Билл Гейтсийн туслахаар ажиллаж байсан Стив Балмер дэлхийн баячуудын жагсаалтыг ахиулж, удахгүй "Microsoft"-ийн үүсгэн байгуулагч, хуучин даргаа цэвэр хөрөнгийн хэмжээгээр гүйцэж түрүүлэхээр байна. Стив Балмерын хөрөнгө энэ жил ойролцоогоор 29 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ойролцоогоор 115 тэрбум ам.долларт хүрснээр "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексийн тавдугаарт жагссан байна.
Билл Гейтс 121 тэрбум ам.долларын хөрөнгөөр дөрөвдүгээр байрт бичигдэв. Тэдний хоорондох хөрөнгийн зөрүү гурван сарын өмнө 16 тэрбум ам.доллар байсан бол өдгөө зургаан ам.доллар болж буурчээ.
Балмер өдгөө Ларри Эллисон (114 тэрбум ам.доллар), Уоррен Баффет (111 тэрбум ам.доллар), Ларри Пэйж (110 тэрбум ам.доллар), Марк Зукерберг (108 тэрбум ам.доллар), Сергей Брин (105 тэрбум ам.доллар) нараас илүү баян болсныг индекс харуулж байна.
Балмер 1980 онд "Microsoft"-д ерөнхийлөгчийн туслахаар ажилд орсон ч хувийн туслах гэхээсээ илүү бизнесийн менежерээр ажиллаж байсан. Тэрбээр анх 50,000 ам.долларын үндсэн цалин дээр нэмээд олсон ашгийнхаа өсөлтийн 10 хувийг авахаар тохиролцжээ. Удалгүй түүний ашгийн хэмжээ хэт өсч эхлэхэд тэрбээр үүнийг хувьцаагаар солихыг зөвшөөрсөн гэнэ.
Гэйтсийн итгэмжлэгдсэн зөвлөх шат ахисаар 2000 онд "Microsoft" компанийн гүйцэтгэх захирал болжээ. Тэрбээр 2014 онд 333 сая хувьцаа буюу 4 хувийг эзэмшиж байхдаа энэ албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Тэрбээр хувьцаагаа хамгийн сайн хадгалсан гэж үздэг бөгөөд олон жилийн турш олон тэрбум ам.долларын ногдол ашиг цуглуулсан байх магадлалтай.
"Microsoft" компанийн хувьцааг өсгөсөн хиймэл оюун ухааны өсөлтөөс шалтгаалж Балмерын хөрөнгө энэ жил тодорхой хэмжээгээр өссөн байна. Тооцооллын аварга компани "ChatGPT"-ийн эзэмшигч "OpenAI"-д энэ хавар оруулсан хөрөнгө оруулалт нь "Googl"-ийн эзэн "Alphabet"-ийн интернет хайлт дахь давамгайлах байр суурийг тасалдуулж, "Microsoft"-ын хувьцааг сүүлийн 10 сарын дотор 38 хувиар өсгөжээ.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ