Еврейчүүдийг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор Путин уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2023.10.31-нд нийтлэгдсэн

Еврейчүүдийг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор Путин уулзалт хийв

Еврейчүүдийг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор Путин уулзалт хийв

ОХУ-ын бүрэлдэхүүн дахь Дагестан улсын нийслэл Махачкалагийн онгоцны буудал дээр өнгөрсөн Ням гаригт еврейчүүдийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Жагсагчид Тел-Авиваас ирсэн онгоц руу еврейчүүдийг хайн дайрч орохыг завджээ. Тиймээс Аюулгүй байдлын албаныхан нисэх буудлыг хааж, зарим нислэгийн чиглэлийг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.

Эмх замбараагүй байдал үүссэнээр 20 орчим хүн гэмтэж бэртэж, 80 хүн баривчлагджээ.

Ерөнхийлөгч Путин энэхүү жагсаалыг өдөөн турхирсан гэж барууны тагнуулын агентлагууд болон Украиныг буруутгав. Харин АНУ болон Украины тал Путины мэдэгдлийг үгүйсгэж байна. Тухайлбал, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби энэ мэдэгдлийг "Оросын сонгодог яриа" гэж хэлжээ. 

Энэ хэрэгтэй холбоотойгоор Израиль улс Дагестаны бүс нутагт хамгийн өндөр түвшний аялал жуулчлалын сэрэмжлүүлэг гаргасан байна. 

Түүнчлэн ерөнхийлөгч Путин Даваа гаригт аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудтай уулзжээ. Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ "Путин Даваа гаригийн орой 19:00 цагт томоохон төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна. Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг ашиглан Оросыг хагалган бутаргах гэсэн барууныхны оролдолгын талаар энэ хурлаар хэлэлцэнэ" гэв. Уулзалтын эхэнд Путин үг хэлээд, араас нь хаалттай горимоор үргэлжлэх аж.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA, THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж