Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал энэ Баасан гаригт эхэлнэ. Харамсалтай нь өнгөрсөн улирлын аварга тэргүүтэй нийт зургаан баг оролцох боломжгүй болсон билээ. Тэгвэл тус багийн эздийн зүгээс сагсан бөмбөгийн холбоотой үүссэн үл ойлголцлыг арилгаж, эргэн дээд лигтээ тоглоxод бэлэн байна гэдгээ өчигдөр/2023.10.30/ мэдэгдэв.
Багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбооны гаргасан мэдэгдлийн төгсгөлд "Бидний 2023.10.23-ны өдрийн 23/03 тоот шаардлага нь цаг xугацааны xувьд шаxуу, өмнө нь МСБXолбооноос заасан xугацаанд санал xурааxад xариу өгөөгүй гэx зэрэг алдаа дутагдал байсанд бид уучлалт xүсч байна. Мөн бидний шаардлагын xариуд МСБXолбоо нь журамдаа өөрчлөлт оруулж, тамирчдын эрx ашгийг xөндөxгүй байx, цаашлаад дээд лигийн орлогоос тамирчдыг урамшуулах зэрэг бодитой шийдвэрт xүрсэнд таларxаж байна" гэжээ.
Харин сагсан бөмбөгийн холбооны зүгээс өнгөрсөн Баасан гаригт "МСБХ нь хувь хүн, бүлэглэлийн богино хугацааны эрх ашигт хөтлөгдөж, хамтарч тогтоосон зарчим, тохирсон гэрээ хэлцлийг үл ойшоох үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Урт хугацааны хөгжлийн бодлого, нийтийн эрх ашигт нийцүүлэн оролцогч бүх талын эрх ашгийг хангасан дүрэм журам, тохирсон гэрээ хэлцлийн хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа явуулах институт хэлбэрээр хөгжих ёстой гэдэг итгэл үнэмшил, зарчим дээр бат зогсохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн.
Ямартай дээд лиг эхлэхэд тун цөөн хоног үлдлээ. Монголын сагсан бөмбөгийг шимтэн үздэг, сонирхдог бүхий л хөгжөөн дэмжигчид нь талуудыг учир зүйгээ ололцон нэгдсэн дээд лигээ зохион байгуулахыг туйлын их хүсэж байгаа билээ. Өмнөх хагарал Монголын сагсан бөмбөгийн хөгжил, тамирчдын боломжийг арван жилээр хулгайлсан гэдгийг тэд мартахгүй.
Холбоотой мэдээ