Улсын дугаар авах хүний тоо өссөн гэв

Хуучирсан мэдээ: 2023.10.31-нд нийтлэгдсэн

Улсын дугаар авах хүний тоо өссөн гэв

Улсын дугаар авах хүний тоо өссөн гэв

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаар  танилцуулсан. Уг хуулийн төсөлд нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгохыг хязгаарлах асуудлыг тусгасан юм. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд мэдээллийн зөрүүтэй ойлголт бий болж, үүнийг дагасан асуудал гарч эхлээд байна.  Тухайлбал, улсын дугаарыг авч дамлан зарах явдал ихэссэн талаар иргэд гомдоллож байна.

Авто тээврийн үндэсний төвд байрлах машины улсын дугаарын үйлдвэрүүдтэй холбогдоход одоогоор дугаарын үнэ өсөөгүй. Хос дугаарын үнэ 50 мянган төгрөг хэвээр байгаа гэв.

АТҮТ-д байрлах улсын дугаарын үйлдвэрүүдэд:

  • УАА /MGL/ 0000 дугаар хосоороо 50 мянган төгрөг
  • УБ 0000 дугаар нэг нь 25-30 мянган төгрөг
  • ДК 0000 дугаар 50 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин эко тээврийн хэрэгслийн ногоон тэмдэглэгээтэй улсын дугаар 60 мянга, нийтийн тээврийн шар тэмдэглэгээтэй дугаарыг 50 мянган төгрөгөөр хийж өгч байна. Иргэд өөрийн сонгосон дугаараа төлбөрөө төлөөд захиалах бөгөөд үүнд 15-20 минут л зарцуулах аж. Улсын дугаар гаргаж буй компаниудын тухайд өдөрт 50-100 хүн үйлчлүүлдэг. Энэ тоо сүүлийн үед бүр ч их нэмэгдсэн гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж