Краснодар хязгаар дахь газрын тосны үйлдвэрт дроноор халджээ

Хуучирсан мэдээ: 2023.10.30-нд нийтлэгдсэн

Краснодар хязгаар дахь газрын тосны үйлдвэрт дроноор халджээ

Краснодар хязгаар дахь газрын тосны үйлдвэрт дроноор халджээ

ОХУ-ын Краснодар хязгаар дахь Афип газрын тос боловсруулах үйлдвэр Украины хоёр нисгэгчгүй нисэх онгоцны халдлагад өртжээ. Халдлага аравдугаар сарын 28-29-нд шилжих шөнө болсон гэдгийг Украины аюулгүй байдлын хүчний эх сурвалж мэдээллээ. Тус үйлдвэр нь Оросын армийг шатахуунаар хангадаг байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр "Энэ мэт байгууламжууд нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн жил л гэхэд энэ үйлдвэр цэргийн нисэх онгоцонд ашигладаг түлш долоон сая тонныг үйлдвэрлэсэн. Энэ түлшийг Украин дахь довтолгоонд өдөр тутамд ашигласан" аж.

Халдлагын улмаас түлш боловсруулдаг хэд хэдэн шинэ тоног төхөөрөмж эвдэрч гэмтжээ. Мөн хэд хэдэн нефтийн агуулах шатсан гэх урьдчилсан мэдээлэл байна.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж