Ли Көцяныг үдэх нь улс төрийн сорилт болов

Ли Көцяныг үдэх нь улс төрийн сорилт болов

Ли Көцяныг үдэх нь улс төрийн сорилт болов

"Ардын ерөнхий сайд" гэж үздэг шинэчлэгч улстөрчдөө хүндэтгэл үзүүлэхээр олон зуун хүн Ли Көцяны хүүхэд насны гэрийн гадна  гашуудаж байна. Энэ үйл явдал нь Хятадын дарга Ши Жиньпинд улс төрийн сорилт үүсгэж болзошгүй гэж ажиглагчид дүгнэв. Албан тушаал хашиж байх хугацаандаа ихэвчлэн Ши Жиньпиний сүүдэрт дарагддаг байсан ч түүний төлөө гашуудах ард иргэдийн реакц тод томруун байна.

Түүний үхэл Хятадын эрх баригч Коммунист намын хувьд эдийн засгийн сэргэлт удааширч, геополитикийн хурцадмал байдалтай тэмцэж буй эмзэг нөхцөл байдалд тохиолоо.

Барууны либерал үзэл баримтлалд илүү нээлттэй байх үед боловсрол эзэмшсэн Хятадын нэгэн үеийн улстөрчдийн төлөөлөл, англи хэлтэй Ли Көцян нас барсныг олон ажиглагчид намын хяналтыг чангатгаж буйн илэрхийлэл гэж үзсэн байна. Ахмад удирдагчийн үхэл нь Коммунист намын хувьд ихэвчлэн эмзэг мөч байдаг. Учир нь, хуучин албан тушаалтнуудад хүндэтгэл үзүүлэх, намдаа үлдээсэн өвийг тодорхойлох, эсэргүүцлийн жагсаал гарахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй таагүй харьцуулалт хийх боломжийг хязгаарлах арга хэмжээг авах ёстой болдог.

Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көцяны цогцсыг ирэх Пүрэв гаригт чандарлана. Энэ үеэр Хятад даяар, тэр дундаа Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүс нутгууд, гадаад дахь БНХАУ-ын Элчин сайдын яамдын төрийн далбааг хагас бөхийлгөнө гэж төрийн хэвлэл мэдээллээ. Гашуудлын протокол нь түүнийг 2019 онд нас барсан өмнөх Ерөнхий сайд Ли Пэнтэй адилтгаж байна.
Албан ёсны Синьхуа агентлаг Мягмар гаригт мэдээлэхдээ, Ли Көцяныг "Коммунист намын шилдэг гишүүн, цаг хугацаагаар шалгагдсан үнэнч коммунист цэрэг, гарамгай пролетарийн хувьсгалч, төрийн зүтгэлтэн, нам, төрийн удирдагч" хэмээн өргөмжлөв.
Ли Көцян өнгөрсөн Баасан гаригт 68 насандаа зүрхний шигдээсээр гэнэт таалал төгссөн юм. Түүнийг нас барсан тухай мэдээлэл  Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараа ард иргэд Ерөнхий сайдын харьцангүй даруухан хэв маягийг хамт ажиллагсадтай нь жиших болов.

Ли Көцянтай нэг сургууль төгссөн эмэгтэй “Манайд авлига авсан өөр олон удирдагчид байдаг. Гэхдээ тэр тэдний нэг биш байсан. Тэр нийгмийн хамгийн ядуу хүмүүсийг халамжилдаг байсан" гэж хэлээд нулимсаа арчив. Ли Көцяны бага насаа өнгөрөөсөн Аньхуй мужийн Хэфэй хот дахь гэрийн гадна олон хүмүүс цуглан цэцэг өргөж байгаа бол цагдаа нар хамгаалалтад гарсан байна. Хэфэй хотоос нэг цаг хагасын зайд орших Жиузи тосгонд, Ли Көцяны өвөг дээдсийн гэр болох энгийн, саасаар хучигдсан фермийн байшингийн урд талд хэдэн зуун хүмүүс цэцгийн баглааг эгнүүлэн өржээ. Олон хүн түүнд хүндэтгэхийн тулд алс холын мужуудаас машин жолоодож ирцгээсэн байна.

Нэгэн цагт Ли Көцяныг боломжит дээд удирдагч гэж үздэг байсан ч Ши Жиньпин түүнийг огцруулж, оронд нь өөртөө үнэнч Ли Цяныг томилсон.

Ли Көцян өнгөрсөн гуравдугаар сард албан тушаалаасаа буух хүртлээ 2013-2023 оны хооронд Ши Жиньпиний сайд нарын танхимыг 10 жил удирдсан, бэлтгэгдсэн эдийн засагч юм. БНХАУ-ын хоёр дахь том үүрэг болох Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа тэрбээр зах зээлд чиглэсэн шинэчлэл, ядуурлын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжсэн. "Зарим хүмүүсийн хувьд Ли Көцян төр, нийгмийн харилцаанд харьцангуй чөлөөтэй ханддаг байсан бөгөөд нийгэм, зах зээлийн хүчинд илүү их орон зай олгохын төлөө байсан" гэж Атлантын Зөвлөлийн Глобал Хятад Төвийн ажилтан Вэн-Ти Сун тодорхойлжээ.

Харин Ши Жиньпин боломжит өрсөлдөгчдөө  авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд намнаж, үндсэн хуулийг өөрчилснөөр өөрийгөө хязгааргүй захирч болгосон. Үүнийхээ дараа  эдийн засаг, санхүүгийн удирдлагын албан тушаалыг бүрэн өөрчилж, Хятадын Үнэт цаасны зохицуулах хороо зэрэг бусад зохицуулагчдаас эрх мэдлийг шилжүүлэх байдлаар Санхүүгийн төв хороо хэмээх байгууллагыг байгуулсан. 

Эдийн засаг харьцангуй нээлттэй, өндөр өсөлттэй байхад Хятадыг удирдаж байсан Зян Зэмин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 96 насандаа таалал төгсөхөд Ши Жиньпин үүнтэй төстэй нөхцөл байдалтай тулгарсан. Түүний үхэл тус улсын томоохон хотуудад Ши Жиньпинийг эсэргүүцсэн “цагаан хуудасны жагсаал” дэгдсэнтэй давхцсан юм. Жагсагчид цензур, цар тахлын хяналтыг үл тэвчих гэсэн утгатай хоосон цаас барин жагссан бөгөөд  эцэст нь Бээжин цар тахлын эсрэг "Тэг ковид" бодлогоо сулруулсан.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS, FINANCIAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-01 213.87.131.161

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

од 2023-11-01 66.181.184.174

Ли Көчян Хятадын 7 дахь ЕС. Түүний өмнөх хоёр ЕС 81-тэй Вэнь Зябао, 95-тай Жу Жунци нар одоо ч амьд сэрүүн. Ли Пен 90, Жао Зыян 85, Хуа Гофэн 87 хүрсэн. Жоу Эньлай хорт хавдраар оношлогдоод олон жил болсон ч 77 хүрсэн. Харин Ли Көчян 68 настай зүрхний шигдээсээр нас барлаа.

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.181.167

прүүсний чин бензин чиний л асуудал

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.176.252

Ши дарга нь буруу зам руу хадуурчих шиг л боллоо доо??!! 10 жилээр ээлжлэн төр барьдаг Дэн Сяопиний тогтоосон уламжлалыг эвдсэн!!

Avatar

Нэргүй 2023-11-01 12.74.222.39

Бүдүүн дарга Ши , Пүү 2 юу хийх нь Мояачуудад ямар хамаа байна аа?,Прүүсэндээ яаж бэнзин олж хийхээ л бод!

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.161.180

Яг үнээн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж