Иран охины оршуулгад оролцсон хуульчийг баривчилжээ

Иран охины оршуулгад оролцсон хуульчийг баривчилжээ

Иран охины оршуулгад оролцсон хуульчийг баривчилжээ

Ираны нийслэл Тегеранд аравдугаар сарын 1-ний өдөр ёс журмын цагдаагийн халдлагад өртсөн 16 настай охин нас барсан хэрэг гарсан. Армита Гараванд охин олон хоног комд байсны эцэст нас барсныг Ираны хэвлэлүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдээлсэн билээ.

Охины оршуулах ёслол Ням гаригт болсон. Гэтэл оршуулгын ёслолд оролцсон хүний эрхийн хуульчийг Ираны эрх баригчид баривчилжээ. Тодруулбал, хуульч Насрин Сотудег хижаб өмсөх тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчилсан байна. Ираны хэвлэлд мэдээлснээр Армита Гаравандын оршуулга дээр өөр хэд хэдэн хүнийг баривчилжээ.

60 настай Насрин Сотуде нь Ираны идэвхтнүүд, сөрөг хүчний улстөрчид, эмэгтэйчүүдийг өмгөөлж хамгаалдагаараа алдартай. Тэрбээр Армита Гаравандын үхлийг төрийн өөр нэг аллага гэж нэрлэжээ. Сотуде 2018 онд Ираны эрх баригчдын эсрэг хуйвалдаан, суртал ухуулга явуулсан хэргээр баривчлагдаж, 38 жилийн хорих ял, 148 удаа ташуурдуулах ял авч байсан. Гэхдээ түүнийг 2020 онд сулласан байдаг. Чухам ямар нөхцөлтэйгөөр сулласан нь тодорхойгүй. 

Охины үхлийн талаар элдэв эргэлзээ таамаг үргэлжилсээр байна. Охиныг галт тэргэнд оруулсны дараа хэдхэн секундын дотор юу болсон нь тодорхойгүй байна. Ойролцоох машины камерт дүрс бичигдсэн боловч өмнүүр нь өөр хүний дүрс халхалжээ. Угтаа бол Тегераны метронууд ихэнх нь дотроо хяналтын камертай. Гэвч галт тэрэгний дотроос ямар ч дүрс бичлэг олдоогүй гэж Ираны төрийн телевизээр мэдээлжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

u 2023-10-31 66.181.182.197

huurhui ohin het zaluuhan baijee

Avatar

Зочин 2023-10-31 66.181.160.46

Ёс журам сахиулах цагдаа нэртэй шашны яргачид байдаг л даа.

Avatar

Нэргүй 2023-10-31 213.87.139.214

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – — https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-31 104.39.18.88

охиныг зодоод алчихсан гэдгээс илүү оршуулга, түүний дараах үйл явдлууд Иранд байдал ямар байгааг харуулж байна

Avatar

Зочин 2023-10-31 202.126.90.30

Энэ улс " газар дээрхи там" мөн байгаа биз… Путин энэ улстай их л найзархаад байгаа юм да ..Туршлага судлаад байгаа юм болуу ?..

Avatar

Zochin 2023-10-31 84.132.157.241

ynz buriin ornii muu muuhai Puten tei holvochih geed mgliin bolj butehgui bolgoniig battulga Tai hoovootoi bolgochih geed uzdeg humuus ih baihiinmaa umhii laliin shashintanguudaas ugaadaa l dain allaga garch bdag muuhai hargis hertsgii humuus

Avatar

zochin 2023-10-31 142.114.6.227

ИНГЭЭД БОДОXООР ИЗРАЙЛУУДИЙН ЗӨВ Ч ЮМ ШИГ ?

Avatar

Нэргүй 2023-10-31 84.132.157.241

zarimdaaa tegej bodohoor shuu ter Hamas geed aluurchinguudaas bolj engiin irged huuhduud uhej bn

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.176.63

юугаа ч донгосоод байгаан яаанааа монгол нээрээ хүний урманд хорвоогийн үнэн зөв мэдээ мэдээлэлээс хүртэл хоцрогдмол байх юмаа

Avatar

ZOCHIN 2023-10-31 81.185.160.178

Iran ulsiin erchuud ni emegteichuud busguichuud oxiduudaa deerelxdeg xargis zerleg dogshin xanddag tolgoidoo alchuur zuugeegui gej ami nasiig ni burelgedeg aimshigtai xertsgii xumuus yumaa
Allax geech burxan ni alad xyadaad bai gej surgadag aimaar burxan bainaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж