“Малчин айраг ч ууж болно, архи ч ууж болно гэж болохгүй”

Хуучирсан мэдээ: 2023.10.31-нд нийтлэгдсэн

“Малчин айраг ч ууж болно, архи ч ууж болно гэж болохгүй”

“Малчин айраг ч ууж болно, архи ч ууж болно гэж болохгүй”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.31/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Малчин хүн айраг уучихаад мотоциклио ч, приусээ ч унаад явж болох юм шигээр ярьж болохгүй” гэдэг асуудлыг хөндлөө.

Энэ тухай тэрбээр “Д.Ганбат ажлын цаг дууссаны дараа айраг уугаад ордон дотор явж байгаа биш дээ. Малчин бол айраг ч ууж болно, архи ч ууж болно. Уучихаад мотоцилклио унаж болно гэж болохгүй. Б.Энхбаяр сайд бид хоёр энэ талаар маргалдаж байсан. Шаардлагатай бол малчин айраг уусан бол морио унаад, үхэр  тэргээ унаад явж болно. Тэрнээс биш мотоциклио унаад, приусээ унаад явж болно гэж болохгүй. Шүүхийнхэн Засгийн газар ч ингэж ярьж болохгүй. Айраг ч уусан тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг эхнээс нь хэлэх ёстой. Хөдөө малчингүй болно ч гэх шиг асуудалд хандаж болохгүй” гэлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг чангаруулахаар зааж өгсөн. Гэхдээ айргийг согтууруулах ундааны төрөлд оруулах уу үгүй юу гэдэг дээр гишүүд маргалдсаар байгаа юм.

Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс “Айраг нутаг орны онцлог, тэр битгий хэл айлынхаа эсгэлтээс хамаараад хатуулгийн хэмжээ өөр. Тэгэхээр айргийн хувьд градусыг тогтоосон зүйл байхгүй” гэдэг тайлбар өгсөөр буй.

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж