"Үнийн өсөлт, ажилгүйдэлд шууд чиглэсэн төсөл 2024 оны төсөвт тусаагүй’

"Үнийн өсөлт, ажилгүйдэлд шууд чиглэсэн төсөл 2024 оны төсөвт тусаагүй’

"Үнийн өсөлт, ажилгүйдэлд шууд чиглэсэн төсөл 2024 оны төсөвт тусаагүй’

Ирэх оны улсын төсөвт үр ашиггүй зардал их байгаа төдийгүй улсын төсөв, хөгжлийн  төлөвлөгөөний уялдаа холбоо, ач холбогдол бага байгааг эдийн засагчид, судлаачид онцолж байгаа. Тухайлбал, үнийн өсөлт, ажилгүйдэлд шууд чиглэсэн төсөл хөтөлбөр 2024 оны төсөвт тусаагүй байна. Энэ талаар судлаачийн байр суурийг тодрууллаа. 


ШУТИС-ийн багш, доктор Д.БАЯРМАА:

-2024 онд улсын төсвийн санхүүжилтээр санхүүжих нийт 1050 төсөл арга хэмжээ байгаа. Үүнээс 4,3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй шинээр хэрэгжих 498 төсөл арга хэмжээ бий. Шинээр хэрэгжих төслүүдийг төсвийн ерөнхий зарцуулагчаар нь авч үзвэл 30 орчим хувь нь Зам тээврийн сайдын багцад багтаж байна. Эдгээрээс хамгийн их төсвийг шаардаж байгаа ажлууд нь авто зам. Тус ажлуудыг 2024 оны улсын хөгжлийн хөтөлбөртэй нийцүүлсэн гэж байгаа боловч төдийлөн сайн уялдаагүй нь ажиглагдсан.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сант Марал төвөөс иргэдийн дунд "Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ" гэх санал асуулгыг явуулсан. Үүгээр иргэд үнийн өсөлт, ажилгүйдэл хамгийн их тулгамдаж байгаа асуудал гэж үзсэн.

Эдгээр тулгамдаж байгаа асуудалд шууд чиглэсэн төсөл арга хэмжээ ирэх оны төсөвт төдийлөн тусаагүй. Өөр нэг анхаарах асуудал нь шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн эхний санхүүжилт нь хуулийн заалтын дагуу төлөвлөгдөөгүй. Шаардагдах төвшнөөс бага хэмжээтэйгээр төлөвлөгдсөн төсөл олон байсан. Ингэснээр тус арга хэмжээнүүд цаашид заасан хугацаандаа хэрэгжиж чадахгүй байх, ирэх жилийн төсөвт ачаалал үүсгэх, төсөвт тодотгол хийх зэрэг сөрөг нөлөөг үүсгэх эрсдэлтэй.

Мөн ижил зориулалттай хэрнээ төсөвт өртөг ялгаатай төсөл, арга хэмжээнүүд их байна. Жишээлбэл, 240 хүүхдийн суудалтай сургуулийн барилга аймгуудад төлөвлөгдсөн байдлыг харвал орон нутаг бүрд өөр, өөр гэхчлэн.

Шинээр хэрэгжих барилга байгууламжуудыг төрлөөр нь авч үзвэл:

  • 1,3 их наядын төсөвтэй нийт 53 хатуу хучилттай авто замын барилга байгууламж,
  • 128,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 33 цэцэрлэгийн барилга,
  • 362 тэрбумын төсөвтэй 28 сургуулийн барилга,
  • 66,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 соёлын төвийн барилга,
  • 34,7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 16 спорт заалны барилга төлөвлөгдсөн байна.

Эдгээр барилга байгууламжууд төсөвт хамгийн олноор төлөвлөгдсөн байгаа юм. Жил бүрийн төсвийн төсөлд соёлын байгууламжуудыг олноор тусгасан байдаг. Нэг талаар соёлын төвийн барилга олноор төлөвлөгдөж байгаа нь цаашид эдгээрийг дагасан урсгал зардлыг нэмэгдэх эрсдэлтэй. Гэхдээ 2024 оны хөгжлийн төлөвлөлт, Монгол Улсын шинэ сэргэлтийн бодлогод соёлын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмнэ гэж төлөвлөгөөнд тусгасан байдаг. Тиймээс олноор төлөвлөгдөж байгаа барилга дээр холбогдох газрууд дээрх төлөвлөлтүүдэд тусгасан гэж тайлбарлаж байгаа.

Угтаа бол үнийн өсөлт, ажилгүйдэл хамгийн их тулгамдаж байгаа асуудалд шууд чиглэсэн төсөл арга хэмжээнүүд төсөвт ихээр дутагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-01 213.87.131.161

^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-11-01 66.181.190.231

Соелын төв нь байсаар байхад , засвар хийгээд янзлахгүй, Заавал шинийг хажууд нь барьдаг, Эхлээд 6 тэрбум байснаа, төсөв хүрээгүй гээд нэмж4 тэрбумыг авдаг

Avatar

Зочин 2023-11-01 66.181.190.231

100 хүрэхгүй хүүхэдтэй сумын төв дээр 800 хүүхдийн сургууль барьдаг, Тэгээд тэр нь халаалт нь хүрэлцэхгүй, 2 анги л халааж хичээл ордон, Бусад ангиуд нь цоожтой

Avatar

Зочин 2023-11-01 66.181.190.231

Хүнгүй газар тэрбум тэрбумаар амбаар барина, Мөнгө идэх уран арга

Avatar

ГЭГЭЭРЭЭЧ 2023-11-01 103.111.68.3

ХӨДӨӨ СОЁЛЫН ӨВ БАРИНА ГЭХЭЭР Л БООЖ ҮХЭХ НЬ ШАХАХ ЮМ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТАА ЭЗЭН СУУГАА АРД ИРГЭД МАЛЧИД Ч ГЭСЭН СОЁЛЖИХ ХЭРЭГТЭЙ БИЗ ДЭЭ.ЭСВЭЛ ХӨДӨӨ НУТАГ ГЭДЭГ ТАГ ХАРАНХУЙ БАЙХ ЁСТОЙ ЮУ ТЭГЭЭД БҮГД ХОТДОО БӨГНӨРӨӨД СУУВАЛ ЭНЭ МОНГОЛ ОРОН МИНЬ ЭЗЭНГҮЙ Л ҮЛДЭНЭ ШҮҮ ДЭЭ,ҮҮНИЙГ ЭДГЭЭР ХҮМҮҮС ХАРАХГҮЙ ТЭГЭЭД БАС ИХ СУРГУУЛИЙН БАГШ ГЭЭД БАЙГАА,ИЙМ ХҮМҮҮС Л МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫГ УДИРДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ

Avatar

иргэн 2023-11-01 202.21.104.2

Соёлын төвгүй сум нэг ч байхгүй. хөдөөнийхөн малаа ч маллахгүй, хэдэн залуучууд нь хэрэгтэй хэрэггүй хувийн сургуулиудыг дүүргэж хотын төвд суурьшиж түгжрэлд хувь нэмэр оруулах, ганц нэг залуучууд албан хүчээр аав ээжийнхээ хэдэн малыг харахаар үлдэх ч эхнэр олдохгүй, хөгшчүүл нь малаасаа дор хар цайтай, хэдэн малынхаа тоо толгойг харах,сумын төвд чадал танхээгүй хэдэн хөгшин, төрийн албан хаагч, эмоорсон залуус хөзөр тоглож, архи ууж цаг нөхцөөх.. Тэд л санал өгнө шдээ.ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж