Еврейчүүдийг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор Путин уулзалт хийв

Еврейчүүдийг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор Путин уулзалт хийв

Еврейчүүдийг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор Путин уулзалт хийв

ОХУ-ын бүрэлдэхүүн дахь Дагестан улсын нийслэл Махачкалагийн онгоцны буудал дээр өнгөрсөн Ням гаригт еврейчүүдийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Жагсагчид Тел-Авиваас ирсэн онгоц руу еврейчүүдийг хайн дайрч орохыг завджээ. Тиймээс Аюулгүй байдлын албаныхан нисэх буудлыг хааж, зарим нислэгийн чиглэлийг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.

Эмх замбараагүй байдал үүссэнээр 20 орчим хүн гэмтэж бэртэж, 80 хүн баривчлагджээ.

Ерөнхийлөгч Путин энэхүү жагсаалыг өдөөн турхирсан гэж барууны тагнуулын агентлагууд болон Украиныг буруутгав. Харин АНУ болон Украины тал Путины мэдэгдлийг үгүйсгэж байна. Тухайлбал, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби энэ мэдэгдлийг "Оросын сонгодог яриа" гэж хэлжээ. 

Энэ хэрэгтэй холбоотойгоор Израиль улс Дагестаны бүс нутагт хамгийн өндөр түвшний аялал жуулчлалын сэрэмжлүүлэг гаргасан байна. 

Түүнчлэн ерөнхийлөгч Путин Даваа гаригт аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудтай уулзжээ. Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ "Путин Даваа гаригийн орой 19:00 цагт томоохон төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна. Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг ашиглан Оросыг хагалган бутаргах гэсэн барууныхны оролдолгын талаар энэ хурлаар хэлэлцэнэ" гэв. Уулзалтын эхэнд Путин үг хэлээд, араас нь хаалттай горимоор үргэлжлэх аж.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA, THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-31 59.153.87.54

жинхэнэ нь мөн үү, манай ояа нар их сайн танина даа

Avatar

Нэргүй 2023-10-31 213.87.139.214

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – — https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.176.252

Путин бишээ, орлон тоглогч нь!! Жинхэнэ Путин хөргөгчинд байгаа!

Avatar

Нэргүй 2023-10-31 124.158.64.161

Пүүтлер н**ш далд орж энэ дэлхийд энх амгалан болоосой. Үнэхээр балай тэнэг нөхөр бол путин.

Avatar

монгол 2023-10-31 66.181.182.204

Монголоор жүүд гэдэг.

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.184.228

путлёр гэчий мөн дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж