Ерөнхий сайд спикерийг “буланд шахсан” уу?

Ерөнхий сайд спикерийг “буланд шахсан” уу?

Ерөнхий сайд спикерийг “буланд шахсан” уу?

УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгох санал гаргасан. Уг саналыг “D  өргөдөл”-д 100 гаруй мянган хүн дэмжсэн нь улс төрийн хүрээнд багагүй талцал, маргаан дагуулах болсон. Спикерийн гаргасан саналыг Сангийн сайд Б.Жавхлан болон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар эсэргүүцэж, спикерийг популизм хийлээ гэж буруутгах болсон юм.

Тухайлбал, Сангийн сайд "Энэ бол татварын тогтолцооны асуудал. Маш олон талын судалгаа хийх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг шууд 5 хувьд хүргэх боломжгүй. Хоёр хувийн буцаан олголтод 400 тэрбум төгрөг шаардлагатай. Буцаан олголтыг 5 хувь болгохын тулд 600 тэрбум төгрөг шаардлагатай. Нийлээд нэг их наяд төгрөг шаардлагатай болно гэсэн үг. 100 мянган иргэн дэмжсэн ч НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох эдийн засгийн боломж байхгүй" гэж тайлбарлаж буй. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Жаахан мөнгөтэй болохоор популизм нь яваад байх юм. Олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Монголын эдийн засаг хүчтэй байх ёстой. Одоо төсвийн орлого сайн байна. Эдийн засаг эхний есөн сарын байдлаар 6.7 хувиар өслөө. Гэхдээ нөхцөл байдал муудвал яах вэ гэдэгт бэлэн байх ёстой. Аль ч улсын төсвийн орлого хэрэглээнд тулгуурладаг худалдааны татвар, Хүн амын орлогын албан татвар чухал байдаг. Улсынхаа төсвийг доголдуулах санаачлага гаргаж байгаагийн эсрэг байна. Юун популизм цаашаа шүү. Нүүрсний үнэ уналаа гэж бодоход төсвийн орлого багасна. Үлдсэнд нь өр тавьж явах юм уу. Хариуцлагатай байх ёстой. Олон хүнд таалагдсан шийдвэр гаргаж, улс орноо дампууруулах уу.  Нөхцөл байдал хүнд болохоор яах вэ" гэж спикерийн санаачилгыг илтэд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Тэгвэл эдийн засагч Б.Лхагважав  "Иргэд бүх татвараа төлчхөөд, дахиад үйлчилгээ авах гэхээр бас 10 хувийн татвар төлөөд байна шүү дээ. Дэндүү өндөр учраас буцаан олголтыг нь 5, тэр байтугай 7-8 хувь болгосон ч болно гэж би үзэж байгаа. Энэ бол иргэндээ хандсан хандлага. Иргэнийхээ тусламжтайгаар бид орлогоо бүртгээд авчихна. Тэгэхээр нэгдүгээрт, иргэн бол бүртгэлийн л ажил хийсэн учраас бага мөнгө төлөх ёстой. Хоёрдугаарт, НӨАТ-ын системийг ашиглаад, мөнгөний урсгалыг зохицуулж болно. Өөрөөр хэлбэл, хаана мөнгө эргэлдэж байна, тэр зах зээлийн сегментийг онцолж, урамшууллаа ахиухан өгөх замаар хар мөнгийг илрүүлдэг. Жишээ нь, орон сууцны зах зээл дээр 4-5 их наяд төгрөг эргэлдэж байна, зарим нь бүртгэлгүй байна гэх шүүмжлэл бий. Тэгвэл орон сууц худалдаж авсан тохиолдолд иргэн хүн НӨАТ-аа 100 хувь эргүүлэн авдаг байж болно. Тэгэх юм бол барилгын салбарын бүх мөнгөн гүйлгээ ил тод гараад ирнэ. Хоёрдугаарт, Улаанбаатарт бизнесийн 60-70 хувь нь төвлөрч байна гэх асуудал. Үүнийг задалъя гэвэл, Улаанбаатараас гадна НӨАТ-тай үйлчилгээ авбал, 70-80 хувиа буцааж авч болно гэх ч юм уу. Үүгээр дамжаад хөдөө орон нутагт байгаа бизнесийн мөнгөн урсгалууд ил тод болно гэсэн үг. Эдгээр нь зөвхөн иргэн талдаа хийж болох зохицуулалтууд" болохыг ч эрх баригчдад зөвлөж буй.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгээр ярилцсан агаад УИХ-ын дарга Г.Занданшатарыг ганцаарчилсан улс төр хийлээ гэж Ерөнхий сайд битүү утгаар буруутгасан бололтой.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд хандаж “хувь улс төр хийсэн улстөрчдөд цаашдаа хариуцлага тооцдог болох хэрэгтэй”-г анхааруулсан байна. Д.Амарбаясгалан энэ асуудлыг нам дээрээ ярилцахаа илэрхийлсэн гэх.

Ийнхүү НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналаас болж УИХ, Засгийн газар хоорондын зөрчил хурцдаж, Г.Занданшатар буланд шахагдсан бололтой.  Тиймээс нэг бол Г.Занданшатар энэ саналаасаа татгалзах, үгүй бол хувь улс төр хийсэн гэж хариуцлага хүлээж магадгүй байна.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.191.201

2 сая хүртэлх төгрөгийн буцаан авалт авдаг 2000 гаруй хүн чинь далд эдийн засагт багтах татвараас зайлсхийдэг худалдаа үйлчилгээ эрхлэгчид байгаа шүү, тэднийг шалгаж далд эдийн засгаа ил болгох ажил хиймээр байна.

Avatar

Нэргүй 2023-10-31 213.87.139.214

^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – — https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.217.166

ANYSIIN SEKSYG80955877 SEXSDN

Avatar

Зочин 2023-10-31 139.5.216.131

Ер нь бол их хурлын даргын хэр хэмжээнээс хэтэрсэн асуудал их ярьдаг хүн болоод байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.217.166

XALYTTSTLAA SEKSDN80955877XANGI

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.217.166

ZYGAATSI MERGJLN80955877

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.217.166

DYRAA XANGN80955877

Avatar

Зрчин 2023-10-31 66.181.160.113

Төрийн байгууллага цомхон бүтэцтэй болоочээ. Нэмж орон тоо гаргахгүй, харин үе шаттайгаар орон тоог цөөл. Шинээр төрийн байгууллага байгуулахгүй байх. Цаашид төрийн байгууллагыг цөөлөх улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах нь зүйтэй. Хувьчлалыг нэг хүнд өгөх биш зах зээлийн зарчмаар хөрөнгийн биржээр хувьцааг нь жижиглэж арилжих нь зүйтэй юм.

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.191.201

Зарчимын хувьд зөв. Харин ганцхан газрыг нэмж байгуулан өргөжүүлэх хэрэгтэй байна. Энэ бол АУДИТ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО.

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.216.190

НУАТ БОЛИОЧ МАНГАРУУДАА

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.217.166

SEKSEER UILCHLI80955877

Avatar

Ккк 2023-10-31 202.9.40.51

Поп гахайг буланд няц шах

Avatar

Зочин 2023-10-31 66.181.187.161

НӨАТ улс гүрнүүдийн төсвийн орлогод маш их нөлөөтэй татвар байдаг. Далд эдийн засаг гэхээсээ илүү үр дүнтэй гэж болно. Ямарч улс татвараа бүрэн авах арга тогтолцоо олж чадахгүйд учир нь байгаа юм. Татвараа бага төлөх, аж ахуйгаа бүртгүүлэхгүй байх гээд түмэн зовлон. Аль ч улсад НӨАТ-ыг оруулаад бараг 60 шахам хувь нь татвар төлдөггүй юм бишүү. Харин НӨАТ буюу хэрэглээний албан татвартай болгох арга олж төсвийн орлогод эргэлт гаргажээ. Буцаалт байдаг боловч заавал ахиу өг гэх учиргүй.

Avatar

Хараа 2023-10-31 202.179.21.210

Иргэдээс хурааж авсан мөнгөнийхөө талыг нь буцааж өгөх л асуудал болохоос илүү мөнгө авах асуудал бус шүү дээ. Энд эсэргүүцээд байгаа хүмүүс Оюун-Эрдэнийн захиөлгаар бичээд байна уу. Ер нь МАН эдийн засагийг сэргээж сайжруулсан юмгүй гэдэг үнэн л дээ. АНын хийсэн НӨАТын урамшилын систем, Эдийн засгийн өршөөлийн хуулиар Монголын далд эдийн засагийн ил болгож 2 дахин тэлсэний үр шимийг зүгээр л хулгайлж байгаа шүү. Аливаа зүйлийг санаачилсан хүмүүс нь л зөв хийдэг гэж үнэн юм даа.

Avatar

Зочин 2023-10-31 66.181.187.161

Өршөөлийн хууль гэж АН нэртүүдийн улаан луйврын нэг байсан. НӨАТ олон улсын хэмжээнд аль хэдийнээ нэвтэрсэн. МАН дотор ярилцаад эхэлмэгц өлгөж аваад хууль санаатай юм гаргажээ

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.160.7

Сайн занданшатар болох гэж онгироод МУУ модон шатар болох нь дээ , Зандка маань … ум мани бади ми хууум

Avatar

Уншигч 2023-10-31 66.181.185.81

Г.Занданшатарын боловсрол улс төрчдөөс хамгийн өндөр нь л дөө, 5 хувь болгохоор эдийн засагт ямар ч дарамт үүсэхгүй, татварын буцаалтыг нэмэгдүүлэхэд эх үүсвэр нь дагаад бий болно, бүгд л ойлгож байгаа, мөнгөний эргэлт нэмэгдэнэ.

Avatar

Нэргүй 2023-10-31 202.21.126.30

татвар төлөгчдийн бааз суурь тэгтлээ их нэмэгдэхгүй ээ. Занданшатар популист. Сонгууль дөхөхөөр попорч байгаа нь энэ

Avatar

Иргэн 2023-10-31 139.5.216.145

Ноогдол ашиг өгөхгүй, тэгсэн мөртлөө бидний төлсөн 10 хувийн нөат татвараас 5 хувийг нь буцаагаад өгчихөд яадаг байнаа.НӨАТ-ыг 20 хувь болгоод 15 хувийг нь буцаан олговол тэр далд эдийн засаг чинь алга болно шүү.

Avatar

Нэргүй 2023-10-31 202.21.126.30

мал юм даа чи

Avatar

Нэргүй 2023-10-31 202.9.40.191

МАН доторх АН-ын эрхийг хамгаалагч Лхагважавыг намаасаа яагаад хөөхгүй байна вэ.

Avatar

Нэргүй 2023-10-31 202.9.40.191

5 хувь болгоод рувь хүнд бараг ашиггүй. УИХ-ын дарга улс орныхоо эдийн засгийг бодохгүй бусдад таалагдах гэж байна. 5 хувь хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-10-31 202.21.126.30

Хамгийн зөв зам бол НӨАТ-н хувь хэмжээг 10% биш 5% болгож багасгаад, бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа, ажил үйлчилгээ үзүүлж байгаа бүх компани, аж ахуйн нэгж, хувь хүн НӨАТ төлөгч болгох хэрэгтэй.

Avatar

зочин 2023-10-31 202.9.40.118

хууль гаргаад хэнд хэрэгтэй юм бэ? 5 хувь болгоод хэрэггүй. Хэрвээ ард түмэнд хэрэгтэй байсан юм бол хуултай хуульгүй 5 хувь болгоод л өгөх хэрэгтэй. Сонгууль дөхөхөөр юмхийдэг сайн хүн болж харагдах гэж ийм хууль санаачилж байгаа юм. Өөр ирээдүйг харсан хөгжил дэвшил, ард түмний ажил амьдрал сайжрахаар хууль санаачлаачээ

Avatar

Нэргүй 2023-10-31 202.9.46.217

Мөнгөтэй бизнестэй хүмүүст нөат ын буцаалтыг 5% болгох ашигтай. Жирийн хэрэглэгч бол шүлс шиг бага юм нэмлээ ч яалаа байлаа ч яалаа. Бөөний наймаачид машины , байрны ченжүүд гэх мэт огт ордоггүй мөртөө том ашиг олдог панзчидаа хамруулал даа. Нэмлээ гээд компани түүний эздүүд л том ашиг хүртэнэ шүү. Нэмэх мөнгөөрөө боловсрол эрүүл мэнд нийгмийн салбартаа зөв зарцуулбал буцааж өгсөнөөс ялгаа юу байна.

Avatar

Нэргүй 2023-10-31 124.158.65.145

НӨАТ -ын бүртгэлийг улам л төвөгтэй болгоод байх юм. Ямар хэрэг байнаа? Бүртгүүлэхэд амар хялбар баймаар юм.

Avatar

Данхаа 2023-10-31 66.181.161.198

Данхаа, чи эхлээд үэлээ МАН ниймлэл дарга болгох ууу, Аюурсайханыг шоронд хийхээр бусад нь дуграхгүй гээд Бактера нян албан тушаал хэсүүлэ байг уу, та 2 үэлүүд үүд,

1 МАН дарга
1 нь Нийслэл МАН дарга

МАНАн биш одоо хаматанауудын нам болох уу,

дүрэмээрээ наад амарбаясгалан засаг, нам 2 алв 1 нд байлгаа, дураараа дургаж өгөх юм аа хөлдүү данх

Avatar

Нэргүй 2023-10-31 124.158.65.145

Б.Лхагважавын хэлж байгаа нь л үнэн гэж боддог. Гэхдээ хвйвэл цогцоор нь системтэй хийх байхаа. Б.Лхагважавын боловсрол туршлагаад МАН — ын томчуулын хэн нь ч хүрэхгүй.

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.188.22

NAAD MERDREL MUUTAI ONGON ZANDANSHATAR ..DA CHIN 68 % IIN GENETIIN ASHIGIIN TATVAR GEDEG POP HUULI GARGAJ 3 DAHI HORSHIIN HORONGO ORUULAGCH NARIIG HOOJ YAVUULSAN. OROSTOI PARLAIEMNTIIN GEREE HIISEN. USA D STANFORD D ZOCHIN STUDENT GEED BALAIRAAD AMSHIND MORGUULEED BUTSAJ IRSEN. ODOO BAS MONGOLIIN HOGJILD CHODOR TUSHAA YUM HIIGEED SOLIOROOD YAVAH YUM. CHAMAIG ODOO HEN CH SONGOHGUI. MONGOLIIN TOROOS z**l

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.216.190

САХАЛТТАИ л***р ОГЦОР

Avatar

Нэргүй 2023-10-31 122.201.25.251

Ч.Хүрэлбаатар gej ene hun orood irheer l buh zuil buruugaar yvaad ehelj bgaagiin shinj NUAT uu 5 huvi bolgoson deeree l gesen ug

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.216.153

иргэн Занданшатар санаачилсан шүү дээ..иргэн хүн нийтийн тээврээр бас зорчиж болно

Avatar

Нэргүй 2023-10-31 202.126.90.54

данхад шахагдаж байдаг таарсан ч амьтад бол …

Avatar

Нэргүй 2023-10-31 185.220.101.30

Бүртгүүлээгүй баримтын буцаан олголтын хувь хаашаа ордог юм бол?1 хэсэг нөхдүүд бүртгэгдсэн болгоод өөрсдөө туух үндэслэл байж болох уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж