”Левиафан” ордоос нефть илрэв

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

”Левиафан” ордоос нефть илрэв

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Ariel Schalit

Израилийн Хайфа боомтоос баруун тийш орших далайн ёроолын байгалийн хийн "Левиафан" ордоос нефть илэрчээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор 5800 метрын гүнд гурван тэрбум баррель нефтийн 17 хувийн магадлалтай нөөц байна. Мөн 7200 метрын гүнд 1,2 тэрбум баррелийн найман хувийн магадлалтай нефтийн нөөц байгаа ажээ.

Түүний өрөмдлөгийг энэ жилийн аравдугаар сард эхлүүлээд анхан шатны ажил нь таван сар үргэлжлэх юм байна. Эхний ээлжийн өрөмдлөгийн зардал нь 150 сая ам.доллар болох ёстой.Уг ордыг ашиглах компанийн хувьцааны үнэ Израилийн түүхий эдийн бирж дээр 4-5 хувиар өссөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж