Нүүрсийг орлох эдийн засгийн дараагийн хөшүүрэг уран байх уу?

Нүүрсийг орлох эдийн засгийн дараагийн хөшүүрэг уран байх уу?

Нүүрсийг орлох эдийн засгийн дараагийн хөшүүрэг уран байх уу?

Нүүрс  монголчуудыг мөн ч олон жил гэдэс цатгалан, мөр бүтэн явууллаа. Зөвхөн нүүрснээс улсын төсвийнхөө 50 орчим хувийг бүрдүүлж, аж ахуйн нэгж, компаниуд нь ар араасаа нүүрсний уурхай нээж, түүнийг дагасан хөрөнгө оруулалтууд цуврах болсон. Өнөөдөр Монголын нүүрсний компаниудын эзэд дэлхийн баячуудын эгнээнд орсон. Харин эгэл борчууд нь нүүрсний уурхайд ажиллаж, амьдралаа болгож байна. Хэдэн мянган жолооч урд хөрш рүү экспортолж байгаа нүүрсийг автомашинаар өдөр шөнөгүй зөөж, ажилтай, орлоготой явна. Ингээд бодохоор нүүрс Монголын эдийн засгийг тэлж чадсан байгаа юм.

Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрч, дүүрсээр өдийг хүрсэний нэг жишээ нь энэ. Цаашдаа ч манай эдийн засаг уул уурхайн салбараас хараат байх нь тодорхой. Ирэх жилийн төсвийн орлогоо ч нүүрсний экспортоор бүрдүүлэхээр том төсөөлөлтэй тоон судалгаа гаргачихсан суугаа.

Түүнчлэн уул уурхайн ашигт малтмалаас Оюутолгойн гүний уурхай хамгийн сүүлд ашиглалтад орж, зэсийн экспорт нэмэгдэж  байгаа ч үр өгөөжөө өгөх хугацаа нь хараахан болоогүй. Харин алтны хувьд сүүлийн жилүүдэд шинэ орд нээх геологийн хайгуул хийгээгүйн дээр нөөц нь хомс болсон. Хэрэв алтны нөөцөө нэмэгдүүлье гэвэл Тусгай хамгаалалтай газруудад олборлолт хийхээс өөр боломжгүй болсон. Шуудхан хэлэхэд, онгон байгаль, дэлхийд нэн ховордоод байгаа амьтдын эх өлгий нутгаа орвонгоор нь эргүүлээд алтыг нь авах сонголт үлдсэн гэсэн үг. Тухайлбал, Говийн Их Дархан цаазат газар гэгдэх Алтайн Өвөр Говьд алтны томоохон коридор тогтоогдсон ч тэндэхийг ухаж, сандайчихгүй нь  тодорхой юм. Мөн алтны өөр нөөц нь хилийн бүсэд бий. Хилийн бүсийн тухай хуулиа өөрчилж байж олборлох хэрэг болно. Ингээд зогсохгүй тусгаар тогтнолын асуудал хөндөгдөнө. Ингэхээр Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур багана нь яалт ч үгүй нүүрсний экспорт болоод байна.

Гэтэл аж үйлдвэрийн зах зээл дэх дэлхийн томоохон улсууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, нүүрсний хэрэглээгээ хязгаарлахад гол бодлогоо чиглүүлж эхэлсэн. Тэр байтугай манай гол экспортлогч болох БНХАУ нүүрсний хэрэглээгээ багасгаж, 2049 он буюу улсынхаа 100 жилийн ойгоор нүүрсхүчлийн хий ялгаруулдаг үйлдвэрүүдээ бүрэн зогсоох том амбиц тээж яваа.

Өөрөөр хэлбэл, Хятад Улсын нүүрсний хэрэгцээ 2050 он хүртэл үргэжлэх ч импортын хэмжээг 2030 оноос хязгаарлаж эхлэх төлөвтэй гэх судалгааг олон улсын эдийн засгийн байгууллагууд гаргаж эхэлсэн. Ингэснээр манай улсын экспортын гол бүтээгдэхүүн дэлхийн зах зээлээс шахагдаж, цагийн аясаар бид нүүрсээс орлого олох боломжгүй болох нь.

Эндээс цаашид бид хэрхэх вэ гэх асуулт гарч байгаа юм. Манай улс эдийн засгаа солонгоруулна гэж олон жил ярьсан. Гэвч өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй урдаа барьдаг ганц түүхий эд болох нүүрсээрээ л “бор ходоод”-оо борлуулж байна. Нүүрсний экспортоос бүрэн хамааралтай хэвээрээ 2030 онтой золгох уу гэдэг асуултын өмнө ирчихсэн гэсэн үг. Сайнаар бодоход 2030 он хүртэл дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тогтвортой байх боломжтой. Түүнээс хойш нүүрсний үнэ унана гэдгийг олон улсын хэвлэлүүд байнга мэдээлж байна.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДАРААГИЙН НӨӨЦ ЮУ БАЙХ ВЭ?

Дэлхий нийт нүүрснээс бүрэн татгалзахад бэлэн болсон цаг хугацаанд манай улс эдийн засгаа солонгоруулах, үйлдвэржсэн орон болох боломж бүрдэх үү гэвэл үгүй. Тэр байтугай дотоодын хэрэгцээгээ хангах, импортын барааг орлох үйлдвэр ч алга даа, бодит байдал дээр. Хөнжлийнөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг нүүрс борлогдохгүй болоод эхэлбэл өөр гарц гаргалгаа хайхаас өөр арга зам үгүй. Энийг төр засгийнхан эдийн засагч, улс төр судлаач нар мэдэхийн дээдээр мэдэж буй. Үүнийг жирийн иргэд ч мэддэг болчихоод байгаа. Ийм цаг хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат бус эдийн засгийг бүрдүүлэх нь юу л бол. Тиймээс нүүрсийг орлуулах дараагийн томоохон экспортын бүтээгдэхүүнийг олборлох цаг хугацаа хэдийнэ болсон гэсэн үг.

Тэгвэл манай улс нүүрснээс гадна газрын ховор элемэнт болон уран олборлоход анхаарлаа хандуулж байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний дараа Монгол Улсыг тэжээх дараагийн уул уурхайн бүтээгдэхүүн уран байх нь. Ураны олборлолтыг гуравдагч хөрш оронтой хамтран эхлүүлэх гэж байгаа нь Монгол Улсын хувьд эдийн засгийн шинэ боломж нээгдэх түүхэн үйл явдал болж байна гэсэн. Өнгөрсөн хугацаанд мөнхийн хоёр хөршөөсөө эдийн засгийн бүрэн хамраалтай байсан манай улсад эдийн засгийн цоо шинэ орчин бүрдэх нь.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр УИХ-аар хэлэлцүүлэн соёрхон батлах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд урьдчилан зөвшилцсөн ерөнхий нөхцлүүдийг тусгасан ажлын хэсгийн хэлэлцээний протоколыг хоёр талаас баталгаажуулж, гарын үсэг зурсан.

Ингэснээр хоёр улс гэрээ байгуулах ажлыг нэг шат ахиулсан юм. Одоо Монгол Улсын Засгийн газраас Франц Улстай хамтран ажиллах хэлэлцээрийг боловсруулж эхэлсэн бөгөөд УИХ-аар уг асуудлыг хэлэлцүүлэн баталснаар хоёр улс уран олборлох хамтран ажиллах гэрээг байгуулах юм.

Уран олборлох энэ ажлыг хоёр улс 25 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг дурдах нь зүйн хэрэг биз. Өөрөөр хэлбэл, “Орано” группын эзэмшлийн “Арева Монгол” ХХК-ийн охин компани “Кожеговь” ХХК нь 1996 оноос хойш Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт геологийн хайгуул тасралтгүй хийж, 2007 онд Дулаан-Уул ордод 7.6 мян.тонн, 2010 онд Зөөвч-Овоо 93.2 мян.тонн ордыг нээсэн. Улмаар “Арева Монгол” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулаас олборлолтын үйл ажиллагаанд шилжих, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс 2011 онд “Бадрах Энержи” ХХК-ийг үүсгэн байгуулсан.  “Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын гурван  тусгай зөвшөөрлийг 2015 онд авч, 20 жилийн хугацаатай эзэмшиж байна.

Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаснаар “Бадрах Энержи” компанийн 66 хувийг Францын төрийн өмчит "Орано Майнинг" компани эзэмшиж байгаа бол Монголын Засгийн газрын 34 хувийг “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Мон Атом” эзэмшиж буй. Хоёр улс хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээр төслийг 47 жил хэрэгжүүлнэ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын уг төслийг Монгол Улсад илүү ашигтай байх тал дээр талууд урьдач нөхцлөө тохирсон нь том алхам болсон гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй биз. Хэдийгээр монголчуудын дунд ураны талаар сөрөг ойлголт давамгай байдаг ч ирээдүйд Монголын эдийн засгийг нуруундаа авч явах уул уурхайн дараагийн бүтээгдэхүүн болох нь нэгэнт тодорхой болжээ. Бүр тодруулбал, ойрын 50 жилд монголчуудыг нүүрс биш, уран тэжээнэ.

Б.БАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-31 103.212.116.223

Шахмал түлшээ аюулгүй хийж байлгаж чадахгүй байж юун ураан тэрний оронд түүхий нүүрстэйгээ зууралдсан нь арай дээр байх оо

Avatar

Нэргүй 2023-10-31 213.87.139.214

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – — https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-31 139.5.219.34

Бас л нэг ОТ болно. Мэдэхгүйгээ мэддэггүй авилгалчид юу ч хийж чадахгүй. 10 гаруй жил болж байхад Монгол улсын Засгийн газар ОТ-н асуудлыг иж бүрэн судлаагүй л явж байгаа шүү дээ…

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.183.49

Бага оврын Цөмийн цахигаан станц хэдийг байгуулаад д эрчим хүчний асуудлаа бүрэн шийдэх хэрэгтэй. Харамсалтай нь манай эрчим хүч, түлш шатахууны эх үүс вэрийн бүтээн байгуулалтыг Орос "ах" маань даанч харгис бүдүүлгээр хориглон саатуулаад байх юм доо !
"Манай нохой" Ж е н к о, 1 0 % -ийн Даваасүрэн,Босоо хөх нтр бууны ноход нь ч манайд бэлэн байж байхым, ЧААВААС !!!

Avatar

иргэн 2023-10-31 62.55.205.86

30 жил ажиллаад энэ жилийн төсвийн төсөлд нэмэлтээр орж ирж байгаа 5 их наяд төгрөгийн орлогыг ч олж чадахгүй юм байна гэж ойлгосон, зөв үү? Наадуул чинь африкт бас яаж молигдож, одоо хөөгдөөд гарч байгаа билээ. Хулгайч л бол хулгайч ш дээ. Өөрсдөө мэргэжилтнээ сайн бэлдээд, ашиглахаа бодооч ээ. Монгол хүндээ огт итгэдэггүй.

Avatar

Зочин 2023-10-31 202.179.25.30

Та нар уран гэж 150-200м- ийн гүнд байгаа баялгийг ярихаасаа илүүтэй Нүүрсний ордуудадаар байгаа метан хийг олборлох талаар яриач ээ. Тэр МОН АТОм ХХК метан хийн хайгуул олборлолт ярьсан нь дээр байх аа. Тэр нэг ПНЕСКО-р байсан халтар шар нөхөр мбөэ донгосч байна аа. Та улсаа бод. Нүүрсээ олборлоб Црантэй хамтар. Та дахин ТВ-ээр бүү харагд.

Avatar

Зочин 2023-10-31 202.179.25.30

Тэр ТВ-ээр уран байгаль хүн зон олон, мал амьтанд ямарч хоргүй гэж яриад байгаа ямар ………..далай билээ мэргэжлийн бус нөхөр МОН АТОМ- ын өмнөөс /Бөмбөгөр хупдпалдааны төвийн эзэн/Бадамдамдингийн өмнөөс/ дэлхийд нээлтээ зарлаач. Мөн Ёстой солиорно гээж болж байна даа. Тэгээд атомын ЦС- аа Малхын талд Хэрлэн гол дээр барина. Хөргөлт, бусад хэрэглээний усаа энэ голоос ашиглана. Нуугаад байх юмгүй Энэ байдлаа та одоо дэлхийд зарлах хэрэгтэй. Дараа нь цөмийн хаягдал булшлах агуулах барин гээд

Avatar

Би 2023-10-31 178.176.72.203

Бид бала ухаад л дараад байдаг.. Хойч уе маань хоосон хоцорно доо. Уйлдвэрлэгч, боловсоруулагч орон болох хэрэгтэй. Суурийг нь одоо л эхлэхгуй бол оройтчихоод байна шуу дээ МОНГОЛЧУУДАА.

Avatar

Нэргүй 2023-10-31 103.212.116.153

SEKSY XALYYXNAAR TANILTSI80955877

Avatar

Зочин 2023-10-31 103.212.118.124

Нэг л их уран мэддэг улс. Цацрагийн түвшинг байнга хянаад , аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаад ажиллавал ямар ч аюулгүй. Бусад ашигт малтмалтай яг адил.

Avatar

Нэргүй 2023-10-31 103.212.118.9

Ураны нөөц экспортлох хэмжээний хангалттай бол атомын цахилгаан станцууд бариач ээ, ОХУ, БНФУ – ууд аль аль нь энэ салбарт хамтрая л гээд байхад

Avatar

Нэргүй 2023-10-31 62.55.205.86

Франц яг АЦС барьж өгье гэсэн юми уу?

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.187.153

Уран гээд нүүрсээ хаяж болохгүй хоюулангаар нь тоглох хэрэгтэй монголд юү л байна нүүрс л байна

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.218.139

40DESH ERTEI SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.218.139

SEXSDN80955877

Avatar

Нэргүй 2023-10-31 202.126.88.159

Эдийн засгийн ялангуяа эрчим хүчний бие даасан байдал чухал; энэ бол тусгаар тогтносон улсын баталгаа ! Ураныг экспортлохоос гадна цахилгаан станц барьвал … хүч чадал нь таарсан жижиг оврынх байхад улсынхаа цахилгааны хэрэгцээг бүрэн хангачихна.

Avatar

Нэргүй 2023-10-31 202.126.88.159

Алийн болгон хараат улс байх юм бэ…!!!

Avatar

Нэргүй 2023-10-31 103.57.93.98

УРАН ОЛБОРЛОЖ ЭХЭЛВЭЛ УЛААНБААТАРТ МАШ ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХ АЮУЛТАЙ .

Avatar

Зоч 2023-10-31 103.57.93.253

сэтгэцээ үзүүлж маш шуурхай эмчилгээ хийлгээрэй,хойш нь битгий тавиарай.Эвгүйтэж эхэлж байна,эрүүл мэндийн дэргэд хэдэн халтар рубль юу ч биш гэдгийг хожимдохоос нь өмнө одоо л ойлго

Avatar

Зочин 2023-10-31 103.212.118.124

Ийм тэнэг хүн бас байдагаа. Хаана ч олборлосон яг л Улаанбаатарт хөдлөх үү.

Avatar

Нэргүй 2023-10-31 103.111.68.3

НҮҮРСЭЭ ХУЛГАЙЛЖ ДУУСГАСАН, ОДОО УРАН ХУЛГАЙНА ГЭВ ҮҮ?

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.216.153

30 ЖИЛД $3ТЭРБУМААР

Avatar

Нэргүй 2023-10-31 66.181.161.156

Iran bidnii ireedui yum. odoohondoo delhiid urantai tentseh erchim huchnii eh uugever baihgui baina.

Avatar

Зочин 2023-10-31 203.23.49.69

Уранаас өөр юм байгаа ш дээ Метан хийгээ яах гээд бна бас л биднийг тэжээх байх.Гэхдээ нүүрснээс гаргах түүхий эд их бга ганцхан шатаахад хэрэглэдэг түүхий эд биш химийн үйлдвэрд их л хэрэглэдэг юм билээ

Avatar

Нэргүй 2023-10-31 139.5.218.184

Тэжээтлээ бас удах баих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж