Хятадын сансрын нисгэгчид эх дэлхийдээ эргэн иржээ

Хятадын сансрын нисгэгчид эх дэлхийдээ эргэн иржээ

Хятадын сансрын нисгэгчид эх дэлхийдээ эргэн иржээ

Хятадын гурван сансрын нисгэгч тойрог замд байрлах сансрын станцад зургаан сар ажиллаад, өнөөдөр /2023.10.31/ өглөө эх дэлхийдээ буцаж ирлээ. Жин Хайпэн, Жу Янжу, Гуй Хайчао нар Жиучуань хиймэл дагуул хөөргөх төвийн ойролцоох буцах капсулаас эрүүл саруул гарч иржээ.

Шинэ гурван хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн долоо хоногт Тиангон станцад ирсэн. Шинэ багийнхан эмнэлгийн болон шинжлэх ухааны туршилт хийж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх юм.

Хятад улс 2003 онд анхны сансрын нисэгчдээ сансарт хөөргөсөн. Мөн 2030 оноос өмнө саран дээр сансрын нисгэгчдийг байрлуулахаар төлөвлөж байна. Олон улсын сансрын станцаас хасагдсаны дараа өөрийн гэсэн станцаа байгуулсан Хятад улс энэ салбартаа АНУ-ын гол өрсөлдөгч болсон. Өдгөө сансрын салбарт хоёр улсын хамтын ажиллагаа нэн хязгаарлагдмал түвшинд байна. Харин АНУ-ын хувьд "SpaceX", "Blue Origin" зэрэг хувийн хэвшлийнхний дэмжлэгтэйгээр 2025 оны эцэс гэхэд сансрын нисгэгчдийг саран дээр байрлуулахаар зорьж байна. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-31 66.181.161.211

Буух капсул гэдэг биз дээ.

Avatar

Нэргүй 2023-10-31 213.87.139.214

!! Халуун охид таныг хүлээж байна – – – — https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-31 202.9.46.20

Хөөргөх төвийнхөө хажууд буучихаар мөн мундаг байна аа. Үнэн л байтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж