Ши Жиньпин: Эмэгтэйчүүд гэр бүлийн шинэ чиг хандлагыг бий болгох ёстой

Ши Жиньпин: Эмэгтэйчүүд гэр бүлийн шинэ чиг хандлагыг бий болгох ёстой

Ши Жиньпин: Эмэгтэйчүүд гэр бүлийн шинэ чиг хандлагыг бий болгох ёстой

Хятадын хүн амын хөгшрөлттэй тэмцэж, төрөлт  буурч байгаа энэ үед эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэж, "гэр бүлийн шинэ чиг хандлагыг" бий болгох ёстой гэж дарга Ши Жиньпин хэлжээ.  Тэрбээр "Коммунист намын дэргэд ажилладаг Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны шинэ удирдлагын багтай эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаар ярилцах үеэрээ ингэж хэлсэн байна.

"Эмэгтэйчүүдийн ажлыг сайн хийх нь зөвхөн тэдний хөгжилтэй холбоотой төдийгүй "Гэр бүлийн эв найрамдал, нийгмийн зөвшилцөл, үндэсний хөгжил, үндэсний хөгжил дэвшил"-тэй холбоотой. Гэрлэлт, хүүхэд төрүүлэх шинэ соёлыг идэвхтэй төлөвшүүлж, гэр бүлийн талаарх залуучуудын үзэл бодлыг чиглүүлэх ажлыг бэхжүүлэх шаардлагатай байна" гэж тэрбээр хэлжээ.

Хүүхэд асрах зардал өндөр, ажил мэргэжлийн хувьд саад болдог, хүйсээр ялгаварлан гадуурхах, гэрлэхийг хүсэхгүй байгаа зэрэг хүчин зүйлүүд нь олон залуу хятад эмэгтэйг хүүхэд төрүүлэхгүй байх шийдвэрт хүргэж байна. Төрөлтийн тоо нь гэрлэлтийн түвшинтэй нягт холбоотой байдаг. Учир нь Хятадын албан ёсны бодлого нь ганц бие эмэгтэйчүүд хүүхэдтэй болоход хүндрэл учруулдаг.

Хятадын Үндэсний статистикийн товчоо өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлэхдээ, сүүлийн 60 жилд анх удаа хүн ам буурч, тус улсын хүн ам хурдацтай хөгширч байгааг онцолсон.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын эрх баригчид санхүүгийн урамшуулал, хүүхэд асрах байгууламжийг нэмэгдүүлэх зэргээр улсын төрөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ.

Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүн амын өсөлтийг улс орны хүч чадал, "залуужилт"-тай холбон тайлбарлах нь олонтаа.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-31 202.179.15.3

монголтой яг адил

Avatar

Нэргүй 2023-10-31 213.87.139.214

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – — https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-31 59.153.115.22

ailiin huuhduud iim aihtar maaid dan toxicfemnism yarisaar ger bul , niigmiin uur amisgaliig evdseer ta nar haa hurch duusah ve , ailiin zuv uzel bodltoi humuus haa hurtel hugjih ve

Avatar

Нэргүй 2023-10-31 202.21.126.67

Болохгүй бол хүчээр гэрлүүлчихгүй юу дөө. Комунизм ямар тэгж чадахгүй гэх юм биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж