ББСБ-аар мөнгө хүүлдэг Монголын тэргүүн баячууд

ББСБ-аар мөнгө хүүлдэг Монголын тэргүүн баячууд

Тэргүүн баянаас тэргүүний хүүлэгчид

ББСБ-аар мөнгө хүүлдэг Монголын тэргүүн баячууд

“Таван богд групп” ууц өвчүү чанаж, “М Си Эс” авто засвар руу орж, “Номин” супермаркет үнэ тогтоож, “Шунхлай”-д хутгалдаагүй бизнесийн салбар бараг үлдээгүй. Хамтраад уул уурхайд хүртэл нөлөөгөө тогтоочихсон. Олон нийт өнөөдөр Монголдоо амжилттай яваа бизнесүүдээ ингэж шүүмжилж байгаа нь үнэн. Тус бүрдээ хэдэн охин компанитай гэдэг тоогоо алдсан. Улсаас нэг их тендер авч идсэн гэж дуулддаггүй. Гэвч энэ хэдэн компани Монголын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний зах зээлийг ноёлж байгаа нь бас үнэн. Ноёлж байгаа гэдэг утгаараа гарааны бизнесийг булааж, жижгүүдээ шахаж байгаа нь ёс зүйгүй гэдэг ч үнэн. Үндсэндээ Монголын жижиг зах зээлд орон зай үлдээгээгүй ноёлогчид баялгийн урсгалыг нийгмийн дунд болон доод давхарга руу биш бүр дээшээ татдаг явдал гаарлаа. Тиймдээ ч Монголд дундаж давхарга тэлэхгүй байна. Дээр нь тэд тус бүрдээ банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-тай болж, жилийн 30-40 гаруй хувийн хүүтэй мөнгө зээлж, дийлэнх олонхоо хүүлэх өрсөлдөөнд хүртэл оров.

Ж.ОДЖАРГАЛЫН ББСБ 30 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОДОГ

 

Монгол хамгийн баян хүн гэх алдрыг албан бусаар эзэмшдэг “М Си Эс” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал ББСБ эзэмшдэг. Түүгээрээ мөнгө хүүлдэг гэвэл, хэн ч итгэхгүй. Тэгвэл үнэхээр түүний нэр дээр “Ашид капитал” ББСБ бүртгэлтэй байдаг. Салбартаа багагүй амжилттай яваа түүний ББСБ гар утасны “Симпл” апликейшнаар дамжуулан зээлийн үйлчилгээ эрхэлж байгаа. Зээлдэгчдэд сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй зээл олгодог. Өөрөөр хэлбэл, Монголын хамгийн баян хүн ББСБ-аасаа 100 төгрөг гаргах тутамдаа 30 төгрөгийн ашиг хийж суудаг гэсэн үг. Өдгөө “М Си Эс” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын мэдэлд Монголын арилжааны хамгийн отгон банк “М” бүртгэлтэй байдаг. Тэрбээр банкаа 2021 онд байгуулсан бөгөөд мөн л санхүүгийн цахим үйлчилгээ үзүүлдэг.

Ц.БААТАРСАЙХАНЫ ББСБ  43.2 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОДОГ

Монголын хамгийн том банкны эзэн Ц.Баатарсайхан ББСБ ажиллуулж, иргэдийг хүүлж суудаг гэвэл  мөн л хэн ч итгэхгүй биз. Түүнийг ХААН банкны гол хувьцаа эзэмшигч гэдгийг олон нийт андахгүй. Тиймээс ББСБ-ын зээл зах зээл дээр тоглох хэмжээний жижиг бизнесмэн биш гэж бодож магадгүй. Тэгвэл “Таван богд финанс” ББСБ-ын эцсийн эзэмшигч тэр мөн. Түүний ББСБ-ын зээл авахыг хүсвэл сарын хүү 3-3.6 хувь, жилийн 36-43.2 хувийн хүү төлөх шаардлагатай. “Таван богд групп” гэдэг бүхэл бүтэн вант улсын эзэн Ц.Баатарсайханыг энэ мэт үйл ажиллагаа олон нийтийн сүлжээнд асар их шүүмжлэл дагуулж байгаа. “Таван богд групп” нийт 25 охин компанитай.

П.БАТСАЙХАНЫ ББСБ 42 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОДОГ

П.Батсайханы тэргүүлдэг “Шунхлай групп” Монголын архи, пиво, ундаа, шатахуун, үүрэн телефон гэдэг гол гурван салбарыг тодорхойлдог. Бүр тодруулбал, архи, шар айраг салбартаа ноёлогч  АПУ, Шунхлайн шатахуун түгээх станцууд, үүрэн телефоны “Скайтел” компани түүнийх. Үүнээс гадна “Тэнгис” кино театр, “Интермед” эмнэлэг, “Шунхлай” сүлжээ авто засвар, барилгын “Капитал” групп мөн л түүнийх. Дээр нь ховор металл болон алтны хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг  “Жи эс би майнинг” компанийг байгуулаад амжжээ. Ийм хөрөнгө чинээтэй хүн ББСБ ажиллуулдаг гэвэл Та итгэх үү. Тэгвэл “Шунхлай групп”-ийн ерөнхийлөгч П.Батсайхан “Жи эс би капитал”  ББСБ-ыг эзэмшдэг. Түүний ББСБ зээл олгохдоо сарын 3.5 хувь буюу жилийн 42 хувийн хүү санал болгодог.

Ш.БАЯРСАЙХАНЫ ББСБ 39.6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОДОГ

Олон нийт Ш.Баярсайхан болон түүний гэр бүлийг зөвхөн хүнсний сүлжээний эзэн гэж ойлгодог. Хүнсний жижиглэн худалдааг атгахаас гадна Улсын их дэлгүүрийн гол хувьцаа эзэмшигч гэдгээр нь мэднэ. Тэгвэл түүний бизнес цар хүрээ зөвхөн үүгээр тогтохгүй юм. Үндэсний сүлжээ гэх тодотголтой “Номин холдинг”-ийн ТУЗ-ийн Ш.Баярсайхан өдгөө арилжааны “Ариг” банкнаас “Номин карт” ББСБ-ыг эзэмшиж байна. Түүний ББСБ-ын зээлийн хүү бусдаасаа арай доогуур буюу сарын 2-3.3 хувь, жилийн 24-39.6 хувь байна. Гэхдээ ББСБ-д ихэвчлэн арилжааны банкны шалгуур хангахгүй хүмүүс ханддаг учраас зээлдэгчид ихэвчлэн хамгийн өндөр хүүгээ тулгадаг гэдгийг санах хэрэгтэй. Ш.Баярсайханы “Номин холдинг” дээрхээс гадна шатахуун, авто худалдаа, барилга, тээвэр зэрэг салбарт нийт 29 компаниар үйл ажиллагаа явуулдаг. Нийслэл Улаанбаатар хотоос гадна аймгийн төвүүдэд “Номин” тодотголтой хэдэн их дэлгүүр байдгийг бодоод үз.

Дээрх дөрвөн ББСБ-ын зээлийн хүүг жилээр тооцоход дунджаар 35 хувьтай гарна. Энэ мөнгө хүлээлт биш гэж үү? Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох асуудал УИХ дээр унадаг шалтгаануудын нэг энэ байж мэдэх юм. Үүнд нөлөөлөгчид нэгэн цагт бусдынхаа адилаар баяжихын төлөөх өрсөлдөөнд ялалт байгуулсан хүмүүс. Дэлхийн зах зээл дээр гарч, томоор тоглох мөрөөдөл нь тэднийг ийм амжилтад хөтөлсөн биз. Тэгвэл өнөөдөр байдал тэс өөр болж, тэд жижиг дэвжээн дээрээ тэгнэж хэвтэхийг илүүд үздэг болж. Тэд баялаг бүтээхээс илүү монголчууддаа зээлэн өсгөж суухыг илүүд үздэг болсон гэдгээ ББСБ байгуулах өрсөлдөөнөөрөө илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
121
ТэнэглэлТэнэглэл
25
ХарамсалтайХарамсалтай
16
БурууБуруу
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

93 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. Adity 2023-10-31 129.205.113.173

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

Avatar

Зочин 2023-10-31 202.131.230.162

Арчаагүй п**а-кууд эд нарын бизнесмен гэж юу байдагын хар лалрууд

Avatar

Мөнхөа 2023-10-31 202.9.40.24

ББСБ хүү өндөр байдаг нь энэ бузар баячууд буулгадаггүй өөр бусад өрсөлдөгчдөд боломж өгдөггүй бх, жинхэнэ мөнгө хүүлэгч ард түмнийг ичгүүргүй шулагчид юм бна

Avatar

ИРГЭН 2023-10-31 66.181.185.74

Ярихдаа мөнч гоё ярина шүү, гэвч үйлийг нь сөхөөд харвал аймшигтай,

Avatar

Emma 2023-10-31 202.21.124.131

Piidaaluud.

Avatar

Ган 2023-10-31 66.181.185.133

өсөхийн өлөнтэй манай баячууд иргэдээ тонож шимэгчилж амьдардаг.
гадны том том бизнесменүүд шиг цөлжилтийг бууулах, сансар огторгуйг эзэмших мега төсөл хэрэгжүүлж чаддаггүймаа ббсб байгуулж хятад пүүсийн данжаад шиг өлөн золбин зан гаргахгүйгээр жинхэнэ бизнес хийх чадамжгүй өчүүхэн умгар гарууд.

Avatar

иргэн 2023-10-31 66.181.186.172

Улсаа ядууруулж байгааг баян гэхгүй????!!!!! Улсаа хөгжүүлсэн сэтгэл сайтай хүнийг Баян гэнэ !!!!! Та нар хулгайч луйварчин хувилдаанийг баян биш — зөвхөн амиа бодсон асуудал шүү!!!!! Гадна баян ч хэзээд тэр баян чинь Эзэний өмнө шүүгдэнэ!!!!!!!! яагаад : хүн нүцгэн ирээд – Нүцгэн буцдаг шүү??????!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.188.125

Монголын хулгайч нар бол бизнесменүүд биш улс орон цөмж тоногсод 1ч үнэт баялаг бүтээж үйлдвэрлэж чадахгүй

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.161.31

новшнуудад ийм бодлогын хүүтэй, ийм инфляцтай улсад ийм л хүү төлнө. заяа чинь тэндээ

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.218.140

БУЛАЙНУУД ЁС ЗҮЙ ТҮЙ Ч АЛГАДӨӨ ӨСӨХИЙН ӨЛӨН СДАГУУД ЯАЖ ҮХНЭЭ ӨРӨВДЧЛӨӨ

Avatar

Зочин 2023-10-31 202.9.40.201

Шуналын туламнууд.

Avatar

Ухнаа 2023-10-31 178.115.77.240

Зээл авахаа л больчих үхэр тугалнууд аа.Тэгвэл аандаа хүү буурна.Чадахгүй л дээ арчаагүй гуйлгачингууд .Яаг ингэж алингаа алдаж явахдаа таарцан хүн хогнууд.!!

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.180.251

Ямар ч бизнесийн ёс зүй байхгүй муу новшнууд

Avatar

АПУ 2023-10-31 203.91.115.38

АПУ гийн Батчимэг монголчууд өрнөөс өрны хооронд амьдарч байна гээд байсан ах нь чимээгүй ард иргэдээ мөлжиж амьдарч байгаа юм байна …. нээх худ гарууд байна шүү АПУ гийнхэн бүтэхгүй ээ

Avatar

Нэргүй 2023-10-31 202.55.188.109

1990 оноос өмнө бол АПУ . .Шаазан баарны үйлдвэр . Улсын их дэлгүүр . гээд бүгд л улсын хөрөнгө байсан ш дээ.Эд нар хувьцаа гэдэг зүйл гаргаж ирээд ард түмний толгойг эргүүлж байгаа хямд үнээр худалдаж авангуут эргүүлээд улсын хөрөнгийн худалдаж аваад баяжсан нөхөд биш үү. 1990 онд нэг л өдөр лангуунууд хоосорч үйлдвэрүүдийг татан буулгасан. Хамгийн том гарз байлаа.

Avatar

Нэргүй 2023-10-31 202.55.188.109

Энэ хүмүүс баян биш .Харин ард түмэн бид баяжуулж байгаа юм байна. Баян биш шуналтай хүмүүс юм байна. Энэ хүмүүс Жоохон завшааныг ашиглаж 1990 онд улсын хөрөнгийн хувьцаа гаргаж ард түмэнд луйвардаж хямд үнэнээр хувьцаа аваад маск зүүж улсын хөрөнгийн үнэгүй авсан нөхөд юм биш үү.

Avatar

Arhichin 2023-10-31 59.153.112.11

APU arai heternee busdiig ni medehgvi yum

Avatar

Нэргүй 2023-10-31 213.87.139.214

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – — https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-31 49.196.74.100

Хувийн хэвшлийн асуудлуудын нэгийг хөнджээ. Бусаддаа боломж олгохгүй монополдохоор яаж жижигүүд нь босож ирэх вэ дээ. Бага хэмжээний тусгаар вант улс болсон ыдаг нь үнэн. Төрөөс завчаанаас ялгагдахгүй.

Avatar

Зочин 2023-10-31 202.126.89.29

Санхүүгийн зах зээлийн зохицуулалтыг эрс сайжруулах хэрэгтэй. Мөнгө хүүлэх замаар улсын хөгжлийг удаашируулж, гацааж болохгүй

Avatar

Шүүмжлэгч 2023-10-31 59.153.112.56

эд нар бол баялаг бүтээгчид биш баялагииг бүтээгчдиин замыг хааж булааж шулдаг шуналын дэвүүд цаагуураа ждүчин нүүрсчид гэдгииг бүгд мэднэ

Avatar

Нэргүй 2023-10-31 103.10.21.9

шунал бол хоосон зэрэглээ юм .шуналаа гүйцэлдүүнэ гэдэг нь дэлхийн түүхэнд байхгүй бардан зан юм .жинхэнэ баян хүн бол бусдыг тэнхрүүлж сайн үйлс үйлддэг хүн юм .энэ нь сэтгэлийн хамгийн сайхан жаргал эдэлнэ гэсэн үг .тэгэхдээ зөв хүнд боломж олгох явдал юм .

Avatar

Үнэн 2023-10-31 59.153.115.94

бусад орны баячууд улсаа хөгжүүлж үйлдвэр барьж хүмүүсийг ажилтай болгож, буяны үйлст шамдаж байхад манай баячууд хог шаар юм

Avatar

Зочин 2023-10-31 66.181.166.110

90 оны ганзгын наймаачны сэтгэхүйгээсээ салж чадахгүй хэдэн бизнесмэн гэх хэдэн нөхдүүд байх юм аа.

Avatar

И 2023-10-31 202.21.108.40

ББСБ,валютын төвүүдийг зүгээр л шууд хаачих хэрэгтэй. Хүний хэрэгцээгээр далимдуулж мөнгө хүүлж болохгүй. одоо 90 он биш.

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.176.34

Гадны банкууд оруулж ир

Avatar

ИЙМ БОЛООД Л МОНГОЛД БИЗНЕС ЭРХЛЭХ УТГАГҮЙ 2023-10-31 66.181.188.143

ИЙМ БОЛОХООР МОНГОЛД ШИНЭЭР БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ, ЯЛАНГУЯА ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ БҮР УТГАГҮЙ. ТОМЧУУД ХАРЖ БАЙГААД Л ИЧИХГҮЙ ХУУЛДАГ.
ГАДАГШАА ГАРЦГАА ЗАЛУУС АА!!!

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.219.108

Ядаж банкны жишгээр олгож болноодоо гэтэл

Avatar

Нэргүй 2023-10-31 202.9.40.224

ene hed maani delhiigees mungu olj irdeg boloosoi. bairni batsaanuuddaa tomrood bdg ah nar shig.

Avatar

Нэргүй 2023-10-31 103.212.119.212

¹

Avatar

Нэргүй 2023-10-31 103.212.116.153

SEKSEER XUCHINDUULI80955877

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.176.252

Ер нь бол энэ хэд Монголын эдийн засгийг чирж яваа манайдаа л арай өөдтэй нь шүү дээ! Өмнөд Солонгос л гэхэд Самсунг, Хюндай г.м. компаниудаа төр нь зориудаар дэмжиж улсынхаа эдийн засгийг босгосон байдаг. Манайхан арай дөнгүүр явагаа тал бүрээс нь татаж нүхэндээ унагаж байж санаа нь амардаг "Тамын тогоо"-ны араншингаа болих хэрэгтэй! Харин эд нар хэрээс хэтэрсэн, хуулиас давсан буруу зүйл хийвэл төр засаг нь болиулдаг байх ёстой! Төр засагтайгаа нийлж байгаад дарж авбал бид бүгд хохирно!!!

Avatar

Нэргүй 2023-10-31 202.126.90.30

Самсунг Хюндай банк бус ажлуулдаггүй байлгүй дэ

Avatar

Зочин 2023-10-31 66.181.161.223

Hyundai нтр чинь дайны хөлд сүйрсэн юу ч үгүй газар бүтээж бий болгож, гадаадад ч бариж босгож, экспорт хийж байсан.
Эд нар бол хувьчлал нэрээр улсаас хулгай хийсэн улсууд.
Номин УИД, Туулын газар, Яармагийг, Гутлын, Хивсний үйлдвэрийн барилгыг
Шунхлай АПУ-г, Нөгөөх нь Говь-г гээд л өчнөөн зүйл бий шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-10-31 103.212.116.153

SEKSY AX NRT SEKSEER XUSNEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.161.122

Яах вэ дээ улс орныхоо нэг хэсэг салбарыг ч хөгжүүлж авч явах гэж зүтгэж байгаа л компаниууд шү дэ зөв ярих юмаа ярьж буруу зүйлийг илчилж баймаарсан хэт их бусад хүмүүсийн зүйорүү өнгийж өөрийн юм шиг ярьдгаа блимоор эсвэл зүгээр л бичээч зөвхөн өөрийн үзлээ бусад бүгдийн үзэл юм шиг дүгнэж бичих юм болж байгаа салбар яахав болохгүй явахгй хөгжихгүй байгаа тэгсэн ч улсад хэрэгтэй байгаа зүйлийг олж саналаа бичээч сайн боловсрол мэдлэгтэй сэтгүүлч нар үнэхээр дутмаг байна аа

Avatar

Нэргүй 2023-10-31 202.179.15.3

зөндөө газар байгаа шдээ, жижэг том ялангуяа төгрөг зээл гээд 14 хоногтой гээд эргүү хүүрнүүд.бүгд үхвэл таарна

Avatar

Нэргүй 2023-10-31 103.212.116.153

DYYDLGN ZYGAATSX AX SEKSYGEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-31 103.212.116.153

SHAAX SEKSY ERTEI SHAALGN MERGJLN80955877

Avatar

Нэргүй 2023-10-31 176.77.147.190

Манай улсад сүртэй мундаг бизнес хийдэг хүн бхгүй шдэ. Толгой нь юм сэтгэж хүчрэхгүй хэдэн ченжүүд л баячууд ангилалд орчихоод явж бна.

Avatar

Нэргүй 2023-10-31 103.212.116.153

SEXSY AJIL XNE80955877

Avatar

Бүгд өсөхийн өлөн гарууд 2023-10-31 66.181.190.157

Өлөн хүмүүс өлөнгөөрөө л дуусна

Avatar

Нэргүй 2023-10-31 188.162.254.113

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!

Avatar

зочин 2023-10-31 66.181.182.10

Таван богд өвчүү ууц чанаж мөнгө олно арайч үгүй байлгүй дээ, үнэн бол өвчүү хочит Баатар сайхан нэр авлаа даа.

Avatar

Нэргүй 2023-10-31 103.212.116.153

AX SEKSY NARIN XALYYTSSAN OWORTN 80955877

Avatar

Baatarsaikhan 2023-10-31 66.181.188.97

Baatarsaikhan saihan hun shuu

Avatar

Baatarsaihan mundag 2023-10-31 66.181.188.97

Hadam aavaa :))

Avatar

Зочин 2023-10-31 103.57.94.141

Мөнгө хүүлэгч нарын яруу алдар бадартугай.

Avatar

Irgen 2023-10-31 66.181.176.99

Yu geechiin shunaltai buzruud ve

Avatar

Mongol 2023-10-31 107.77.205.40

minii bodloor manaih hun am baga deer ni tsalin mash baga avdag .Tsalin baga uchraas amidral mash hund bna. Gol ni mongoo l nembel amidral saijrana.
ene nohduud argaa baraal bidniigee merj idej duusaj bna doo.

Avatar

Зочин 2023-10-31 139.5.216.131

Түүхийн баримт шүүвээс манжийн үеийн Даашинхүүгийн пүүс жилийн 35% хүүтэй мөнгө хүүлдэг байсан байна. Банкууд бол Монголбанкнаас зээлсэн мөнгөө цааш нь зээлдүүлдэг гэж үзээд 20% хүү шаарддаг гэж бодоход, эд нар өөрсдийнхөө мөнгийг зээлдүүлж байгаа, инфляц 10% гэхэд инфляцийн түвшинг гурав нугалсан хүү шаардах нь шударга уу? Тодорхой хэмжээнд үндэслэлгүй баяжихын суурь биш үү? Нөгөө санхүүгийн зохицуулах хороо гэдэг байгууллагынхан юу бодож байдаг юм болоо?

Avatar

mt 2023-10-31 203.98.77.46

2006 ond hadgalamj zeelin horshooni asuudlin dara garj irsen ter baiguullaga chn iim ym hiih zowshoorliin ogdg gazar shude kk

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.218.139

DYYDLGN MERGJLN SEKSEER TAASHAALG80955877

Avatar

Нэргүй 2023-10-31 103.57.93.191

Өөрсдийгөө тэнгэрийн амьтан мэтээр боддог өлөн новшнууд аа гэж. Жаахан ч гэсэн жудагтай байл дөө

Avatar

Шуналын дэвүүд 2023-10-31 202.21.124.134

Үйлийн үр хаалга андуурдаггүй энэ этгээдүүд үхэхдээ энэ хөрөнгөө авч явж чадахгүй үр хүүхэд нь булаацалдаж их том гайг гэр бүлдээ тарих бхдаа

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.188.108

Эд нарт хөдөлмөрийн баатар, гавъяат олгоод байхдаа яахав дээ

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.218.139

DYRAA SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.218.139

ANYSDNA80955877

Avatar

Цагаач Баатарсайхан 2023-10-31 185.220.101.144

энэ Апу гэж бүр бирд шиг болсон газар байна. Хамаг жижиг дунд бизнесыг шахаж гаргаад.АПУ дэйри гэж 1 найруулсан бүтээгдхүүний газар байна.Ядаж хүнд тустай юм хийлдээ.Энэ их нүглийнхээ төлөөсийг хэдэн үе нь яаж давах юм болдоо

Avatar

Нэргүй 2023-10-31 185.220.101.144

АПУ бол угаасаа бирд шдээ хамаг жижиг бизнесийг булаагаад.Тэгсэнээ 1 л их эх орондоо бүтээж байна гэж шаагаад л.АПУ дэйри гэж 1худлаа газар байна.Ямарч чанар ханрлахгүй зүгээрл найруулж савладаг газар .Ядаж 1 ч гэсэн охин компаниа хүнд тустай зүйл хийлгээч ээ .Наад үйлийн үрээ хэдэн үеээрээ яаж барж иднэ дээ..

Avatar

Зочин 2023-10-31 202.126.90.30

Энэ муу хэдийн хажууд бол нөгөө муу нэртэй сахал Эрдэнэбилэг чинь ёстой эх оронч нөхөр байж л дээ

Avatar

Нэргүй 2023-10-31 103.57.94.113

юу хуцаад муу х***а өмөөрөөд бга л***р вэ

Avatar

Нэргүй 2023-10-31 202.9.46.86

ОДОО ХИЛИЙН ГАДНААС МӨНГӨ ОЛОХ АЖИЛ ХИЙХ УЧИРТАЙ ШҮҮ .,,,,4 САЯ МОНГОЛЧУУДААС 40-50 САЯ ХҮНТЭЙ КАЗАХ,КИРГИЗҮҮД ХЭРЭГТЭЙ ДЭЭ .,,,,,

Avatar

Нэргүй 2023-10-31 202.21.104.85

Монголд баян хүн байхгүй л дээ, баян хүн гэдэг бол эд мөнгөнөөс хамааралгүй, мөнгийг бусдын төлөө үржүүлдэг, өсгөдөг, гэхдээ бусдыг шулж биш, бусдад өгч олдог хүнийг хэлнэ кк

Avatar

Нэргүй 2023-10-31 103.145.234.100

Муулсан хирнээ энэ ийм бирдүүдийнхээ үйлчилгээ, барааг авч байгаа Монголчуудын өөрсдийн хохь. Авлигачин Сү. Батболдынхоо И мартаар оочирлож үйлчлүүлнэ. Архинд живүүлж байгаа Апу-г өдөр шөнөгүй гудрана. Бусад нь бүгд ижил ах дүүсинхээ зовлонгоор хөлжигсөд.

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.218.139

40DESH SEKSY ERTEI80955877XALYYTSTAL

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.218.139

SEKSDN ZYGAATSN80955877

Avatar

Зочин 2023-10-31 64.119.29.46

Энэ сэтгүүлч естой маш зөв юм бичсэн бна шүү дээ эд нар бол Монголчуудын жинхэнэ срож бгаа баячууд шүү ард түмэн уул нь мэдэж л бгаа даанч мөнгө байхгүй зовлонг эд нар мэдрүүлэж амьдарч бгаа шүү дээ бусад ороогүй бүх салбаруудыг бичих хэрэгтэй сургууль цэцэрлэг эмнэлэг тээвэр эрчим хүч барилга гээд бүгд орно шүү дээ улс татвар гэж маш бага авдаг ББСБ дамжин ажиллаж бгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.182.20

Odjargal xamgiin gaigui xyytei ni baina

Avatar

эдийн засагч 2023-10-31 202.21.115.235

банк, эсвэл банк бусаа дагна. яагаад санхүүгийн салбар тэр чигт нь атгах гээд байна вэ

Avatar

zochin 2023-10-31 142.114.6.227

Эдний xүүг зоxицуулаxгүй бол Манж Xятадаас дор шулж мөлжиж байна. Ард түмний амьдрал эрүүл мэнд боловсрол xөгжиx ямарч боломж алга.

Avatar

Нэргүй 2023-10-31 202.126.89.209

Өлөн, хоосон толгой,хийрхэгч, баярхуу монголчуудад хоолны,зээлийн, барааны худалдаа маш ашигтай учир бүгд орно.Гангийн, төмрийн, боловсруулах үйлдвэр, нефтийн хайгуул бүгд өрөнд баригдсан.Монлаа, Бэрэнгээс эхлээд.Дэд бүтэц, татварын орчин байхгүй.Нийгмийн, улстөрийн суурь ойлголт, дэмжлэг нь хасах.Манай зэс алт Төмөрийн үйлдвэр, нүүрс тээвэр,нефть олборлолт нь Орос Арабын газ, нефтээс маш их зардалтай.Үхэр сүрэг нь эдэнтэй харьцуулж сул мөнгө нэхэж элийрцгээж, гутарсаар үхэж дуусна.

Avatar

Нэргүй 2023-10-31 202.126.89.178

Бүхнийг хамах аминч бирдийн санаа бараг хүн бүрт бий. Харин амьдарч ядаж яваа бусдыгаа бодсон баячуудын 1 жишээг мэднээ. Батсүмбэрийн нэг баян нөгөөдөө хамтраад гипе супер маркет төв байгуулья гэхэд нөгөөх нь тэгвэл энэ суманд ТҮЦ, жижиг дэлгүүр ажиллуулж байгаа нутгийн улс амьжргаагүй болно бид 2 нутагийнхандаа гай тарьж х****л идэх болно гэсэн гэдэг

Avatar

Нэргүй 2023-10-31 185.243.218.46

Цусан улаан гавьяатай хөдөлмөрийн гавшгайч нараа яахнав дээ хүн шулна гэдэг чинь бас хөдөлмөр шүү дээ. Эд нарын татвар төлнө гэж юу байдаг юм эцсийн хэрэглэгч тавараа төлдөг.

Avatar

Иргэн 2023-10-31 59.153.112.222

Ичиж амьдраасай. За даа эд нарт ичих нүүр гэж байхгүй болоо биз дээ. Бизнес бол өрсөлдөөн гэдэг нь үнэн. Гэхдээ бас бизнест ЁС ЗҮЙ гэж байдаг юм шүү. Өрсөлдөөн гэж старт-ап бизнесүүдийг булаахын нэр биш.

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.179.155

Жадамбагийн Энхбаярыг яагаад орхичхов???

Avatar

Нэргүй 2023-10-31 43.242.243.112

МАН.ЫХАН ИХ ОЛОН ББСБ.ЧИДТЭЙ Ш ДЭЭ

Avatar

Эх орон 2023-10-31 122.201.19.99

Урвагчид

Avatar

Нэргүй 2023-10-31 51.254.97.107

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбумын БАНКНЫ хулгайч

Avatar

Нэргүй 2023-10-31 202.9.46.170

Яг үнэндээ өрөвдмөөр хулгайчууд юм даа, чааваас. Хүн хэрэгцээгээ бүрэн хангачихаад арай дээгүүр хүсэл мөрөөдөл, зорилго руу тэмүүлдэг байтал энэ хэд гэж арай арай. Дэлхийд өрсөлдөж чадах ч үгүй. Юун Элон Маск, Цукерберг, Стив Жобс. Тэдэнтэй харьцуулахад өчүүхэн амьтад. Монголоо л шулаад байхаас, ядаж нэг бензин нэрдэг үйлдвэр ч юм уу, ган хайлуулах үйлдвэр байгуулчихъя гэж санадаггүй, хөгийн хулчгар новшнууд. Жинхэнэ хархнууд

Avatar

Зочин 2023-10-31 103.10.23.189

Ер нь бол үнэн. Амиа хоохойлсон өлөн, бүгд адилхан, боловсрол бас тааруутай холбоотой, дэлхийн өрсөлдөх чадваргүй, угаасаа чадахгүй, санаа байвч сачий нь хүрэхгүй. Нэг нэгнийгээ хэмлээд идэх л арга хайна, тэгж байж л оршино, үгүй бол алга болно.

Avatar

Иргэн 2023-10-31 124.158.68.81

энэ ББСБ-уудын зээлийн хүүг арилжааны банзнаас илүүгүй байна гэж тогтоох хэрэгтэй шдээ. эдгээрийн цаана төрийн өндөр албан тушаалтнуудын гар хөл нөлөө байгаа учраас зээлийн өндөр хүүг бууруулах хориглох шийдвэр гаргахгүй байгаа юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.188.70

ed yagaad uildverlel, shinjleh uhaan, technologiin salbart hurungu oruuldaguig medehuu. yagaadbgevel hezee ch tiim salbar mongold hugjihgui uchiraas. businesiin salbariihan uuniig olj haraad baina. tiimees l uul uurhai, hudaldaa uilchilgee, niitiin hool, Lombard ruu hoshuuraad baina. bidnii chadah zuil l ene yum. bodit baidaltai evlertsgee

Avatar

Зочин 2023-10-31 202.70.47.137

Үнэн ш дээ. Банкны хуулийн гадуур …. ккк ББСБ бол жинхэнэ мөнгө хүүлэгч ….

Avatar

Нэргүй 2023-10-31 202.72.245.121

Даашинхүүгийн пүүсний хятдуудын амилсан хувилбарууд. Цагаан бороо романыг уншаарай. Эд бол монгол хүнийг бодохгүй гадны гар хөл болж өөрсдийн хүрээгээ л бодсон урвагчид

Avatar

Нэргүй 2023-10-31 202.126.89.209

За энэ хэдийг муулаарай гэсэн мэдээ байна.Хогийн, хоосон толгой сэтгүүлч, үхэр сүрэгтээ маш гоё кайфтай, маш их хандалт,сэтгэгдэлтэй мэдээ болно.

Avatar

иргээн 2023-10-31 202.9.40.3

Ичдэггүй хулгайчид

Avatar

Нэргүй 2023-10-31 202.21.108.13

Да шин кү гийн ач зээ, гуч, дөчүүд өнөөдөр өвөг дээдсийнхээ Монголын бүх зүйлсийг сорж байсан яг тэр уламжлалаараа явж бна. Монголын хамгийн том хувалзнууд шүү дээ.

Avatar

30 жилийн ололт амжилт 2023-10-31 192.82.65.180

Үгүйээ, Хамгийн баян нь банкны эзэд.Та нар банкны жилийн орлого, жилийн ашгийг хардаа. ямар ч бизнес эрхлэсэн ч сүүлийн 30 жил хувийн банкны салбарын бизнесийг гүйцэхгүй байна. 30 жилийн олот амжилт бол ард түмнээ дампууруулж, арилжааны банкыг монополь болгох бодлого амжилттай явагдаж байна. тиймээс л ийм их ББСБ, мөнгө хүүлэгчид төрж байна. Найман шаргын эздийн цаад эзэн нь бодвол манай монгол банкны дарганцарууд биз. бодлогын хүү өсгөх тусам арилжааны банк болон мөнгө хүүлэгчид баяжина.

Avatar

321312 2023-10-31 122.201.20.194

Manai neg gamshig bol tom bayachuud ni jijg businesstee iu ch uldeedeggui. yavdal ium

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-31 139.5.219.130

100 жилийн өмнө хятад худалдаачид яг ингэж Монголчуудыг шулж, мөнгө хүүлдэг байсан. Орчин цагийн хятаджсан монголын тэргүүн баячуудаа гэж. Хүн хар тамхинд донтодог. Харин хэт их баяжаад ирэхээр мөнгөнд донтодог. Ийм хүмүүсийн хувьд ямарч хамаагүй арга, замаар мөнгө л олж байвал кайф авч байдаг. Нэг ёсны донтох өвчтэй болсон нөхөд. Тэгээд дооз нь хэтэрхээр яадаг билээ…Эртхэн шиг эмчлүүлэх хэрэгтэй дээ. Эс тэгвээс…

Avatar

Б 2023-10-31 220.118.12.174

Яагаад болдоггүй юм бэ? Хориглосон хууль хаана байна? Өөрийгөө бус хүнийг буруутгадагаа больмоор юм. Ер нь энэ нэг атаач сэтгэхүйгээсээ монголчууд салмаар юм

Avatar

зиф 2023-10-31 66.181.161.98

Хүүний орлого шууд ашиг биш л дээ, Симплийн хувьд муу зээл нь 11 хувь гарчихсан байгаа, бондоо жилийн 17-18 хувийн хүүтэй босгодог, технологи, хүний нөөцдөө зарцуулж буй зардал өндөр. Эд нар нь бүгд ашигт нөлөөлнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж