Хятадын эдийн засгийн царь эрх мэдлээ өргөжүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.10.31-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засгийн царь эрх мэдлээ өргөжүүлэв

Хятадын эдийн засгийн царь эрх мэдлээ өргөжүүлэв

Хятадын эдийн засгийн царь гэгддэг Хэ Лифэнгийг эрх баригч Коммунист намын эдийн засгийн гол байгууллагын даргаар томиллоо. Мөн түүнийг Ши Жиньпиний тэргүүлдэг намын байгууллага болох Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төв хорооны Тамгын газрын даргын албан тушаалд давхар очсон байна.

Ийнхүү тэрбээр тэтгэвэртээ гарсан өмнөх дарга Лю Хэгийн эрх мэдлийг бүрэн залгамжлав. Лю Хэ тэтгэвэртээ гарснаа зарласны дараа өнгөрсөн гуравдугаар сард болсон намын их хурлаар Улсын төлөвлөлтийн газрыг тэргүүлж байсан Хэ Лифэнгийг Хятадын дөрвөн дэд сайдын нэг болгосон юм.

Гэхдээ тэрбээр Харвардын төгсөгч Лю Хэг бодвол англи хэлээр ярьдаггүй. Лю Хэ нь харилцан ойлголцоход хялбар хүн гэдгээрээ АНУ-ын албаныхны дунд алдартай байжээ.

Хэдийгээр Ши Жиньпиний итгэлт хүн гэж тооцогддог ч түүний шинэ албан тушаал нь зарим шинжээчдийг гайхшруулжээ. Шинжээчдийн зүгээс эдийн засгийн асуудалд Шанхайн намын нарийн бичгийн дарга асан Ерөнхий сайд Ли Цяныг илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байсан аж.

 Хэ Лифэнг эдийн засгийн хороог тэрүүлэх болсноор АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен, Европын холбооны Худалдааны комиссар Валдис Домбровскис нартай уулзаж, өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпинийг Хятадын төв банкинд хийх анхны айлчлалд дагалдсан юм.

Үүний зэрэгцээ ажиглагчид Хэ Лифэнг намын эдийн засгийн асуудлыг хянадаг илүү өндөр албан тушаалд удахгүй очино гэж таамаглаж байна.  Энэ нь 1998 онд Төв банк болон санхүүгийн зохицуулагчдад намын үүргийг бий болгох зорилгоор байгуулагдсан Санхүүгийн ажлын төв хорооны даргын албан тушаал гэж таамаглаж байна. Тус хороог 2003 онд татан буулгасан ч  Ши Жиньпин дахин сэргээсэн юм.  Төрийн удирдагчид, зохицуулагчид болон шилдэг банкирууд таван жилд нэг удаа болдог, хаалттай үндэсний санхүүгийн ажлын бага хуралд цугларах үед тэрбээр Санхүүгийн ажлын төв комиссын даргаар гарч ирж магадгүй.

Дотоодын хөрөнгийн зах зээлийн хямрал, залуучуудын ажилгүйдэл, хувийн хэвшлийн итгэл үнэмшил буурч, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа зэрэг олон асуудалтай тулгарсан ч Хятадын эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд төсөөлж байснаас илүү хурдацтай өссөн байна.

Бодлого боловсруулагчид сүүлийн хэдэн долоо хоногт хэд хэдэн арга хэмжээг танилцуулсан ч өрийн эрсдэл болон юанийн ханш эмзэг байгаагаас болгоомжилж, өсөлтийг дэмжих чадвар нь хязгаарлагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж