Монголын циркчид шидэх банзны үзүүлбэрээр дэлхийг гайхашруулав

Монголын циркчид шидэх банзны үзүүлбэрээр дэлхийг гайхашруулав

Монголын циркчид шидэх банзны үзүүлбэрээр дэлхийг гайхашруулав

БНХАУ-ын Шижиажуан хотноо зохион байгуулдаг “Wuqiao” 19 дэх олон улсын циркчдийн Дэлхийн aварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээнд Монголын циркийн уран бүтээлчид амжилттай оролцжээ. Циркийн “Troupe Amaraa” хамтлагийн уран бүтээлчид шидэх банзны төрөлд дэлхийд анх удаа есөн метр cандал руу хойшoo хоёр эргэлт хийн, "Хүннү гүрэн" бүтээлээрээ мөнгөн арслан цомын эзэд болсон байна.

Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 30 гаруй улсын 350 гаруй уран бүтээлч циркийн oлон төрөл жанраар өрсөлджээ.

Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.

Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан.

Гэтэл өнөөдөр циркийн уран бүтээлчид Монголдоо бэлтгэл сургуулилтаа хийж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулдаг болсон нь нууц биш юм. Одоо Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоонд нийтдээ 16 орчим хамтлаг уран бүтээлчдийн 250 орчим жүжигчин харьяалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-01 139.5.219.130

Энэ төлгөн комунист Нямбаатар нэг л их хураана булаана гэж ярьдаг нөхөр Циркийг буцааж авна гэж ярихгүй байж аль хэдэн жилийн өмнөх Баярцогтын үеийн юм яриад байсныг бодоход бас л нэг өөрсдийнхөө авилгачдыг өмөөрсөн худлаа шоудагч гэдэг нь тодорхой харагдаад байна даа

Avatar

Нэргүй 2023-11-01 139.5.218.191

ДОЛГОРСҮРЭНГИЙН ХҮҮХДҮҮД ГЭЖ ХОГИЙН ЛАЛРУУД
НОГООН АВТОБУС ЦИРК ӨӨР ЮУ ГАРЧ ИРЭХ БОЛ

Avatar

Нэргүй 2023-11-01 2.27.103.38

Хайран сайхан цирк! Манай циркчид бол Монголын маань нэр сүрийг дэлхийд гайхуулдаг байсан бахадмаар чадварлаг уран бүтээлчид байж билээ. Циркийн барилга ч дэлхийд хэдхэн байдаг жинхэнэ зориулалтын барилга байв. Одоо тэгтэл луйварчин хулгайчдын гараар орж, гуанз, баар гэх мэт балай газрууд үүрлэсэн нь үнэхээр харамсалтай.

Avatar

Зочин 2023-11-01 66.181.161.120

Хөөрхий минь, Долгорсүрэнгийнхэнд байраа дээрэмдүүлсэн мөртөө л энэ шүү дээ. Өөрийн гэсэн байртай бол бүр баллаж өгөх нь ээ.

Avatar

Нэргүй 2023-11-01 213.87.131.161

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Vol 2023-11-01 202.21.113.50

Мэдээж Цирк эргэн уран бүтээлчиддээ очих нь зайлшгүй. Энэ хүртэл Циркчид маань Төсвийн орлогоор биш жинхэнэ өөрсдийн уран бүтээлээрээ орлого олж чадаж байгаа нь уран бүтээлч бүрт бодит шалгуур болоод түүнийгээ амжилттай хэрэгжүүлж байна

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.178.149

Менежментийн хувьчлал гэдэг нэрээр авсан биз дээ. тэнд заагдсан нөхцлөө биелүүлээгүй бол Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг буцааж авсан шигээ авчихдаггүй юм байх даа.

Avatar

Нэргүй 2023-11-01 202.9.46.69

Хий хоосон гонгинолдож гэнэ. Циркийг урлаг гэж үзэхээ болиод удаж байна. Анхнаасаа ч урлаг байгаагүй. Гаж, бие бялдрын хувьд бусдаас өөр төрсөн хүмүүс мөнгө олохын тулд биеэ хүмүүст мөнгөөр үзүүлдэг, хүн болон амьтан тамлаж сургадаг, боловсролгүй доод гаралтай хүмүүсийг зугаацуулдаг ҮЗВЭР байсан. Тухайн үед монголчууд нийтээрээ боловсрол тааруу байсан тул шууд театр, кино, балет үзээд ойлгохгүй, тэгээд цирк хөгжүүлсэн. Одоо дэлхий даяар цирк жамаараа сөнөж байгаа

Avatar

Нэргүй 2023-11-01 202.9.46.69

Циркийн барилгыг буцааж авлаа гээд хүмүүс энийг тогтмол, дахин дахин үзэхгүй шд. Соц үед сургуулийн амралтаар хүчээр билет шахаж үзүүлдэг байсан. Урлаг биш, зүгээр л дасгал сургуулилт шүү дээ. За тэр амьтан тамладгийг бол одоо хаана ч тэр үзэхээ байсан. Цирк гэж солиорохоо л больчих, монголчууд аа!

Avatar

Мэргэн ард 2023-11-01 66.181.185.38

чи яасан солиорсон амьтан бэ!дуртай үздэг бсан юм.жүжигчид нь ч өөрсдийн чадвараар бишрүүлдэг бсан юм шүү.Долгорсүрэнгийн хамаатан юмуу,хаашаа юм?!

Avatar

Зочин 2023-11-01 66.181.161.120

Арай Долгорсүрэнгийнхэн комэнт бичээд сууж байгаа юм биш биз дээ?

Avatar

Нэргүй 2023-11-01 2.27.103.38

Тийм ээ, тэр луйварчдаас өөр хэн ийм тэнэг юм бичих вэ дээ.

Avatar

zochin 2023-11-01 142.114.6.227

XАЙРАН ЦИРК !!!

Avatar

zochin 2023-11-01 142.114.6.227

ЦИРКГҮЙ БОЛСОН НЬ ЭМГЭНЭЛ !!!

Avatar

Тэнэг 2023-11-01 70.93.178.224

Шуналын шуламууд хувьчлал нэрээр эхэлсэн дээрэм улсын циркийг ул мөргүй устгах төлөвлөгөөт эсэргүүй ажил хийсэн

Avatar

Нэргүй 2023-11-01 124.158.69.187

ЦИРКЭЭ луйварчдад алдаагүй байсан бол манай циркийнхэн монголоо улам их мандуулах байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж