархалаа илэрхийлж.Төр засаг дэмжээд явсан бол өнөөдөр монголчууд ингэж новшрохгүй,автобусаа өөрсдөө хийдэг болчихсон байхгүй юу ???

Avatar

Тулга 2023-11-01 103.212.117.189

Төр улсад ажиллаж байгаа албан тушаалтнууд өөрт ашиггүй л бол хувийн ашиг сонирхол нь давамгайлан Монгол улсынхаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хөгжүүлэх биш хааж боомилдог үе хурдан төгсгөл болоосой…

Avatar

Нэргүй 2023-11-01 202.21.101.14

Баахан хог хийгээд нөгөө нь явдаггүй. Сэлбэг нь ч олдохгүй. Хятадын хамгийн хямдхан хог авчирч угсарыгаа өөрсдийгөө лаг хийсэн гээд сурталчилаад л байсан. Болих хэрэгтэй штэ.

Avatar

Өлзий 2023-11-01 66.181.176.89

Хятадад үйлдвэрлээгүй сэлбэг авч хийдэггүй газар дэлхийд ховор байх. Харин эхлээд муу байхад сайжруулаад явахыг эхлэл гэдэг. Онц юм хйиж эхэдэг газар бүр хаа ч байхгүй

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.160.16

Яг тэгсэн шүү. Ёстой ху эд байсан. Нийслэлийн тээвэрт яваад хагас жил бололгүй тараа таниулж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж