"Монголд 300 мянган хүн чихрийн шижинтэй байх магадлалтай"

Хуучирсан мэдээ: 2023.11.01-нд нийтлэгдсэн

"Монголд 300 мянган хүн чихрийн шижинтэй байх магадлалтай"

"Монголд 300 мянган хүн чихрийн шижинтэй байх магадлалтай"

Чихрийн шижин өвчний өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулах талаар эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл өнөөдөр /2023.11.01/ мэдээлэл хийлээ.


"Чихрийн шижингийн үндэсний төв" ТББ тэргүүн АШУҮИС-ийн профессор Х.Алтайсайхан:

-Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр арваннэгдүгээр сарын 14-нд болно. Энэ өдрийг 1991 оноос хойш тэмдэглэх болсон. Монгол Улсад Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд энэ өвчлөл эрс нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд 2021 онд 537 сая хүн чихрийн шижингээр өвдсөн байна. Энэ тоо 2030 онд 643 сая, 2045 онд 783 саяд хүрэх тооцооллыг хийгээд байна. Хоёр хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй ч оношлогдохгүй байна. Чихрийн шижингээр өвдсөн дөрвөн хүний гурав нь хөгжиж байгаа буюу бага дунд орлоготой орны иргэд байгаа бөгөөд эмнэлгийн тусламж авч чадахгүй байна. Дэлхийн хэмжээнд 0-19 насны 1.2 сая хүүхэд, залуус чихрийн шижингээр өвдсөн бол Монголд 200 орчим хүүхэд байна.

Өнгөрсөн 2021 онд дэлхий дахинаа чихрийн шижингийн өвчнөөр 6.7 сая хүн нэг жилд нас барсан бөгөөд зургаан секундэд нэг хүн нас барж байна гэсэн үг.  Мөн зургаан жирэмсэн эмэгтэйн нэг нь чихрийн шижинтэй болох эрсдэлтэй байна.

Монголд анх хийсэн 1999 оны судалгаагаар 35 наснаас дээш иргэдийн дунд 3.1 хувьд чихрийн шижин илэрч байсан бол 20 жилийн дараа 2019 онд судалгаа хийхэд 10.8 хувь болж гурав дахин өссөн дүн гарсан.  Одоо олон улсын тайлан мэдээг харахад, Монголын 20-79 насны 1000 хүн тутамд 150 чихрийн шижинтэй хүн байх магадлалтай. Үүнээс харахад 300 мянган хүн чихрийн шижинтэй байх магадлалтай. Манайд чихрийн шижингийн оношлогоо 10 хувьтай байна. Үлдсэн 90 хувийг оношилж чадахгүй байна. Дэлхийд оношилгоо 50 хувьтай байгаа. Нийт 21 аймаг, есөн дүүргийн эмч нарын хяналтад байдаг хүмүүс 30 мянга хүрэхгүй байна. Нас баралтын 80 хувийг чихрийн шижин, таргалалт, зүрх судас зэрэг өвчлөл эзэлж буй. Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж