Б.Ганхуягийн асуудлаар ХЭҮК-оос зөвлөмж хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.31-нд нийтлэгдсэн

Б.Ганхуягийн асуудлаар ХЭҮК-оос зөвлөмж хүргүүлжээ

Б.Ганхуягийн асуудлаар ХЭҮК-оос зөвлөмж хүргүүлжээ

Нүүрсний хэрэгт холбогдогч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өчигдөр товлосон ч хэрэгт холбогдогч, өмгөөлөгчдийн зүгээс хүсэлт гаргаж, ирэх сарын 13 хүртэл хойшлуулсан. Б.Ганхуягийн ар гэрийн зүгээс түүнд хорих ангид эрүү шүүлт хэрэглэж байж болзошгүй, санаатайгаар хордуулсан байж магадгүй учир Хүний эрхийн үндэсний комисс бусад холбогдох газруудад хандана гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссоос тодруулахад дараах мэдээллийг өглөө.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн иргэний шийдвэр гүйцэтгэх тэнхимийн эрхлэгч Дэд хурандаа Я.БАТГЭРЭЛ:

-Цагдан хоригдож, шалгагдаж байгаа иргэн Б.Ганхуягийн хувьд бидэнтэй уулзах хүсэлт өмнө нь хүргүүлж байсан. ХЭҮК болон бусад холбогдох хэлтэс хүсэлтийн дагуу очиж ажиллаж, уулзалт хийж, эрхээ хамгаалах талаар зөвлөмж өгсөн.

Мөн цагдан хоригдож байгаа хорих ангийн удирдлага болон бусад холбогдох хүмүүст хүний эрхийг зөрчихгүй байх талаар урьдчилан сэргийлэх уулзалт хийж, зөвлөмж хүргүүлсэн байгаа.

Хүний эрхийн үндэсний комисс иргэдээс ирсэн гомдол, санал, хүсэлтийн дагуу бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд хяналт шинжилгээнүүдийг хийж ажиллаж зөвлөмжүүдийг холбогдох хэлтэс, удирдлагуудад хүргүүлж ажилладаг.

Иргэн Б.Ганхуягийн тухайд эрх нь зөрчигдсөн эсэхийг дахин хянаж, шинжлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ямартай ч бид иргэдээс ирсэн хүсэлт бүрийн дагуу зохих хяналтыг тавьж ажилладаг.

Б.ГАНХУЯГИЙН ЭГЧ: ДҮҮГ МИНЬ ЭРҮҮДЭН ШҮҮЖ, ХОРДУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Б.Ганхуягийн эгч:

-Арьсны өвчин гэдэг маш аюултай. Есдүгээр сарын 10-наас хойш гэнэт арьсны өвчлөл болсон нь нотой байна. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш дүү минь хоригдоход эрүүл мэндийн ямар ч асуудал гараагүй байсан. Гэтэл яагаад хордлого шиг тууралт гарч байгааг ойлгохгүй байна. 461 дүгээр хорих ангид арьсны өвчин судлалын эмч байвал сайн хэрэг. Гэтэл алга. Мөн нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байна.

Өөрөө хэлэхдээ, хөл гарын хуруу нь хөрж эхэлж байна, тууралт нь ихэсч байна гэсэн. Тиймээс хүний эрхийн төлөө нэгдэхийг хүсч байна. Бид ХЭҮК, холбогдох бусад газарт хүсэлт хүргүүлнэ.

Анх дүү минь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд хоригдож, одоо нийт 11 сар хоригдож байна. Хамгийн гол нь яагаад гэнэт биеэр нь тууралт үсэв. Эмчилгээгээ авахгүй байсаар хүндэрвэл яах вэ? гэдэг л байна. Прокурор, шүүхийн зүгээс Б.Ганхуягийг эмчлүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Цаашид бид эрсдэл үүсвэл яах вэ. Хорих ангид тав хоног хэвтэхэд нь зөвхөн рингер л хийсэн гэсэн. Хэрэв хорих ангид эмчилгээг хийх боломжтой бол яаралтай эмчилж өгөхийг л хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж