Монголын сагсан бөмбөг нэгдэж, нэг дээвэр дор өрсөлдөхөөр болов

Хуучирсан мэдээ: 2023.11.01-нд нийтлэгдсэн

Монголын сагсан бөмбөг нэгдэж, нэг дээвэр дор өрсөлдөхөөр болов

Монголын сагсан бөмбөг нэгдэж, нэг дээвэр дор өрсөлдөхөөр болов

Монголын сагсан бөмбөгт үүссэн хагарал энэ удаад арван жил бус хоёр долоо хоног үргэлжилж, тамирчид, үзэгчдээ хүндэтгэсэн шийдвэрт хүрлээ. Тамирчдын "Ирээдүй" холбоо өчигдөр/2023.10.31/ хэвлэлийн бага хурал зарлаж, нэг лигт нэгдэн өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тэднээс өмнө эзэд, хөрөнгө оруулагчдын зүгээс уучлалт хүсч, дээд лигтээ эргэн ирэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тэгвэл өчигдөр сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөл шуурхай хуралдаж, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэжээ. Зөвлөлийн тогтоолд тамирчдын эрх ашиг, хөгжөөн дэмжигчдийн хүсэл сонирхлыг хүндэтгэн "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Brothers", "Тэнүүн-Өлзий Металл", "BCH Гарьд", "IHC Apes" зэрэг таван багийг дээд лигт оролцох боломжоор хангахаар болжээ.

Дээрх таван багийг мэдүүлгээ маргаашийн дотор өгөхийг даалгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж