Тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүсгэх RFID чипийг нааж байна

Тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүсгэх RFID чипийг нааж байна

Тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүсгэх RFID чипийг нааж байна

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням "Улаанбаатарын дугаартай 442,477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулахаар байгаа. Эхний ээлжинд төрийн өмчийн тээврийн хэрэгсэлд, үүний дараа хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулахаар төлөвлөсөн" гэдгийг мэдээлж байв.

Тэгвэл өнөөдрөөс /2023.11.01/ цахим гэрчилгээг нааж байгаа талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Цахим гэрчилгээтэй холбоотой Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр, RFID цахим гэрчилгээгээр тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ.

Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгтээ орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлдөг.

Цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно. Энэ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон уу гэдгийг л мэдээлнэ. Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ л ирж наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Тэгэхээр иргэд идэвхтэй, хариуцлагатай хандаж орон нутгийн автотээврийн оношилгооны төвүүд дээр очиж наалгах боломжтой. RFID технологийг 1950 оноос эхлэн Олон Улсад ашиглаж ирсэн. Сингапур, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч ашиглаж байгаа. Өртөг зардлын хувьд ч харьцангуй хямд. Олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар RFID нь манай улсын замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдалд тохирох, хямд өртөгтэй технологи юм гэдгийг зөвлөмжийг өгсөн.
Монгол Улсын хэмжээнд 1.180.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрийн бүртгэл хөдөлгөөнийг хянахад тохиромжтой гэсэн судалгааны үр дүн, зөвлөмж гарсан. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан. Цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Ингэснээр өнөөдрийн байдлаар 1.180.000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас орон нутагт 470 орчим мянга, нийслэлд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-11-01 202.131.251.130

torguulitai mashiniig zamiin hodolgoond oruulahgui baihad zamiin tugjrel shuud shiidegdeh yum baina. niit mashinii 80% shuud hasagdana gesen ug. yun buschilj tatvar avah, ogt hereggui. torguulitai bol bitgii joloo bariul.

Avatar

zochin 2023-11-01 202.131.251.130

uls torchid oorsdoo UIH.n songuuliin omno torguuliig teglej erguutsenees bolj torguuli toldog hungui bolson shuu dee. odoo udahgui teglene geed yavj baigaa n diilenh. tolohgui bol huu osgodog baih, ogt tegledeggui baih heregtei baina. herev tolohgui bol shorond hiih heregtei.

Avatar

Төрмөнх 2023-11-01 66.181.160.121

Тэмээ гэхээр ямаа ярих мал минь зөв л зөнөглөөрэй дээ.Торгууль төлөөгүй гээд л шорон явах уу? Туйлширна туйлширна гэхэд тэр ч дэндэнээ зүгээр…

Avatar

Нэргүй 2023-11-01 59.153.115.228

ЗХД-д байхгүй хачин заалт гаргаад торгоод байх юм. энэ торгуулийг ОУ-д шүүхэдвэл ЗГ ИТХ бүгдээрээ шоронд заларна

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.168.8

ТЭГЭЭЧ ДЭЭ ТЭГЭЭД ХАРАЯ ХУДЛАА ХУУЛИЙН ЯМАР Ч МЭДЛЭГГҮЙ БАЙЖ ШААЖ ӨГЧ БАЙНАА

Avatar

Төрмөнх 2023-11-01 66.181.160.121

Тэнэгээ түмэнд бүү гайхуул. Тэрэнд орвол дуугүй л бай.

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.180.97

Зөвхөн торгуулиа хянуулахын тулд хувь наалгуулна гэж ойлгож болох уу.

Avatar

Нэргүй 2023-11-01 59.153.115.228

бөгсийг чинь ухаж байх мөрдлөгийн систем шүү дээ

Avatar

Нэргүй 2023-11-01 213.87.131.161

^^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-01 139.5.216.153

RFID технологийг 1950 оноос эхлэн Олон Улсад ашиглаж ирсэ хоцрогдсон технологи шив

Avatar

zochin 2023-11-01 103.80.211.52

zuwshtee

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.176.252

Торгууль хэт олширч байгаагийн нэг шалтгаан нь зуслангийн (хотын захын) замд 60 км/цагаас арай илүү хурдтай явсан болгонд торгууль ногдуулж байгаа явдал юм!! Хот дотор 60 км/цагаар хурд хязгаарлаж болно. Харин хотын захын замд тохирохгүй байна!! Үгүй ядаж 70км/цаг болгох хэрэгтэй байна!!! Нийт торгуулийн хэдэн хувь нь 60 км/цаг хэтрүүлсний торгууль байгаа бол?? 90-100 км/цаг г.м. хэт хурдтай явсныг торгох нь зүйн хэрэг!!! 60 км/цаг бол хэт хурд биш шүү дээ!!!!

Avatar

zochin 2023-11-01 202.131.251.130

20-30km tsag hurdtai yavaa nohdiig guitsej turuulehed 62km tsag hurdallaa geed torguuli ireh yum, tegvel 60km tsag zovshoorogdoh zam deer 20km tsag hurdaar yavj zohiomol tugjrel uusgej baigaa humuust yamar arga hemjee avah ve.

Avatar

m 2023-11-01 66.181.176.95

hna ochij nagahu

Avatar

Нэргүй 2023-11-01 139.5.217.97

Torguuli (80%) tatvaraa tulduggui garuudiig hudulguumd oruulahgui bh heregtei tegvel tugjrehgui yum bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж