Б.Жавхлан: Бидний ойрын зорилт НӨАТ-ыг 90 хувьд хүргэх

Б.Жавхлан: Бидний ойрын зорилт НӨАТ-ыг 90 хувьд хүргэх

Б.Жавхлан: Бидний ойрын зорилт НӨАТ-ыг 90 хувьд хүргэх

Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуултад хариулт авлаа.


-Засгийн газраас халамжаас хөдөлмөрт шилжинэ гэх бодлого барьж байгаа ч нийт төсвийн 30 хувь нь халамжид зарцуулагдахаар байна. Халамжаас хөдөлмөр гээд л сүржин уриа юу болов?

-Зорилтот халамжийн хэсгийг огт орхиж болохгүй. Энэ бол нийгмийн хамгийн том бүлэг байх ёстой. Нэмэхгүй байх нь чухал. Хүнсний талон авдаг иргэдийн тоо буурч байна. Бүтэн сумаараа хүнсний талон авахаа больсон сум ч байна. Тэрнээс биш халамжийн төрлийг нэмээд халамжийг инфляцийн бус өөр байдлаар уялдуулж нэмж байгаа зүйл огт байхгүй. Төр эцсийн ажил олгогч огт биш. Төрийн албан хаагч нарын тоо бол төрийн үйлчилгээг ард иргэдээ хүргэдэг тэр хэмжээнд барьж байх ёстой. Эцсийн баялаг бүтээгч, ажил олгогч нарыг дэмжсэн бодлого хамгийн чухал. Ирэх жил түүхэндээ анх удаа хоёр их наядыг хоёр гол салбар руу хийж байна. 1.1 их наядыг эрчим хүч рүү, 790 тэрбум төгрөгийг зам руу оруулж байна. Нөгөө Дорнодын тамын 50, Дундговийг дамжиж явдаг замууд гэхчлэн 10 гол зам, бусад замуудад төсөв тавигдана. Бид 20 жилийн хугацаанд мянганы замыг амжилттай дуусгалаа. Ингээд эдийн засгийн богино эргэлтүүдийн замаа хийж байна. Боомтын экспортын зам Хөдөө орон нутагт алслагдсан аж үйлдвэрийг дэмжих замууд байна. Бид 10 жилийн дараа түүхий нүүрс импортлох боломжгүй болж ирэх байх. Тэр үед бид нүүрсээ тултал боловсруулсан байх хэрэгтэй. Гэнэт нэг өдөр хил хаагдчихдаг. Гэтэл аж үйлдвэр нь хөгжөөгүй байж болохгүй. Тиймээс одооноос аж үйлдвэржсэн бодлогоо дэмжих хэрэгтэй.

-Ирэх онд бид 60 сая тонн нүүрс импортолж чадах уу?

-Бид нар ноднин яг энэ асуудалд санаа зовдог байсан. 60 битгий хэл 36 сая тонн нүүрс гаргаж чадах уу гэж байлаа. Гэтэл бид жилийн эцсээр 60 сая тонныг гаргахаар байна. Ирэх жил үүнээс ухралт хийж болохгүй. Бид энэ жил 60 саяыг гаргана гэдэг тэр хэмжээний хилийн нэвтрүүлэх чанар болон тээвэр логистикийн боломж гарч ирсэн байна. Тэгвэл яагаад ухралт хийх ёстой гэж. Бид боловсруулалтын шатан дээр анхаарч, дэмжлэг өгөх хэрэгтэй.

-Ирэх оны төсвийн төсөлд хүүхдийн үдийн хоолны төсвийг нэмэх үү. БШУ-ны сайд хүүхдийн хоолны мөнгийг хүүхдийн мөнгөнөөс авах саналыг ярьж байсан. Энэ асуудал хэрэгжих боломжтой юу?

-Монгол Улсын төсөв бол бусад салбарын хуулиудтай уялдах ёстой. Жишээ нь, Нийгмийн даатгал байна. Нийгмийн даатгалын багц хууль батлагдаад тэрний дагуу шууд төсөв дээр тавигдаад нэлээд хэдэн зүйл орж ирсэн. Боловсролын багц хууль батлагдаад гарч буй өөрчлөлтийг ярьж байна. Тэрэн дээр хүүхдийн тоог дагасан зардлуудад шинэ зохицуулалт орж ирсэн. Улсын төсвөөс санхүүждэг сургууль, хувийн сургууль гэсэн. Гэхдээ ирэх жил төсвийг бүрэн тавих боломжтой. Бодлогоо тодорхой болгох нь чухал. Нэгэнт сонголт хийгээд хувийн сургууль гэж лицензээ аваад төлбөр мөнгөтэй нь хоолны мөнгөө шингээдэг гэх мэтээр эцэг, эхчүүдэд ачаалал өгөөд явж болно шүү дээ. Гэтэл заавал яагаад татвар төлөгчдөд ачаалал очих ёстой гэж.

ХЭРВЭЭ БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУЛГАВАЛ ИНФЛЯЦИ БУЦААД ӨСНӨ

-Ирэх оны төсвийг сонгуульд зориулсан төсөв гэж эдийн засагчид шүүмжилж байна. Төрийн албан хаагчдын цалинг яагаад ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нд нэмэхээр болж байгаа юм бэ. Эргээд инфялицийг өдөөж бодитой нэмэгдэл болж чадахгүй юм биш үү?

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмж болох байсан. Инфляцитай уялдуулахгүй бол болохгүй. Ядаж зургаан сарын хугацаанд инфляцийн нөлөөллийг гаргах хэрэгтэй. Болж өгвөл дөрөвдүгээр сарын 1-нээс хойшоо байх хэрэгтэй. Хойшоо байвал Монголбанкинд сайн. Гэтэл энэ цалинг тэсэн ядан хүлээж байгаа нэг хэсэг байна. Хойшлуулбал шууд сонгуультай холбоно. Ямар ч үр дүнгүй болж эхэлнэ. Сонгуульд зориулсан нэмэгдэл байна гэж ойлгоно. Хамгийн ойлгомжтой цаг нь ирэх оны дөрөвдүгээр сарын 1 гэж харсан. Цалингаа нэмээд байвал бодлогын хүү зөөлрөх орон зай байхгүй. Зөөлрөхгүй хатуу яваад эдийн засгаа бариад байна гэдэг. Ер нь мөнгөний бодлого, төсвийн бодлогыг уялдуулна гэдэг яг еэвэнгийн тал шиг. Нэг нь болохоор нөгөө болдоггүй ийм л зүйл байгаа юм. Хэрвээ бодлогын хүүгээ буулгавал инфляци буцаад өснө. Бид цалингаа нэмсэн үр дүн гарахгүй. Гэтэл бид энийг бодоод мөнгөний бодлогоо зөөлрүүлье гээд төсвийн бодлогоо баръя гэтэл олон нийт цалин нэмэгдүүлэх хугацааг хүлээхгүй. Тиймээс хамгийн эхний боломжоор бид цалингаа нэмсэн. Ард түмэн төсөв нэмэгдээд байна, гэтэл орлого яагаад нэмэгдэхгүй байна вэ гээд жагсвал дийлэхгүй. Төсөв тэлэхийн хэрээр мөнгөний бодлого чанга байх хэрэгтэй. Төсвийн тэлэлтийг мөнгөний бодлогоор чангалах гээд байгаа зүйлгүй.

-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Танай Засгийн газар бодлогоо хамгаалж чадах уу?

-Жил болгон татварын орлого нэмэгдээд байна гэдэг нь бүртгэлтэй татвар төлөгч аж ахуй иргэд улам нэмэгдэж байна гэсэн үг. НӨАТ дээр нэг жишээ хэлье. 2015 онд НӨАТ-ын төсөвт төвлөрүүлдэг байсан орлого нь 1.5 их наяд хүрдэггүй байсан. Одоо 6.3 их наяд буюу тав дахин өссөн. Бидний ойрын зорилго 2030 онд 90 хувьд хүргэе гэж байгаа юм. НӨАТ-аас хоёр саяас дээш авдаг иргэд байдаг. Хамгийн ихдээ өндөртөө жилдээ 23 саяын буцаан олголт авсан иргэн байдаг. НӨАТ-аар дамжуулж далд эдийн засаг руу орох гэсэн эрсдэлтэй хэсгийг бага ч гэсэн хумиж байгаа нь жил ирэх тусам хүрээгээ тэлнэ. Тэр хэмжээгээр далд эдийн засгийн хэмжээ буурч байна. Хэрвээ төсөв дээр зарлагын орон зай байгаад иргэд рүү компенсаци хийх гэж байгаа бол НӨАТ-аар дамжуулж компенсаци хийж болохгүй. Тэгж байхаар найдвартай болгосон төсвийн орлогоо барьдгаараа бариад зарлага талдаа зөв сувгаар гаргах хэрэгтэй. НӨАТ-аар дамжуулж компенсаци хийх нь буруу. Ер нь татварын орлогоор оролдсон улс амжилт олсон түүх байхгүй. Манай эдийн засаг маш хэврэг байгаа. Бид уул уурхайгаас хамааралтай. Нэг өдөр, дайн цар тахал гараад түүхий эдийн үнэ унахад бид яах вэ? Бодох асуудал. Ц.Элбэгдорж гуай жиргэсэн байна лээ. Энэ удаад НӨАТ-аар оролдохоо больё. НДШ-т анхаар, төсвөө алдагдалгүй баталдаг больё гэсэн байна лээ. Бидний зорилго бол тэр. Аж ахуй нэгж талаас нь харвал хамгийн өндөр дарамт НӨАТ биш. НДШ байхгүй юу. Аж ахуй нэгжид очиж байгаа хамгийн том дарамт бол Нигймийн даатгалын шимтгэл. НДШ-ийн сүүлийн 30 жилийн бодлогын алдааг өнөөг хүртэл засч чаддаггүй ялангуяа сонгууль болгоноор амласан эдийн засгийн хүндрэл улам цасан нуранги шиг орооцолдоод гарч чадахгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-31 124.158.69.122

Олон түмэн сайд Хүрэлбаатар Жавхлан хоёр Монголын эдийн засгийг удирдаж байгаад итгэдэг. Хэлтэй устай, мэдлэг боловсролтой залуус.

Avatar

Зочин 2023-10-31 85.110.54.244

Эхний 10 жил ч яахав, Харин суулийн 20 жил ингэж яриад байх юм. Хийсэн нь мэдэгдэх юу ч алга. Нэг сонгуулиар комикс хуртэл гаргачихсан. Одоо тэр нь манай зегнелт зохиол болсон доо. Онолыг нь бараг захын эмээ мэдэх болчихсон. Ийм л улс терчид бидэнд ном айлтгаж байна даа….

Avatar

зочин 2023-10-31 103.140.10.214

Иймэрхүүү эдийн засагч юм биз дээ.

Avatar

888 2023-10-31 66.181.184.24

НӨАТатвар бол хяналтын татвар буюу далд эдийн засгийг багасгах зорилтой механизм болохоос төсөвд мөнгө бүрдүүлдэг орлогын эх үүсвэр биш гэдгийн манай Сангийн сайд мэддэггүй нь харамсалтай. Татвар төлөгчийн цар хүрээг 5 дахин нэмэгдүүлж орлогоо нэмсэн бол татварын хувь хэмжээг багасгах эсэх нь улсын төсөв, орлоготой хольж хутгамааргүй байна. САЙД аа

Avatar

Эрдэнэ 2023-10-31 43.242.243.112

🤑🤑🤑🤑🤑🤑

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.191.201

2 сая хүртэлх төгрөгийн буцаан авалт авдаг 2000 гаруй хүн чинь далд эдийн засагт багтах татвараас зайлсхийдэг худалдаа үйлчилгээ эрхлэгчид байгаа шүү, тэднийг шалгаж далд эдийн засгаа ил болгох ажил хиймээр байна.

Avatar

Нэргүй 2023-10-31 213.87.139.214

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – — https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-31 202.126.89.218

Бичиж байгаа нь ч ,ярьж байгаа нь ч, чухам юун тухай яриад байгаа нь ойлгомжгүй. 90 хувьд хүргэнэ гэнэ үү?Юуг тэр вэ?

Avatar

Монгол хүү 2023-10-31 103.10.21.9

НӨАТ гэж зүйл Монголд хэрэггүй юм шүү. үнийн өсөлт бие болон .

Avatar

зочин 2023-10-31 192.82.64.167

НӨАТ- аа аажмаар жамаараа өсөх ёстой, далдаа ил болгоход ЗБ хийх хэрэгтэй, ийм үед бодлогын хүү буувал нөгөө инфляци нь махнаас бусад дээр гозойчихож мэднэ

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.190.41

монгол улсын ядуус маш тэнэг

Avatar

Нэргүй 2023-10-31 2.40.37.135

Hamgiin gol n dald ediin zasgaa olj tatvaraa avah yostoi sh dee. Ternees tsalingaa bankaar avaad tatvaraa tuluud yavj bga humuust hamaagui sh dee, tertee tergui intel n tatvaraar darj baigaa hetreed l bga gehees dutaad bga yum ogt bhgui. Narantuul, Tedy, Da khuree gd mash ih mungu ergelddeg tegsen murtluu orlogo n ogt todorhoi bish mash olon humuus bga, ted nariigaa hyanah, tatvar avah tal deer l ajillah heregtei ba daa sangiin saidaa.

Avatar

иргэн 2023-10-31 59.153.84.210

сэтгүүлчийн асуулт мөн таарч дээ 60 сая тн нүүрс импортолж чадах уу гэнээ хахаха, гадагш гаргахыг экспорт гэж ярьдаг юм шдээ, одооны сэтгүүлч нэртэй юу ч мэдэхгүй нөхдүүд олон бна шүү, эдийн засгийн мэдлэгээ сайжруулаах юм даа

Avatar

Зочин 2023-10-31 66.181.188.237

23 саяаас дээш буцааж авахад хэдийг төлж байж авах вэ . Та бүхэн бодоод үздээ.90 хувь хүргэнэ юуг нь 90 вэ

Avatar

иргэн 2023-10-31 59.153.84.210

1 тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт хийж байж 23 сая төгрөг буцаан авна гэсэн үг

Avatar

Зочин 2023-10-31 66.181.187.161

Хүрэлбаатар, Жавхлан хоёр Монголд цөөхөн байгаа том эдийн засагч мөн. Тэхээр хулгайчууд тэдний эсрэг байх нь аргагүй.

Avatar

Нэргүй 2023-10-31 203.17.23.197

Монголд дайн, цар тахал гарна гэж ёрлоод байгаа юм уу. Элбэгдоржийн бууны нохой

Avatar

Зочин 2023-10-31 103.57.94.141

Төр чинь харин ажил олгогч болцийн биш үү.

Avatar

Нэргүй 2023-10-31 103.212.118.9

Жавхлан сайд Чингэс хаан банкны хувьцаа эзэмшигч байсан НДС – ын мөнгийгэнэ банкнаас хэзээ эргэн төлүүлэх вэ

Avatar

Нэргүй 2023-10-31 103.212.118.9

Шинэ байр машин худалдан авсан иргэн буцаалт өндөр л бн , байнга өндөр буцаалттай байдаг юм шиг л ярих юм. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийг Хүрэлбаатар сайдын АМНАТ амийг нь тасалчаад байдаг энэ хуулиа засч залруулаачээ

Avatar

Нэргүй 2023-10-31 103.145.234.100

Хүрэлбаартар, Жавхлан 2 бол жинхэнэ гадны тавиул, Монголын дайсан шүү. Хийж буй үйлдэл нь дандаа Монголчуудын эсрэг.

Avatar

Монголд төр бий юу? Хэн түүнийг хэрхэн залуурдаж байна? 2023-10-31 202.21.104.2

Төрийг удирдахад амьдралын хар ухаан, туршлага, бас чинхүү ард түмэн, эх орноо гэсэн сэтгэл хэрэгтэй. Бодлогын хүү, инфляц, төсөв/ мөнгө зоосны 2 тал ч гэх шиг лаг лаг юм ярих хэрэггүй! Энэ бол энгийн л амьдралын шийдэл. Гол нь ард түмэн ямарч боломжгүй, төрийн дэмжлэггүй нөхцөлд ажиллаж, орлогынхоо 50%-ийг ТӨР хэмээгч хувалзад шимүүлж байна. Төр уг нь татвараар авсан мөнгөөр цэцэрлэг, сургууль, эмнэлэг, дэд бүтэц барьж ард түмэндээ үйлчлэх атал хулгайчид халаасаа түнтийлгэж ард түмэн үгүйрч бн

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.161.211

Нийгмийн даатгал шууд дээрэм. Гэхдээ 90 хувьд хүргэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ хүнийг ярьж байгаа зүйлээ өөрөө ойлгож байгаа гэж найдъя. Нөгөөтэйгүүр эрх баригчид ирэх оны төсвийн зардлыг бууруулъя аа. Арай хэтэрхий байна. Төсвийн зардлыг 27 трилион биш 22 трилионоор баталъя! Хэрэв тэгэхгүй бол дараа жилийн өдийд бослого үймээн гарна шүү. Ийм өндөр эрсдэл байна. Хэрэв иргэд босвол хамгийн түрүүнд төсөв батлагчдыг шонд дүүжилнэ. Би итгэлтэй байна. Жишээлбэл чамайг, Жавхлаан! Болгоомжтой ба

Avatar

Нэргүй 2023-10-31 202.9.46.170

Бизнес хийх, ер нь ажил хийх утгагүй болчлол, инфляц чинь талийгаад одлоо. Энэ бүхэн бол Данхын ЗГ, ялангуяа энэ сангийн саадын ажлын үр дүн мөн

Avatar

Нэргүй 2023-10-31 202.126.88.159

Тэгээд алдагдалгүй төсөв батлаач! Хэрэгтэй хэрэггүй зардлаа хасаач! Ирэх жилийн сонгуульд зориулсан төсөв гэж яриад бна, тэр үнэн бол ард иргэдээсээ НӨТ гэж авсан 10% мөнгөнийхөө 5% талыг нь буцааж өг!

Avatar

Зочин 2023-10-31 66.181.190.56

Элбэгээ энэ сайд 2 худлаа яриад байх юм. Аж ахуйн нэгжүүдэд хамгийн их дарамт учруулж байгаа татвар бол НӨАТ-ийн 10%-ш дээ. НӨАТ-ийг орлого болгоноос авч байгаа. Дараа нь НДШ-ийн 26%, дараа нь ХХОАТ 10% нийлээд бараг 50%-йн татварыг бид төлж байгаа. Татварын дарамт их байна. Эхлээд НӨАТ дараа нь НДШ-ийг хувийг нь бууруулах шаардлагатай байна.

Avatar

Нэргүй 2023-10-31 202.21.104.178

НӨАТ-ыг 90 хувьд хүргэх гэж юу гэсэн үг вэ? Татварын орлогын 90%-ийг НӨАТ-аар бүрдүүлдэг болъё гэж байгаа юм уу? Энэ хүн чинь галзуу солиотой юм бишүү?

Avatar

з 2023-10-31 202.126.89.14

НӨАТ авч чадахгүй бол ерөөсөө НӨАТ гэж байлгах хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-10-31 202.21.113.82

Компенсаци гэж бичнэ /оросоор/- Compensation in english, нөхөн олговор гэсэн үг

Avatar

Bobby 2023-10-31 66.181.180.235

НДШ-ээ л бууруулмаар бн даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж