Байр суурь: Хоригдлуудад эрүү шүүлт тулгах нь хууль бус

Байр суурь: Хоригдлуудад эрүү шүүлт тулгах нь хууль бус

Байр суурь: Хоригдлуудад эрүү шүүлт тулгах нь хууль бус

Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүдэн шүүхийг хориглосон, зүй бус арга хэрэглэж цуглуулсан нотлох баримтыг тухайн хүмүүсийн гэм бурууг тогтооход авч хэлэлцэхгүй байх зарчим бий. Хүнийг ямар гэмт хэрэгт холбож шалгаж байгаагаас үл хамаарч, хэнд ч эрүү шүүлт тулгаж болохгүй. Энэхүү зохицуулалт нь олон улсын гэрээ, конвенцид тусгалаа олсноор Монгол Улс хууль тогтоомждоо холбогдох зохицуулалтыг оруулсан байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд олны анхаарлыг татсан хэрэгт холбогдогчдод эрүү шүүлт тулгаж, хүний эрхийг зөрчиж байгаа мэдээлэл цөөнгүй гарч буй. Үүнтэй холбоотойгоор холбогдох хүмүүсээс байр суурийг тодрууллаа.

ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ НЬ ШҮҮХ ЗАСАГЛАЛД ХАМГИЙН ЧУХАЛ

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Я.МӨНХЗАЯА:

-Хүний эрхийг дээдлэх, эрүү шүүлтээс ангид байх явдал нь төрийн байгууллагууд ялангуяа шүүх засаглал, мөрдөх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. Өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс, холбогдох бусад байгууллагууд нэгдэж “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж байна.

Хүний эрхийн сургагч багшийн сургалтын онцлог нь урьд байгууллага тус бүр дангаараа энэ төрлийн сургалтыг зохион байгуулж байсныг нэгтгэж, ХЭҮК, Прокурор, Мөрдөх эрх бүхий байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид сургалтад хамрагдаж байгаа явдал юм.

Цаашид эдгээр байгууллагуудад эрүү, шүүлтээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн багштай болж байгаа нь энэ сургалтын бас нэг онцлог юм. Түүнчлэн УЕПГ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Сургалт судалгааны хүрээлэнгээс хамтран 2023 онд гүйцэтгэсэн Эрүү шүүлт тулгах, хүнлэг бусаар харьцахаас урьдчилан сэргийлэх Олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль, тогтоомжийн нийцэл болон Монгол Улсад гарсан энэ төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг судалсан дүнгийн талаар мэдээлэл өгч, насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга зүй олгох чиглэлээр энэхүү сургалтад мэдээлэл өгнө.

Учир нь дээр хэлсэнчлэн эрүү шүүлтээс ангид байх нь шүүх засаглалд хамгийн чухал. Тиймээс энэ төрлийн мэдлэг, ойлголтыг албан хаагчид болон олон нийтэд тогтмол өгөх хэрэгцээ шаардлага их бий.

 

ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ СУБЬЕКТ ХЭРЭГ БҮРТГЭГЧ, МӨРДӨН БАЙЦААГЧ, ПРОКУРОР, ШҮҮГЧ БАЙХ ХУУЧИН ОЙЛГОЛТ ӨӨРЧЛӨГДСӨН

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.ЦЭЛМЭН:

-Монгол Улсын иргэн бүр эрүү шүүлтээс ангид байх эрхтэй. Дүн мэдээнээс харвал эрүү шүүлт тулгах гэмт хэрэг Монголд байсан. Харин сүүлийн жилүүдэд иргэд эрхээ мэдэж байгаатай холбоотойгоор энэ төрлийн хэрэг гарахаа больсон. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субьект нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гэх хуучин ойлголт өөрчлөгдсөн.

Төрийн бүх албан хаагч нар, ялангуяа иргэнээс тайлбар авах, мэдүүлэг авах боломжтой бүх төрийн албан хаагчид 80 орчим хууль, эрх зүйн зохицуулалт дээр байна. Энэ бүх хүмүүст эрүү шүүлтийн талаар ойлголт мэдээлэл байх ёстой.

Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч өөрийн эрхийн хүрээнд хэн нэгэн хүнээс тайлбар авахдаа тухай хүний сэтгэл санаа болон бие махбодид зовуурь шаналгаа үүсгэх хэлбэрээр эсвэл бусдыг өдөөн турхирч, өөр нэгний хатгаасаар энэ ажлыг хийхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Хорих ангид хоригдож байгаа хүмүүсийн хувьд бид хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийнхээ хүрээнд хяналт шинжилгээ хийж ажилладаг. Тухайлбал, иргэн Д.Мөнх-Эрдэнийн хувьд тухайн асуудал нийгэмд гарахаас өмнө ХЭҮК-оос хорих анги дээр нь очиж ажилласан. Хяналт шинжилгээ хийж холбогдох зөвлөмжийг хорих ангийн удирдлагад хүргүүлсэн. Хорих ангид засч сайжруулах, хүний эрхийг хангаж хамгаалах дээр хийж хэрэгжүүлэх ажлууд цөөнгүй байсан. Энэ хяналт шинжилгээнд 413 дугаар хорих ангид ял эдэлж байгаа бүх хүнийг хамруулсан. Тус хорих ангид гурав хоногийн хугацаанд ажиллаж, хоригдлуудтай уулзаж, тодорхой санал хүсэлтүүдийг хүлээж авсан байгаа.

Д.Мөнх-Эрдэнийн хувьд эрүү шүүлтэд өртсөн гэж шууд ойлгож болохгүй. Эрүү шүүлт гэдэг нь төрийн албан хаагч хэн нэгнээс тайлбар мэдүүлэг авахдаа ялгаварлан гадуурхах гэж тусгасан байдаг. Тэгэхээр хоригдож байгаа хүнээс эхний ээлжид энэ асуултыг асууж, шалгасан. Тухайн үед Д.Мөнх-Эрдэнэд ийм асуудал үүсээгүй байсан.

Хөдөлмөрлөх эрх болон бусад зөрчигдсөн эрхүүдтэй холбоотой асуудлыг холбогдох газрууд руу харьяаллын дагуу шилжүүлсэн. Нийт 20 гаруй зөвлөмжийг хорих ангид хүргүүлсэн. Биелэлтийг 30 хоногийн хугацаанд тайлагнах хуулийн зохицуулалттай.

МӨРДӨГЧ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН БЭЛТГЭХЭД ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ШААРДЛАГАТАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн иргэний шийдвэр гүйцэтгэх тэнхимийн эрхлэгч Дэд хурандаа Я.БАТГЭРЭЛ:

-Миний хувьд өнөөдөр Дотоод хэргийн их сургуулийг төлөөлж сургалтад оролцож байна. Хүний эрхийн ойлголт мэдлэг, эрүүдэн шүүхээс ангид байх тухайд хүн бүр анхаарах нь зөв. Дотоод хэргийн их сургууль багш, албан хаагч, сонсогч нийлсэн 8000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Сургалтаар дамжуулж сонсогч, оюутнууддаа хүний эрхийн талаар мэдээллийг тогтмол хүргэхийг зорьдог.

Эрүү шүүлтгүй байх тухайд бакалаврын төвшнөөс эхэлж хичээлийн агуулгадаа тусгадаг. Харьяа сургууль тус бүр дээрээ хүний эрхийн хичээлийг заавал заадаг.

Тодруулбал, нийт гурван кредитийн багц хичээлийг ордог гэсэн үг. Энэ багц хичээлийн нэг нь эрүү шүүлтээс ангид байх. Бид мөрдөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, хилийн цэргийн албан хаагч нарыг бэлтгэхдээ хичээл сургалтыг зохион байгуулж байна.

Боловсон хүчнийг бэлтгэхдээ хүний эрхийн боловсролыг анхнаас нь олгох нь ажил дээр гарахад маш их эерэг нөлөөтэй.

 

 

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС АНГИД БАЙХ НЬ ХҮНИЙ ЭРХ

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд “Эрүү шүүлтгүй Монголын төлөө” уриалгын хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс, УЕПГ-ын сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагч нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийн талаар нэгдсэн мэдлэг ойлголт өгч, сургагч багшаар бэлтгэн, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулыг олон нийтэд таниулан сурталчлахад цаашид хамтран ажиллах “Хүний эрхийн сургагч багш” бэлтгэх сургалт өнөөдрөөс /2023.10.31/ хоёр хоногийн хугацаанд үргэлжилнэ. Тус сургалтад Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын албан хаагчид, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчид, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, багш нар гээд нийт 70 гаруй албан хаагчид хамрагдаж байна. Цаашид дээрх сургагч багш нар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд Монгол Улсын хэмжээнд төрийн бүх албан хаагчдад "Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх" хүний эрхийг сургалт орж, гүйцэтгэлээ дүгнүүлэн ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.161.14

Ядуу Ялтаныг яЛтанаар нь мануулаад баячуудыг өөрсдөө манаад саачих гэсэн л газар байх шүү. Мөнгөтэй хүн атман болчихсон Монгол л доо..

Avatar

Нэргүй 2023-11-01 213.87.131.161

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.191.14

алдаж энддэггүй хүн байхгүй. Хэнд юу ч тохиолдож болно. Өнөөдөр нэг хүн санаатай болон санамсаргүйгээр хэрэгтэн болсон бол маргааш чамайг юу ч хүлээж байж мэднэ. Тийм учир эрхээ хасуулсан хүмүүстэй хүнлэг бус харилцсан хүмүүст хариуцлага тооцох хууль бий. Ер нь шоронжилт хэтэрч байна шүү!!!

Avatar

уул үүл 2023-11-01 66.181.185.200

наад хүмүүсээ зургийг нь солиод тавьчихсан байх юи даа

Avatar

Нэргүй 2023-11-01 122.201.23.83

Манай тусгайгийнхан нүцгэн биений үзлэг хийх гэж тусгай бэлтгэл хийдэг юм байхдаа ?

Avatar

Нэргүй 2023-11-01 66.181.161.14

Тийм гэсэн..тайчдаш бааранд оруулчихмаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж