ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХААНААС САНХҮҮЖДЭГ ВЭ?

Хуучирсан мэдээ: 2023.10.31-нд нийтлэгдсэн

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХААНААС САНХҮҮЖДЭГ ВЭ?

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХААНААС САНХҮҮЖДЭГ ВЭ?

Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос олгож эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжсэн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 115 мянган өрх орон сууцтай болжээ.

Ипотекийн зээлийн санхүүжилт анх 2013 он эхлэхдээ 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкнууд гаргаж байсан. Энэ харьцаа цар тахлын өмнө 60:40 хүртэл хүрч байсан бол одоо 80:20 харьцаатайгаар эх үүсвэрийг санхүүжүүлж байна.

Тус хөтөлбөр 2017 оноос эхлэн зээлийн эргэн төлөлтөөр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг эко системийг бий болгосон. Өөрөөр хэлбэл сар бүрийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийн санхүүжүүлдэг гэсэн үг. Тухайлбал одоо идэвхтэй байгаа зээлдэгчдийн нэг сарын зээлийн эргэн төлөлт 30 гаруй тэрбум төгрөг болдог. Харин  нэг жилд олгох зээлийн хэмжээ 350 орчим тэрбум төгрөг болохоор байна. Гэвч цар тахлын үед зээлийн эргэн төлөлтийг хоёр жил гаруй хугацаанд зогсоосноор тэр хэмжээгээр зээлийн эргэн төлөлтийн тасалдсан. Мөн энэ хугацаанд иргэдийн зээл хүссэн өргөдөл зогсоогүй, банкнуудад урт дараалал үүсэж, зээл олгохгүй байна гэх гомдол иргэдийн зүгээс их гарах болсон. Үүний хариуд зээлийн хүсэлтийг дэс дараагаар олгож байгаа гэсэн тайлбарыг банкнууд өгч байна.

Зээлийн хүсэлт өгсөн 17.4 мянган иргэд байгааг Монголбанкнаас УИХ-д өргөн барьсан “Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийн тайлангаас харж болно. Эдгээр зээлийг санхүүжүүлэхэд 1.4 их наяд төгрөг шаардлагатай байгааг тус тайланд тусгажээ. Харин зээл олголт ямар хэмжээнд явж байгааг дараах мэдээллээс харж болно.

Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк болон арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээр 2023 оны 10-р сарын байдлаар нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгосон. Үүнээс Улаанбаатар хотод 398.7 тэрбум төгрөгийн зээлийг 3332 өрхөд, орон нутагт 153.7 тэрбум төгрөгийн зээлийг 1934 өрхөд олгоод байна.

Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төслийн талаар мэдээлэл өгөх үеэр ипотекийн 6 хувийн зээлийн дээд хэмжээг орон нутагт 150 сая, нийслэлд 200 сая төгрөг хүргэнэ. Ирэх жилд ипотекийн зээл олголтыг хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч, ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлж байсан юм.

Л.Халиу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж