Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар хуралдана

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) АНУ-ын ЭСЯ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилдаг байгууллагуудын дунд уулзалт зохион байгуулахаар болжээ. Уулзалт ирэх сарын 2-нд МҮХАҮТ-ын хурлын танхимд болох бөгөөд энэ үеэр АНУ-ын нийгмийн халамжийн чиглэлээр мэргэшсэн хуульчид зөвлөгөө өгөх юм байна. Манай улсын Хөдөлмөрийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлаар хангах заалт орсон байдаг  ч  уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 26 хувь нь л ямар нэг хэлбэрээр хөдөлмөр эрхэлдэг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт тааруу байдгаас  50 хүн тутмын 37 нь халамжийн мөнгөнөөс өөр орлогогүй юм байна.  Иймээс эдгээр иргэдийг ажлын байраар хангах асуудлыг нэмэгдүүлэх зорилгоор уулзалтыг зохион байгуулж байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж