“Малчин айраг ч ууж болно, архи ч ууж болно гэж болохгүй”

“Малчин айраг ч ууж болно, архи ч ууж болно гэж болохгүй”

“Малчин айраг ч ууж болно, архи ч ууж болно гэж болохгүй”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.31/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Малчин хүн айраг уучихаад мотоциклио ч, приусээ ч унаад явж болох юм шигээр ярьж болохгүй” гэдэг асуудлыг хөндлөө.

Энэ тухай тэрбээр “Д.Ганбат ажлын цаг дууссаны дараа айраг уугаад ордон дотор явж байгаа биш дээ. Малчин бол айраг ч ууж болно, архи ч ууж болно. Уучихаад мотоцилклио унаж болно гэж болохгүй. Б.Энхбаяр сайд бид хоёр энэ талаар маргалдаж байсан. Шаардлагатай бол малчин айраг уусан бол морио унаад, үхэр  тэргээ унаад явж болно. Тэрнээс биш мотоциклио унаад, приусээ унаад явж болно гэж болохгүй. Шүүхийнхэн Засгийн газар ч ингэж ярьж болохгүй. Айраг ч уусан тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг эхнээс нь хэлэх ёстой. Хөдөө малчингүй болно ч гэх шиг асуудалд хандаж болохгүй” гэлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг чангаруулахаар зааж өгсөн. Гэхдээ айргийг согтууруулах ундааны төрөлд оруулах уу үгүй юу гэдэг дээр гишүүд маргалдсаар байгаа юм.

Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс “Айраг нутаг орны онцлог, тэр битгий хэл айлынхаа эсгэлтээс хамаараад хатуулгийн хэмжээ өөр. Тэгэхээр айргийн хувьд градусыг тогтоосон зүйл байхгүй” гэдэг тайлбар өгсөөр буй.

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-31 103.57.93.93

Д.Ганбат ажлын цаг дууссаны дараа айраг уугаад ордон дотор явж байгаа биш дээ.гэдэг чинь Д.Ганбат ажлын цаг дууссаны дараа айраг уугаад ордон дотор явж байдаг гэж л ойлгогдоод байна даа

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.168.8

ЮУ УУХ НЬ ХЭНД ХАМААТАЙН ҮЛЭЭЛГЭЭД СОГТОЛТЫН ЗЭРГЭЭР НЬ Л ШИЙДЭЭЧ ДЭЭ ЯДАРГААТАЙН ЮМ БОЛГОН ДЭЭР ТЭНЭГТЭЭД ЦАГ АЛДААД

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.178.149

тал газар явж байхад л гүйцэж түрүүлж байна гээд мөргөчихдөг хүмүүс дээ

Avatar

Нэргүй 2023-10-31 64.119.29.56

Сахал малчдад хайртай хүн болох гээд ядчихсаан,малчид нь айрагаа уугаад адуундаа мордоод давхина биздээ.УИХ бол хууль тогтоох газар болохоос попордог газар биш гэдгийг наад гишүүд ер нь ойлгоддоггүй юм уу

Avatar

Нэргүй 2023-10-31 202.131.238.26

Сумаар дүүрэн согтуу мотоцикл унасан амьтад л байдаг юм бил ээ.

Avatar

Мо-чууд айрагт дуртай ч -Энэ бол согтуурах манарах хүчтэй 2023-10-31 66.181.184.72

тийм ,айраг бага зэрэг согтоодог . Айрагтаа согтчоод хөдөөнийнхөн мотоцикл унаад осол гаргах нт их дээ. Айргийг согтууруулах ундааны төрөлд оруулах эь зүйтэй тэгэж байж аваар ослоос сэргийлнэ. Хотынхон ч гэсэн хөдөө айраг уугаад л машинаа бариад явдаг . Халуунд бол бүр согтоодог биз дээ

Avatar

Нэргүй 2023-10-31 213.87.139.214

Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.191.41

Дебил

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.184.247

Малчидыг чангалах хэрэгтэй. Намрын хэдэн саруудад найрлаад л явдаг улсууд байна лээ.

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.183.49

Найралж л байг л дээ, чиний хоолны махыг л нийлүүлж л байвал болооюм биш үү ?!

Avatar

Нэргүй 2023-10-31 202.131.238.26

тэд нараас гуйж авч байна уу? мөнгө төлөөд худалдаж авч байна.

Avatar

Нэргүй 2023-10-31 202.179.26.38

mahiin avj baiga n ih yum

Avatar

Нэргүй 2023-10-31 203.91.115.47

Яриа хөөрөөгөөрөө биесээ баясгасан зугаатай хүмүүс

Avatar

УНШИГЧ 2023-10-31 202.9.47.23

яг үнэн хөдөө согтууран хүн дайрвал яах юм?

Avatar

з 2023-10-31 202.126.89.14

монголчууд бүгдээрээ малчин биз дээ ялангуяа адуутай гишүүд малчин архи ууж болно гэж хуулийн цоорхой гаргах гэж байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж