Хөгжлийн банкны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашигт аудит хийж эхэллээ

Хөгжлийн банкны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашигт аудит хийж эхэллээ

Хөгжлийн банкны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашигт аудит хийж эхэллээ

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны “Аудитын сэдэв батлах тухай” 2022 оны 09 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны А/04 дүгээр тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний дагуу “Хөгжлийн банкны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашиг”-т гүйцэтгэлийн аудит хийж эхэллээ.

Аудитын нээлтэд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг, Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд, Аудитын менежер Н.Анхбаяр, аудитын баг болон Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хөгжлийн банкны 2020-2022 он, 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт, түүний үр дүн, өмнөх жилүүдэд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг аудитад хамруулна. Харин хууль, хяналтын байгууллагад шалгагдаж буй асуудлыг аудитад хамруулахгүй юм.

Тус аудитын тайланг 2023 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Төсвийн байнгын хороо болон холбогдох байгууллагад тус тус хүргүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-31 213.87.139.214

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – — https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж