Хүүхэдтэй хэрцгий харьцсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хүүхэдтэй хэрцгий харьцсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хүүхэдтэй хэрцгий харьцсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ой гарантай хүүхдийг цэцэрлэгийн багш нь зодсон талаар камерын бичлэг  есдүгээр сард /2023.09.08/ цахим хуудаст нийтлэгдсэн. Энэ хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүх байгууллага руу шилжүүлжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн прокурорын газраас “Нэг нас 2 сартай хүүхэдтэй хэрцгий харьцсан” цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Аймагт үйл ажиллагаа явуулдаг "Бамбаруушхан” цэцэрлэгчийн эрхлэгч Х.М нь тус цэцэрлэгт явж байсан бага насны хүүхдийг “бусад хүүхдийг хазлаа” гэх шалтгаанаар чимхэх, цохих, өрөөнд цоожлох зэргээр удаа дараа хэрцгий харьцсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хуулийн заалт

16.7 дугаар зүйл.Хүүхэдтэй хэрцгий харьцах

2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-31 213.87.139.214

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – — https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.176.252

Ерөөс биеэ хамгаалах чадваргүй нялх амьтныг зодно гэдэг бол хүн биш, араатан шинж!! Маш хатуу шийтгэж, нийтэд ил мэдээлэх хэрэгтэй!! Гэмт хэрэгтний нэрийг Х.М. гэх мэтээр нууж хаацайлдагаа болих хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2023-10-31 103.212.116.227

дунд сургуульд ч гэсэн багш нар хүүхэд цохиж аваад байх юмаа. БЗД-ийн багш нар анхаар!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж