"Aqua garden" буюу олны нэрлэж байгаагаар “Авлига хороолол”-д хоёр хоногийн өмнө барилгын хөөсөнцөр шатаж, гал гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл тус барилгын компанийн зүгээс галын улмаас ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд цаашид барилгын ажил хэвийн үргэлжилнэ гэдгийг мэдэгдлээ. Мөн барилгад ашиглаж байгаа барилгын материал галд тэсвэртэй болохыг баталсан бичлэгийг цахим хуудастаа нийтлэв. Энэ нь захиалагчдад таатай сэтгэгдэл төрүүлж болох ч олон хүнд сөрөг сэтгэгдэл төрүүлсэн байна. Тухайлбал, Усны тухай хууль болон бусад хуулийг зөрчиж баригдаж байж барилгыг нураахгүй ашиглалтад оруулах шүүхийн шийдвэр гарч болзошгүй байгаад иргэд бухимдаж байгаагаа сэтгэгдлээр илэрхийлжээ.
Барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн зүгээс, баригдаж байгаа блокуудад огт гал гараагүй. Гадаа байсан шатны хонгилын агааржуулалтын дулаалгын хэсэгт ашиглаж байгаа хөөсөнцөр хавтан шатсан. Барилгад хэрэглэж байгаа чулуун хөвөн нь 100 хувьд галд тэсвэртэй учир аюулгүй.
Гадна пасадад гал гарах боломжгүй гэжээ. Мөн ашиглаж байгаа чулуун хөвөнгөө шатааж туршиж, бичлэгийг нь цахим хуудастаа нийтлэв.
Энэ нь цөөнгүй хүний бухимдлыг төрүүлж байгаа төдийгүй бусад нураах заалттай обьектуудтай ижил арга хэмжээ авахыг шаардаж байна.
Холбоотой мэдээ