Улс орнууд Израилиас харилцаагаа тасалж эхлэв

Хуучирсан мэдээ: 2023.11.01-нд нийтлэгдсэн

Улс орнууд Израилиас харилцаагаа тасалж эхлэв

Улс орнууд Израилиас харилцаагаа тасалж эхлэв

Газын зурваст дайралт эхлүүснээс нь болж Израиль улстай дипломат харилцаагаа Боливи улс тасалж буйгаа өчигдөр мэдээлэв. Боливийн Гадаад хэргийн дэд сайд Фредди Мамани хэлэхдээ, "Газын зурваст болж буй Израилийн түрэмгий, тэнцвэргүй цэргийн довтолгоог зэмлэн буруушааж, Израили улстай дипломат харилцаагаа таслахаар шийдсэн" гэжээ.  Ийнхүү Хамас бүлэглэлийн дайралтын хариуд аравдугаар сарын 7-нд Израилийн талаас эхлүүлсэн довтолгооноос болж Тель Авивтай харилцаагаа тасалсан анхны орон нь Боливи боллоо. Тус улс өмнө нь 2009 онд Газын зурвас дахь үйл ажиллагааг нь эсэргүүцэж Израильтай харилцаагаа тасалж, 2020 онд дахин сэргээсэн аж.

Түүнчлэн хөрш Колумб, Чили зэрэг орнууд Израилиас Элчин сайд нараа эргүүлэн татсан байна. Өмнөд Америкийн гурван улс Израилийн Газын зурваст хийсэн дайралтыг зэмлэн буруушааж, Палестины энгийн иргэдийг хөнөөж байгаад буруутгав. Гурван улсын зүгээс гал зогсоохыг уриалж,  Израилийг олон улсын хуулийг зөрчсөн гэж буруутгасны дээр Боливи, Чили улсууд хүмүүнлэгийн тусламжийг бүс рүү нэвтрүүлэхийг шаарджээ.

Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро мэдэгдэлдээ, Израилийн дайралт нь "Палестины ард түмний эсрэг хоморголон устгал" гэж нэрлэжээ.

Латин Америкийн бусад орнууд, тухайлбал, Бразиль,Мексик улсын зүгээс Газын зурваст гал зогсоохыг уриалж байна.

 Израилийн дайралтын улмаас аравдугаар сарын 7-ноос хойш 8,525 хүн, түүний дотор 3,542 хүүхэд амиа алдсан гэж Газын эрүүл мэндийн албаныхан мэдэгдлээ. НҮБ-ын албаныхны мэдээлснээр Газын зурвасын 2,3 сая орчим оршин суугчийн 1,4 сая гаруй нь орон гэргүй болжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
18
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж