ТБХ: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох ажлын хэсэг байгуулав

ТБХ: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох ажлын хэсэг байгуулав

ТБХ: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох ажлын хэсэг байгуулав

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2023.11.01/ хуралдаж НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Иргэдээс гаргасан саналыг судлах, шаардлага бол хуулийн төсөл оруулж ирэх, НӨАТ-ын хамрагдалтыг нэмэгдүүлэх, цаашид бизнесийн орчин, татварыг бууруулахад судалгаа хийж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулах тогтоол оруулж ирж байна. НӨАТ-ын асуудлыг судалж ул суурьтай шийдвэр гаргах саналтай байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ажлын хэсэг байгуулагдаж байна. Татварыг үе шаттай бууруулах асуудал бодлогоор хийгдэх ёстой. Төсөв өргөн баригдсан хойно 400-500 тэрбумаар бужигнуулах нь буруу. Төсөв тусгаар тогтнолын баталгаа. Төсвөө баталж чадахгүй бол УИХ тардаг заалттай. Хөрөнгө оруулалт газар дээр үлдэнэ. Буцаан олголт бол үр ашиггүй дуусна. Үе шаттай татварыг бууруулах нь төрийн хар хайрцгийн бодлогоор явуулах ёстой. Эрүү, татварын хуулийг иргэдээс асуух нь буруу жишиг. Гурван сая иргэн та нарт түгжрэлээ шийдэхийг өдөр бүр хэлж байна. Төсөв өргөн баригдсан хойно НӨАТ-ыг оруулж ирж байгаа нь төсвийн тогтворгүй байдлыг үүсгэнэ. Нийтдээ хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжсэн үйлдвэрлэлийг дэмжих, татварыг хөнгөлөх асуудал бол байх ёстой” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ардчилсан нам төрийн дарамтыг багасгахыг дэмжсээр ирсэн. НӨАТ-ын татварыг 5 хувь, буцаан олгохыг 2 хувь болгох хуулийн төслийг би өргөн барьсан. Татварыг багасгаснаар гаалиар орж ирэх барааны анхны бүрдүүлэлт үнэн зөв болно. НӨАТ-ын 10 хувийг багасгахгүйгээр татварын бааз суурь нэмэгдэхгүй. Иргэдээс санал авахдаа таван хувь гээд маш тодорхой санал асуусан. Үүн дээрээ хууль санаачлах ажлыг хийгээд явах нь зөв" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хэрэв төсөв дээр энэ асуудлыг тусгалаа гэхэд хуулийн төсөл боловсруулах ёстой. Ажлын хэсэг гаргаж байгаа нь асуудлыг бүх талаас нь судалж үзээд, шаардлагатай бол бодлогын баримт бичиг боловсруулахаар оруулж ирж байна” гэлээ.

Ийнхүү ажлын хэсэг байгуулах санал хураалт явуулж 12 гишүүн оролцсоноос найман гишүүн дэмжиж тогтоолын төслийг баталлаа.

 


УИХ-ын намрын чуулган 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ны өдөр болох байнгын хороодын хуралдааны хуваарийг хүргэж байна.

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·      “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийн цалинг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Хууль тогтооомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэх

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

15.00

“Их Эзэн Чингис хаан”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-01 213.87.131.161

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-01 103.10.21.9

болиоч ээ хүнс бараа улам л үнд орно . Ард түмэн чинь маш их ядруу зүдрүү ажилаад л байна ажилаад байна нэмэргүй үнийн өсөлтийн яах вэ .болиоч

Avatar

Авилгал бүх шатандаа хулгайд торлогдсон монгол төр 2023-11-01 66.181.179.97

А үсэг буюу улс оршин тогтнох үндэслэл бол Төр ард түмний хөрөнгөнөөс авилгал хулгайг таслан зогсооё дараа татвар нэмэх хасахаа хэлэлцэх зөв.

Avatar

зочин 2023-11-01 66.181.177.89

Хувийн өчүүхэн эрх ашгаараа НӨАТыг 5% болгоё гэж л санал өгч байгаа.
Татвараа нэмж байгаад ч гэсэн хамаагүй төмөр авто замууд дэд бүтцээ өргөтгөж чадвал тэнд үйлдвэрлэл үйлчилгээ бий болж УБ-ын хүн тийшээ татагдаж явах байхгүй юу.

Avatar

Зочин 2023-11-01 202.126.88.75

Эхлээд төсвөө бодитой болгочихоод, дараа нь НӨАТ ыг бууруулаад 5 хувь болговол бүгд л хамрагдаж байх.

Avatar

Нэргүй 2023-11-01 202.179.24.116

Санал асуух нь буруу угаасаа мөнгө орж ирэх юман дээр иргэд гэдэг чинь улайраад л дайрана ,төр судалгаа шинжилгээн дээрээ үндэслээд өөрсдөө шийдвэр гаргах ёстой та нарт сонгуулиар эрхийг нь өгсөн битгий бусдын гараар монгой бариулах гээд бай. Ер нь энэ иргэдээс асууна гэдгээ болимоор мэдээлэл муутай , мэдлэг байхгүй иргэд чинь том асуудлаар яаж санал өгөх юм

Avatar

Нэргүй 2023-11-01 202.21.107.56

Bantsan hun odoo buh shig dairaad bhaas yahav dee.

Avatar

И.Норовжав 2023-11-01 59.153.115.37

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхийн өмнө Төрөөс нийгэм, улс ороныг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хэрэгцээ , нийгэмийн халамж, төрийн салбарт ажиллагсадын цалин хөлсийг нэмэгдүүлхэд шаардагдах хөрөнгийн хэрэгцээг тооцох , Хэрэв ээ НӨАТ-ийг бууруу лах бол бүх төрлийн халамж , тэтгэмж , хөрөнгө оруулалтыг хасаж байж шийдвэрээ гаргаарай, эс тэгвээс Төрийг эдийн засгийн чадамжгүй болгох шийдвэр гаргаж болохгүй шүү.Одоо төр эдийн засгийн чадамжгүйгээс иргэдийг хохироож байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж