Хонгилын сүлжээгээр Хамас руу довтолжээ

Хонгилын сүлжээгээр Хамас руу довтолжээ

Хонгилын сүлжээгээр Хамас руу довтолжээ

Израилийн хүчин Газын зурвас доогуурх хонгилын сүлжээгээр Хамасын дайчид руу довтолжээ. Хуурай замын довтолгоо эхэлснээс хойш хонгилууд нь мөргөлдөөний гол объект болсон.

Тэгвэл Израилийн хүчин сүүлийн 24 цагийн дотор 300 орчим объектод цохилт өгчээ. Үүнд хонгил дахь цэргийн байгууламжуудаас гадна пуужин харвах цэгүүд багтаж байна.  Түүнчлэн Мягмар гаригт Израилийн Эйлат хотын орчимд агаарын довтолгооны дуут дохио дуугарсан бөгөөд ойртож буй байг устгаж чадсан гэв.

Харин Хамасын зэвсэгт жигүүр Аль-Кассам бригад Газын өмнөд хэсэг дэх Израилийн цэргүүдтэй мөргөлдөж, "Аль-Яссин 105" пуужингаар цохилт өгчээ.

Нэмж дурдахад, хуурай замын довтолгоо явуулснаар амь үрэгдэгсдийн тоо хэд дахин нэмэгдэж, мөргөлдөөний цар хүрээ улам томорч магадгүй тул аливаа ажиллагааг хойшлуулахыг АНУ болон Арабын орнууд уриалжээ. Гэвч Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Даваа гаригт гал зогсоохыг зөвшөөрөхгүй, Хамасыг арчих төлөвлөгөөгөө үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мөн “Гал зогсоох нь Хамаст, терроризмд бууж өгсөнтэй адилхан” гэж хэлжээ.

Мөргөлдөөн эхэлснээс хойш нас барагсдын тоо 8300 даваад байна. Үүний 3457 нь хүүхэд байжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-01 202.126.88.213

Гал аа зогсоогоочээ.

Avatar

Нэргүй 2023-11-01 213.87.131.161

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ХАРАМСМААР 2023-11-01 103.111.68.3

10ХҮНИЙ 4 НЬ ХҮҮХЭД БАЙНА ДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж