Иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг дадал болгож, хадгаламжийн ач тусыг ойлгуулах зорилготой Дэлхийн хуримтлалын өдөр өнөөдөр тохиож байна. 1924 оноос хойш дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн энэхүү өдрийг Монгол Улс 2017 оноос хойш орон даяар уламжлал болгон тэмдэглэж, тодорхой ажлууд санаачлан хэрэгжүүлдэг болсон билээ.
Өнөө жил тус өдрийг угтан Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассе банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе” уриатайгаар 10-р сарын турш хуримтлалын аян өрнүүлж, өнөөдөр хаалтын арга хэмжээг Өмнөговь аймагт зохион байгууллаа.
Даланзадгад хотын Хөгжимт жүжгийн театрт болсон тус арга хэмжээний энэ үеэр ХААН Банкны Өмнөговь салбарын хамт олон харилцагч, хүүхэд багачуудад хуримтлалтай байхын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, хадгаламжийн данс нээж, гарын бэлгээр урамшуулсан юм.
Хамтдаа өсөж хөгжихийг эрхэм болгосон ХААН Банк харилцагчдадаа санхүүгийн боловсрол олгож, хуримтлал үүсгэх дадал суулгах, хадгаламжийн ач тусыг таниулан сурталчлах аян, хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд ЕБС-ийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох цуврал сургалт ордог билээ. Мөн энэ 10-р сараас хадгаламжийн урамшуулалт аяныг зургаан сарын хугацаатай зарлаад буйг дуулгахад таатай байна. Та ирэх оны 3-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд 6 болон түүнээс дээш сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансаа сунгах болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг тохирлын эрх авч, Парист болох зуны олимпийн наадам үзэх азтай зургаан харилцагчийн нэг болоорой.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Холбоотой мэдээ