Шөнийн тарифын хөнгөлөлтөд 33 тэрбумыг төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.31-нд нийтлэгдсэн

Шөнийн тарифын хөнгөлөлтөд 33 тэрбумыг төсөвлөжээ

Шөнийн тарифын хөнгөлөлтөд 33 тэрбумыг төсөвлөжээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам шинэчлэгдэн батлагдсан. Тус тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг. Энэ хөнгөлөлт маргааш эхлэх бөгөөд Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагдана.

Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдана. 2023 онд энэхүү хөнгөлөлтөд 33 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Цахилгаан, дулааны төлбөрийг тодорхой метр квадрат заан хөнгөлнө. Тухайлбал, нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувиар хөнгөлнө. Ирэх дөрөвдүгээр сараас энэ хөнгөлөлт дуусна.

Энэ нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нэг алхам юм.

Цахилгааны шөнийн хөнгөлөлтөд гэр хорооллын 190 мянга орчим айл өрх хамрагдах юм. Хөнгөлөлт оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ.

Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувиар хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 700 кВт.цагаар тогтоосон. Харин 380В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоож хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих тарифыг 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлж байгаа. 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх нэг сарын дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлж байна.

Шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөг, 2022 онд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж