АНУ-ын Батлан хамгаалах яам Дэлхийн хоёрдугаар дайны үед Японыг бөмбөгдсөнөөс 24 дахин хүчтэй цөмийн бөмбөгтэй болж байгаагаа зарлав. Пентагон B61 цөмийн бөмбөгийн орчин үеийн хувилбар B61-13-ын зөвшөөрөл, санхүүжилтийг Конгрессоос авахаар эрмэлзэж байна.
B61-13 нь дээд тал нь 360 килотонн жинтэй байна. Тэгвэл Дэлхийн хоёрдугаар дайны үед Хирошимад хаясан бөмбөг 15 килотонн жинтэй байсан бол Нагасакид хаясан бөмбөг 25 килотонн байжээ.
АНУ энэ сарын эхээр Невада дахь цөмийн талбайдаа туршилт хийсэн. Үүнтэй холбоотойгоор дэлхий даяар хурцадмал байдал үүсээд буй үед Пентагон дээрх мэдэгдлийг хийлээ. "Энэхүү туршилт нь АНУ-ын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зорилтыг дэмжих шинэ технологийн хөгжүүлэлтийг ахиулах зорилготой. Газар доорх цөмийн тэсэлгээний туршилтыг ахиулах нь дэлхийн цөмийн аюулыг бууруулахад туслах болно" гэж Цөмийн аюулгүй байдлын үндэсний газрын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудал хариуцсан орлогч Кори Хиндерштейн хэлжээ.
ОХУ Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээнээс гарч байгаагаа зарлах төлөвтэй үед АНУ уг туршилтаа хийсэн. 1966 онд байгуулсан уг гэрээг Хятад, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Израиль, Иран, Египет улсууд хэзээ ч соёрхон батлаагүй аж.
Эх сурвалж: FOX NEWS
Холбоотой мэдээ