Хятад газрын зургаас Израилийг хасчээ

Хуучирсан мэдээ: 2023.11.01-нд нийтлэгдсэн

Хятад газрын зургаас Израилийг хасчээ

Хятад газрын зургаас Израилийг хасчээ

Хятадын цахим сүлжээн дэх газрын зургуудаас Израилийг хассан тухай "Wall Street Journal" мэдээллээ. Тодруулбал, "Alibaba" болон "Baidu" хайлтын системд Израилийн хилийн зурвас харагдаж байгаа хэдий ч Израиль гэсэн нэрийг нь алга болгожээ. Харин хөрш зэргэлдээ Кипр, Йордан, Ирак, Палестин улсуудын нэр харагдаж байгаа аж.

Энэ нь шинэ хөгжүүлэлт эсэх нь тодорхойгүй. Уг өөрчлөлтийг аравдугаар сарын 7-ны халдлагын дараа хийсэн гэж Хятадын интернет хэрэглэгчид үзэж байна.

"Baidu"-ын хэвлэлийн төлөөлөгч Жин Мэн Израилийг газрын зургаас зориуд хассан гэх таамаглалыг үгүйсгэв. "Орон зай хязгаарлагдмал байгаа тохиолдолд зарим газрын нэр, далбааг харуулахгүй байж болно. Хэрэглэгчид газрын зургийн хайлтын функцыг ашиглан улс, бүс нутгийг олох боломжтой" гэж тэр хэлжээ.

Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах шийдлийг Хятад улс дэмжсээр ирсэн түүхтэй. Мөргөлдөөн эхэлсний дараа ч Ши Жиньпиний ойрын хүрээллийнхэн энэ байр сууриа хадгалсаар байжээ. Тухайлбал, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн долоо хоногт Бразилийн ерөнхийлөгчийн зөвлөхтэй утсаар ярихдаа "Энэ асуудлын гол цөм нь Палестины ард түмэнд шударга ёс тогтоогдоогүй явдал юм" гэжээ. Мөн Хятадын Ойрхи Дорнодын элч Жай Жун хэлэхдээ "Хятад улс Палестины асуудлыг тусгайлан сонирхоогүй, харин энх тайвны талд, шударга ёсны талд зогссоор ирсэн" гэсэн байна. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж