Багийн эзэд уучлалт хүсч, эргэн дээд лигтээ тоглоход бэлэн гэв

Багийн эзэд уучлалт хүсч, эргэн дээд лигтээ тоглоход бэлэн гэв

Багийн эзэд уучлалт хүсч, эргэн дээд лигтээ тоглоход бэлэн гэв

Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал энэ Баасан гаригт эхэлнэ. Харамсалтай нь өнгөрсөн улирлын аварга тэргүүтэй нийт зургаан баг оролцох боломжгүй болсон билээ. Тэгвэл тус багийн эздийн зүгээс сагсан бөмбөгийн холбоотой үүссэн үл ойлголцлыг арилгаж, эргэн дээд лигтээ тоглоxод бэлэн байна гэдгээ өчигдөр/2023.10.30/ мэдэгдэв.

Багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбооны гаргасан мэдэгдлийн төгсгөлд "Бидний 2023.10.23-ны өдрийн 23/03 тоот шаардлага нь цаг xугацааны xувьд шаxуу, өмнө нь МСБXолбооноос заасан xугацаанд санал xурааxад xариу өгөөгүй гэx зэрэг алдаа дутагдал байсанд бид уучлалт xүсч байна. Мөн бидний шаардлагын xариуд МСБXолбоо нь журамдаа өөрчлөлт оруулж, тамирчдын эрx ашгийг xөндөxгүй байx, цаашлаад дээд лигийн орлогоос тамирчдыг урамшуулах зэрэг бодитой шийдвэрт xүрсэнд таларxаж байна" гэжээ.

Харин сагсан бөмбөгийн холбооны зүгээс өнгөрсөн Баасан гаригт "МСБХ нь хувь хүн, бүлэглэлийн богино хугацааны эрх ашигт хөтлөгдөж, хамтарч тогтоосон зарчим, тохирсон гэрээ хэлцлийг үл ойшоох үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Урт хугацааны хөгжлийн бодлого, нийтийн эрх ашигт нийцүүлэн оролцогч бүх талын эрх ашгийг хангасан дүрэм журам, тохирсон гэрээ хэлцлийн хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа явуулах институт хэлбэрээр хөгжих ёстой гэдэг итгэл үнэмшил, зарчим дээр бат зогсохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн.

Ямартай дээд лиг эхлэхэд тун цөөн хоног үлдлээ. Монголын сагсан бөмбөгийг шимтэн үздэг, сонирхдог бүхий л хөгжөөн дэмжигчид нь талуудыг учир зүйгээ ололцон нэгдсэн дээд лигээ зохион байгуулахыг туйлын их хүсэж байгаа билээ. Өмнөх хагарал Монголын сагсан бөмбөгийн хөгжил, тамирчдын боломжийг арван жилээр хулгайлсан гэдгийг тэд мартахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-31 103.254.123.97

Монголын сагс гэж юу байдгийн. Тараад бутраад зайлж үз.

Avatar

Судлаач 2023-10-31 66.181.161.148

МОНГОЛД ГУДАМЖНЫ САГС БУЮУ 3×3 ХӨГЖИНӨ СТАНДАРТ 5×5 ОГТ ХӨГЖИХГҮЙЭЭ ЗӨВХӨН ДОТООДДОО Л ХЯМДХАН ХЭН Ч ТАНИХГҮЙ ХЭДЭН ХАЛТАР ЛЁГИОНЁРУУДТАЙГАА Л ХИИ ХӨӨРЦӨГЛӨӨД Л ЛИГ МИГ ГЭЭД СУУЦГАА

Avatar

Нэргүй 2023-10-31 213.87.139.214

> Халуун охид таныг хүлээж байна – – – — https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.161.61

Угаасаа устаж мөхөж байгаа спортоор яах гээд байгаан бэ 10 жилийн дараа сагс хэн ч үзэхгүй NBA дампуурч эхэлнэ

Avatar

Содномцэрэн 2023-10-31 66.181.178.252

багийн эзэд арай л уужим хандаад яваад байна.
Бэтчин Батцэнгэл болон Тулгын хүүхдүүдээс энэ холбоог салгаж авах зайлшгүй хэрэгтэй юм байна.

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.183.49

Монголд спортын төрлүүдээс Сагсанбөмбөгийн холбоо л мэрэгжлийн түвшинд хүрэх гээд элдэв бэрхшээлийг туулан түүчээлж яваа нь энэ дээ ! Хэн хэн нь хүлээцтэй хандаад, зөв гарцаа олоод, зөөлөн зөөлнөөр урагшлах хэрэгтэй ! Амжилт хүсье, та нараас !

Avatar

Иргэн 2023-10-31 202.126.88.72

сагс тоглохоо больсон нь дээр ээ. хаа сайгүй хагарал бутрал.

Avatar

Shaaampartamir 2023-10-31 202.126.90.126

munguntamir genuu yamar s*****g boojgoi be ain. uuchlal husch chihshig. shaaaaj ogohiima

Avatar

Нэргүй 2023-10-31 202.126.89.209

Багийн эзэд нь хохирдогоогоороо хохироод явъя гээд ухралт хийжээ.Одоогоор энэ улсад фейсбүүкийн баатар Тулга гэх мэтийн сонин гаруудыг дийлэхгүй.Үхэр сүрэг нь наян жилдээ хийрхэж мөөрөлдөнө.

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.218.184

Багиин эздиин санал маш зөв санал,1т тамирчид, 2т багиин эзэд буюу хөрөнгө оруулагчид, энэ 2 маань баихад,МСХ олбоо,Арена 2бол дуугаи зохион бгуулаад ашигаа хараад явж баихгүи,Дараа жил зөв зохион бгуулалтад орж эрт хэлэлцэд ороорои,

Avatar

Zochin 2023-10-31 66.181.191.140

7 honogt 7 oor medegdel garghima joke

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.161.211

Bagiin ezdiig demjih heregtei hurungu oruulalt medenjment, gadaad legoner geed zardal mash ih garch bgaa. Ene zardlaa nuhuhguigeer udaan yavah utgagui, chadahchgui, sags hugjuulie gj bodvol sanhuugiin zuv hushuureg bh yostoi

Avatar

Баэс 2023-10-31 139.5.216.227

Үхсэн ацны лиг та нартаа л лиг байхдаа!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж