Картаар үйлчлэгч байгууллагууддаа зориулан ХААН Банк “Мерчант Портал” цогц удирдлагын систем нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.11.01-нд нийтлэгдсэн

Картаар үйлчлэгч байгууллагууддаа зориулан ХААН Банк “Мерчант Портал” цогц удирдлагын систем нэвтрүүллээ

Картаар үйлчлэгч байгууллагууддаа зориулан ХААН Банк “Мерчант Портал” цогц удирдлагын систем нэвтрүүллээ

            Бизнесийн орлого ашгаа нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй эрхэм бизнес эрхлэгчдэдээ дуулгах таатай мэдээ байна. ХААН Банк хамтран ажилладаг картаар үйлчлэгч байгууллага /КҮБ/-ууддаа зориулан “Мерчант Портал” цогц удирдлагын системийг нэвтрүүллээ.

Ингэснээр КҮБ нь ПОС төхөөрөмжтэй холбоотой бүх үйлчилгээг онлайнаар, үнэ төлбөргүй авч өдөр тутмын гүйлгээгээ илүү хялбар, шуурхайгаар тогтмол хянах боломжтой болж буй юм.

Давуу тал:

  • Гүйлгээг бодит цагийн горимоор хянах
  • Баталгаажсан гүйлгээгээ хянах
  • Нэмэлт ПОС-ын хүсэлт өгөх, шинээр захиалах
  • Засвар үйлчилгээний хүсэлт өгөх
  • Нэмэлт үйлчилгээний хүсэлт өгөх
  • Төлбөр тооцооны аюулгүй байдлын сургалт, мэдээлэл, заавар, гарын авлага авах

ХААН Банктай хамтран ажиллаж буй КҮБ нь дээрх үйлчилгээг авахын тулд дараах зааврын дагуу эрхээ шинэчилснээр нэвтрэх эрхтэй болох юм. ЭНД дарж зааварчилгаатай танилцаарай.

Тус үйлчилгээг шинээр нэвтрүүлж байгаатай холбогдуулан бид 2023.11.01-2023.12.15-ны өдрийг хүртэлх хугацаанд онлайнаар ПОС төхөөрөмж шинээр захиалсан харилцагчдынхаа дунд гарын БЭЛЭГТЭЙ урамшууллыг зарлаж байна.

Урамшууллын нөхцөл:

  1. Дээрх хугацаанд ХААН Банкны ПОС төхөөрөмжийг онлайнаар захиалж, шинээр КҮБ болсон харилцагч (ЭНД дарж ПОС төхөөрөмж захиалах заавартай танилцана уу)
  2. Шинэ салбар нэгждээ ХААН Банкны ПОС төхөөрөмжийг захиалсан КҮБ-ууд энэхүү урамшууллын эзэн болох боломжтой (Шинэ салбартаа ПОС төхөөрөмж захиалахыг хүсвэл ХААН Банкны албан ёсны вэбсайт com > Мерчант Портал систем > Шинэ салбарт ПОС захиалах” гэсэн замаар нэвтрээд захиалаарай).

ПОС төхөөрөмж онлайнаар захиалахад цаг хугацаа хэмнэхээс гадна хүсэлт илгээснээс хойш ажлын 8 цагт багтаан мэргэжлийн баг үнэ төлбөргүй хүргэж өгнө.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж