Оны шилдэг үгээр "хиймэл оюун ухаан" тодров

Оны шилдэг үгээр "хиймэл оюун ухаан" тодров

Оны шилдэг үгээр "хиймэл оюун ухаан" тодров

Хиймэл оюун ухаан буюу дэлхий нийтийн хэлж заншсан "AI" гэх товчлол 2023 оны "Collins"-ын оны шилдэг үгээр шалгарчээ. "Collins Dictionary"-ын судлаачдын мэдэгдсэнээр "AI" гэдэг үг 2023 оны зонхилох сэдэв байсан гэв. Үг хэллэгийн мэргэжилтнүүд Коллинз Корпус гэх дэлхийн өнцөг булан бүрт байгаа цахим сүлжээ, сонин, сэтгүүл, номын мэдээллийн санд дүн шинжилгээ хийжээ. Коллинз Корпус мэдээллийн санд 20 тэрбум гаруй үг байна. Радио, телевиз гэх мэтийн материалд тулгуурлан тус санд сар бүр шинэ мэдээлэл ордог аж. 

Түүнчлэн "nepo baby" гэдэг үг "Collins"-ын жагсаалтад багтжээ. Энэ нь эцэг эхтэйгээ адил салбарт амжилтад хүрсэн хүүхдүүдийг дүрсэлдэг хэллэг юм. Мөн аливаа хямралын үед ашиг олдог компаниуд гэсэн утгатай "Greedflation", утааны ялгаруулалт багатай бүсийг илэрхийлдэг "Ulez" гэх үгс мөн багтсан байна. Зарим арилжааны бүтээгдэхүүнээс зайлсхийхийг олон нийтэд анхааруулах гэсэн утгатай "deinfluencing" гэдэг үг ч багтжээ. 

Өмнөх оны шилдэг үгүүдээс дурдвал, 2016 онд "Brexit", 2020 онд "lockdown", 2022 онд "permacrisis" гэсэн үгс байсан. "Permacrisis" нь тогтворгүй, найдваргүй байдал удаан үргэлжлэх буюу мөнхийн хямрал гэсэн утгатай үг юм. 

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-01 213.87.131.161

^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж