Багийн эзэд 2026 он хүртэл хоригт орж, эрхээ хасууллаа

Хуучирсан мэдээ: 2023.11.01-нд нийтлэгдсэн

Багийн эзэд 2026 он хүртэл хоригт орж, эрхээ хасууллаа

Багийн эзэд 2026 он хүртэл хоригт орж, эрхээ хасууллаа

Үндэсний дээд лиг эргэн элэг бүтэн болж, сагсан бөмбөгийн тамирчид, үзэгч хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Өчигдөр/2023.10.31/ холбооны удирдах зөвлөл хуралдаж, нэр бүхий таван багийг эргэн дээд лигт тоглох боломж олгосон. Мөн хурлын үеэр дээрх багуудын эзэд, менежерүүдэд хариуцлага тооцохоор болжээ. Өөрөөр хэлбэл, холбооны эсрэг босч, лигийн зохион байгуулах журмыг үл хүндэтгэсэн есөн хүний холбооны зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хасчээ.

Багийн эзэд, менежерүүд багаа дээд лигтээ эргэн оруулсан ч өөрсдөө 2026 он хүртэл багийнхаа тоглолтыг дэргэдээс нь үзэх эрхгүй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж