Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2023.11.01-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан /2023.11.01/ үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байв.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг 13.00 цагт танилцуулах аж.

Өнөөдөр:

– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар,

– Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,

– “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан,

– Өвлийн аялал жуулчлалын талаар,

– Ирээдүйн өв сантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар,

– Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж