Хятад газрын зургаас Израилийг хасчээ

Хятад газрын зургаас Израилийг хасчээ

Хятад газрын зургаас Израилийг хасчээ

Хятадын цахим сүлжээн дэх газрын зургуудаас Израилийг хассан тухай "Wall Street Journal" мэдээллээ. Тодруулбал, "Alibaba" болон "Baidu" хайлтын системд Израилийн хилийн зурвас харагдаж байгаа хэдий ч Израиль гэсэн нэрийг нь алга болгожээ. Харин хөрш зэргэлдээ Кипр, Йордан, Ирак, Палестин улсуудын нэр харагдаж байгаа аж.

Энэ нь шинэ хөгжүүлэлт эсэх нь тодорхойгүй. Уг өөрчлөлтийг аравдугаар сарын 7-ны халдлагын дараа хийсэн гэж Хятадын интернет хэрэглэгчид үзэж байна.

"Baidu"-ын хэвлэлийн төлөөлөгч Жин Мэн Израилийг газрын зургаас зориуд хассан гэх таамаглалыг үгүйсгэв. "Орон зай хязгаарлагдмал байгаа тохиолдолд зарим газрын нэр, далбааг харуулахгүй байж болно. Хэрэглэгчид газрын зургийн хайлтын функцыг ашиглан улс, бүс нутгийг олох боломжтой" гэж тэр хэлжээ.

Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах шийдлийг Хятад улс дэмжсээр ирсэн түүхтэй. Мөргөлдөөн эхэлсний дараа ч Ши Жиньпиний ойрын хүрээллийнхэн энэ байр сууриа хадгалсаар байжээ. Тухайлбал, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн долоо хоногт Бразилийн ерөнхийлөгчийн зөвлөхтэй утсаар ярихдаа "Энэ асуудлын гол цөм нь Палестины ард түмэнд шударга ёс тогтоогдоогүй явдал юм" гэжээ. Мөн Хятадын Ойрхи Дорнодын элч Жай Жун хэлэхдээ "Хятад улс Палестины асуудлыг тусгайлан сонирхоогүй, харин энх тайвны талд, шударга ёсны талд зогссоор ирсэн" гэсэн байна. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.180.172

Palestine israildaa ch bish bho. Usa ursuldugch blhr tednii demjsen yum bolgonii esreg bgd bh shg bgn

Avatar

З 2023-11-01 66.181.186.89

Зөв. Израил бол нутаггүй улс. Анх хүний нутагт НҮБ газар зааж өгсөн. Палестин нутгаа авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-11-01 66.181.160.42

Нээээх новшын зантай … Санаатайгаар мартаал , мэдэн будлиад л … Бүх нийтээрээ хүлээн зөвшөөрчихсэн юмийг дугайл дагаж мөрдөөд л явхад болоошд ….

Avatar

Ввв 2023-11-01 37.76.13.43

ОДОО ТЭГВЭЛ ОРОСЫГ ГАЗРЫН ЗУРГААСАА ХАСАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ?

Avatar

Нэргүй 2023-11-01 2.27.103.38

Ха, ха.

Avatar

Израйл 2023-11-01 103.10.21.9

Хятад улс Израилийг амжихгүй шүү .Израйл бол ялагч юм .

Avatar

Нэргүй 2023-11-01 213.87.131.161

^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-01 202.126.90.143

Хамас дайн өдөөснийг Хятад улс мэдээгүй бололтой

Avatar

ҮНЭН 2023-11-01 103.212.117.249

мэдэж байгаа хятад иран орос гурав баруунтай дайн хийх хүсэлтэй байх шиг байна коммунистууд үгүй болох нь дээ

Avatar

Зочин 2023-11-01 66.181.190.231

Өвөр монголыг чөлөөлөх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж