Монголын циркчид шидэх банзны үзүүлбэрээр дэлхийг гайхашруулав

Хуучирсан мэдээ: 2023.11.01-нд нийтлэгдсэн

Монголын циркчид шидэх банзны үзүүлбэрээр дэлхийг гайхашруулав

Монголын циркчид шидэх банзны үзүүлбэрээр дэлхийг гайхашруулав

БНХАУ-ын Шижиажуан хотноо зохион байгуулдаг “Wuqiao” 19 дэх олон улсын циркчдийн Дэлхийн aварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээнд Монголын циркийн уран бүтээлчид амжилттай оролцжээ. Циркийн “Troupe Amaraa” хамтлагийн уран бүтээлчид шидэх банзны төрөлд дэлхийд анх удаа есөн метр cандал руу хойшoo хоёр эргэлт хийн, "Хүннү гүрэн" бүтээлээрээ мөнгөн арслан цомын эзэд болсон байна.

Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 30 гаруй улсын 350 гаруй уран бүтээлч циркийн oлон төрөл жанраар өрсөлджээ.

Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.

Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан.

Гэтэл өнөөдөр циркийн уран бүтээлчид Монголдоо бэлтгэл сургуулилтаа хийж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулдаг болсон нь нууц биш юм. Одоо Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоонд нийтдээ 16 орчим хамтлаг уран бүтээлчдийн 250 орчим жүжигчин харьяалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж