БНХАУ-руу зорчих иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2023.11.01-нд нийтлэгдсэн

БНХАУ-руу зорчих иргэдийн анхааралд

БНХАУ-руу зорчих иргэдийн анхааралд

Хятад улсын Хилийн эрүүл мэндийн шалган нэвтрүүлэх журам болон бусад холбогдох журмын дагуу өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын хилээр нэвтрэх иргэд Хилээр орж, гарах эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх шаардлагагүй болсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдэгдэв.

Харин халуурах, ханиалгах, амьсгал боогдох, бөөлжих, харших зэрэг шинж тэмдэгтэй иргэд гаалийн байгууллагад эрүүл мэндийн мэдүүлгийг санаачилгаараа мэдүүлэх, мөн биеийн температур хэмжих, халдварт өвчний шинжилгээ, эмнэлгийн үзлэг, дээж авах зэрэг эрүүл мэнд, хорио цээрийн ажилд гаалийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай аж.

Санаатайгаар өөрийн эрүүл мэндийн талаар буруу мэдүүлсэн, нуусан зэрэг үйлдэл гаргаснаас үүдэн халдварт өвчин тархах эрсдэл үүсгэсэн тохиолдолд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдсэн байна.

Иймд, БНХАУ-д зорчих иргэд өөрийн биеийн байдлыг хянаж, хэрэв дээр дурдсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тус улсын хилээр нэвтрэхдээ эрүүл мэндийн мэдүүлгийг бөглөх шаардлагатайг анхаарна уу.

Өмнө нь, 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс БНХАУ руу зорчих иргэд хилээр орохын өмнө нуклейн хүчлийн шинжилгээ болон эсрэгтөрөгчийн шинжилгээ өгөх шаардлагагүй ба "БНХАУ-ын орох/гарах эрүүл мэндийн мэдүүлгийн карт"-ны шинжилгээтэй холбогдох хэсгийг бөглөх шаардлагагүй болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж