Монголын сагсан бөмбөгийн тамирчид үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр/2023.10.31/ мэдээлэл хийлээ.
Эрдэнэтийн Уурхайчид багийн тамирчин Г.Баттөр:
-Лиг эхлэхэд гурван хоног үлдлээ. Таван баг лигт тоглох боломжгүй болоод байна. Тамирчид бид нэгдсэн байр суурьтай, нэг лигт тоглох хүсэлтэй байна. Холбоодын шаардлагыг та бүхэн харсан байх. Эздийн холбооноос мэдэгдэл гаргасан байсан. Бид уулзсан. Бид аль нэгнийх нь талд биш байгаа. Эздийн холбоо гаргасан шийдвэрээ эргэж хараасай гэж хүссэн байна лээ.
Хасын Хүлэгүүд багийн тамирчин Б.Билгүүн:
-Талууд тал талын байр суурьтай л байна. Таван баг лигт тоглохгүй байх эрсдэлд ороод байна. Манай багийн хувьд багийн эздийн шийдвэрийн дагуу дээд лигтээ тоглоно. Тамирчид бэлтгэлээ хийж байгаа. Долоохон хоногийн өмнө ийм шийдвэр гарсанд харамсалтай байна. Холбоо дүрэм журмынхаа дагуу явна л гэсэн. Лиг нэг болох орон зай үлдээгээч. Тамирчид, дасгалжуулагчдыг нэг лигт тоглуулах нь зөв гэж бодож байгаа. Миний хувьд багийг бус хувь хүнийхээ үзэл бодлыг илэрхийлж байгаа. Нэг талдаа гартал Хүлэгүүд багийн өмнөөс тоглохгүй.
IHC Apes багийн тамирчин Ц.Цэрэнбаатар:
-Хамгийн гол нь үзэгчид. Энэ хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Монголын сагс гоё байгаа дээр нь бөөндөө хамтдаа баймаар байна. Манай баг бэлтгэлээ хийж, нэгдсэн нэг лигтээ тоглох хүсэлтэй байгаа.
Эрдэнэтийн Уурхайчид багийн тамирчин Т.Санчир:
-Миний хувьд ч мөн ялгаагүй. Анх удаагаа болж байгаа зүйл биш. Арван жилийн өмнө эхэлсэн. Туулаагүй биш туулсан. Дахиад ингэж хоёр талд лигтэй, сагсчид хагаралтай байх нь сайхан зүйл биш. Үзэгчдээ бодож уян хатан шийдвэр гаргаач. Тамирчдын эрх ашгаа бодооч. Холбоог шийдвэртээ уян хатан хандах болов уу гэж бодож байна. Сая жилийн өмнө сонгууль болсон. Бүх хүн хувь нэмрээ оруулж, бүгдээрээ дуу нэгтэй холбооны ерөнхийлөгчөө сонгосон. Тиймээс гаргасан шийдвэрээ эргэн нэг хараач гэж хүсч байна.
BCH Гарьд багийн тамирчин Г.Эрдэнэцогт:
-Тамирчид бүгд цугласан. Нэг л асуудлыг ярьсан. Нэгдсэн нэг, өрсөлдөөнтэй лигтэй болъё гэж байна. Эцсийн арга нь энэ болж байна. Одоогоор холбоотойгоо ярилцах боломж олдоогүй л байна. Хүсэлт тавьсан ч хариуг сошиалаар хүлээн авсан. Бид аль талыг нь ч буруутгаагүй. Нэгдсэн нэг лигтээ л тогломоор байна.
Эрдэнэтийн Уурхайчид багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ:
-Ерөнхийлөгчөөс хүсэхэд нэг лигтээ тогломоор байна. Та энэ асуудлыг шийдэж өгөөч.
Тэнүүн-Өлзий Металл багийн тамирчин А.Энхбаясгалан:
-Залуу тамирчны хувьд өмнөх үеийнхээ ах нарт болсон зүйлийг харсан.Ах нарт болсон зүйл дахин битгий давтагдаасай. Тамирчид хоёр лигт тоглох нь тамирчдын хөгжил, чанар гээд бүхий л зүйлд сөрөг нөлөөтэй. Тиймээс нэг лигтээ л тогломоор байна.
Холбоотой мэдээ